Олон улсын морин хуурчдын наадам ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Олон улсын морин хуурчдын наадам ирэх сард болно

Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 онд Монгол Улсын нэр дээр бүртгэсэн байдаг аж. Дэлхийн морин хуурын холбооны дарга, морин хуурч А.БатЭрдэнийн санаачилгаар Олон улсын морин хуурчдын наадам хоёр дахь удаагаа ирэх сарын 27-ноос тавдугаар сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 2008 онд анх зохиож байсан уг арга хэмжээ энэ удаа “Наадам-уралдаан” уриатайгаар Ерөн хийлөгчийн ивээл дор болж буйгаараа онцлогтой аж. Наадмын нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 2-нд болох бөгөөд гадаад, дотоодын 210 морин хуурч орлцохоор мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж