Олимпын наадмын боксын төрөлд шударга бус шүүлт, элдэв будилаан ихээхэн гардаг. Энэ ч утгаараа бокс олимпын хөтөлбөрөөс хасагдах аюултай нүүр тулсан. Шударга бус шүүлтийнх нь хамгийн том хохирогч бол АНУ-ын алдарт боксчин Рой Жонес Жуниор билээ. Тэрбээр 1988 оны Сөүлийн олимпын финалд солонгос боксчин Пак Си-Хюныг илт илүүрхсэн ч шүүгчид 3-2 гэсэн харьцаатай ялалтыг эзэн орны тамирчинд өгсөн. Энэхүү шүүлт олон жил ч маргаан дагуулж, боксын түүхэн дэх хамгийн том луйвруудын нэгээр нэрлэгддэг.
Финалын тулаанд Рой өрсөлдөгчөөсөө 50 гаруй цохилт илүү хийсэн аж.

Тэгвэл саяхан Пак Си Хюн өөрийн биеэр АНУ-ыг зорьж, Рой Жонес Жуниор дээр очин тэрхүү алтан медалиа хүлээлгэн өгчээ. Рой энэ талаар "Пак оноог өгөөгүй, шийдвэр гаргаагүй, ялагчийг зарлаагүй. Тэр надтай хамт л рингэн дээр байсан. Бид тэднийг юу хийхийг хянах боломжгүй байсан" гэжээ.
Сөүлийн олимпоос нулимс дуслуулан мөнгөн медаль хүртсэн Рой Жонес Жуниор улмаар мэргэжлийн бокс руу шилжиж, бүх цаг үеийн гэгдэх агуу боксчдын нэг болсон билээ.

Одоогоос хоёр жилийн өмнө Пак Рой руу залгаж, бүх зүйлийг зөв байранд нь оруулахыг хүсчээ.Пак Өмнөд Солонгосоос Рой Жонес Жуниорын Пенсакола дахь гэрт зочлон 1988 онд өөрт нь зүүлгэсэн алтан медалиа гардуулсан аж.
Рой үргэлжлүүлэн "Миний хувьд олимпод оролцож, алтан медаль хүртэн өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг сонирхогчийн боксчин гэж харуулахыг хүссэн. Харин одоо би дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн боксчин болсон. Энэ алтан медаль надад бага ч атугай гал асаалаа" гэв.

3,595.72






















































Холбоотой мэдээ