Загварын домог Жоржио Армани 91 насандаа таалал төгслөө

Загварын домог Жоржио Армани 91 насандаа таалал төгслөө

Загварын домог Жоржио Армани 91 насандаа таалал төгслөө

Улаан хивсний гоёлыг тодорхойлж, дэлхий даяар тансаг хэв маягийг түгээсэн Итали улсын алдарт дизайнер Жоржио Армани 91 насандаа таалал төгслөө. Сеньор Армани хэмээн ажилтнууд нь хүндэтгэлтэйгээр нэрлэдэг байсан бөгөөд хайртай хүмүүсийнхээ дунд амар амгалан хорвоог орхисон тухай түүний компанийн мэдэгдэлд дурджээ. Нас барах шалтгааныг тодруулаагүй ч энэ жил эрүүл мэндийн шалтгаанаар хэд хэдэн шоугаа цуцалсан байдаг.

Армани 1975 онд Милан хотноо өөрийн загварын ордноо байгуулж, богино хугацаанд салбартаа тэргүүлэгч болжээ. Улмаар Холливудын оддыг хувцаслаж эхэлсэн. Тэрээр дараа нь “Emporio Armani”, тансаг зэрэглэлийн зочид буудал зэрэг брэндүүдийг өргөжүүлж, бүх бүтээлдээ гар бие оролцдог байлаа.

Донателла Версаче “Өнөөдөр дэлхий аваргаа алдлаа” гэж эмгэнэл илэрхийлсэн бол Жулиа Робертс түүнийг “Жинхэнэ найз, домог байсан” хэмээн дурсав. “LVM группын тэргүүн Бернар Арно “Италийн тансаг хэв маягийг дэлхийд хүргэсэн хүн байсан” гэж “Х” хуудаснаа эмгэнэл илэрхийлсэн байна.

Арманигийн оршуулах ёслол хувийн байдлаар явагдах ч энэ амралтын өдрүүдэд Миланд байрлах хүндэтгэлийн танхимд салах ёс гүйцэтгэх бололтой.

Армани брэндийнхээ 50 жилийн ойгоос хэдхэн долоо хоногийн өмнө нас барсан нь харамсалтай. Саяхны нэгэн ярилцлагадаа тэрээр гэр бүл болон олон жилийн хамтрагч Лео Делл’Оркод ажлынхаа үүргийг аажмаар шилжүүлж буйгаа онцолж байжээ. Арманигийн албан ёсны “Instagram” хуудсанд түүний сүүлчийн үгийг нийтэлсэн байна. Тэрээр “Миний үлдээх мөр бол амлалт, хүндлэл, хүмүүс болон бодит байдалд зориулсан чин үнэн юм” гэсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-05 124.158.126.132

Хамгийн хамгийн тансаг загварыг урлагч мастер байсан шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж