Фото: 207 дугаар байрыг буулгахаар хашаа татжээ

Фото: 207 дугаар байрыг буулгахаар хашаа татжээ

Фото: 207 дугаар байрыг буулгахаар хашаа татжээ

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгахаар хашаа татаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн удаа тендер зарлаад газ дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг нураах компани олдохгүй, эцэстээ нийслэлийн харьяа Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨҮГ хийхээр болсон гэдгийг оршин суугчид мэдээлсэн юм. Энэ хугацаанд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дэргэдэх сургуулийн үйл ажиллагааг түр 133 дугаар сургууль руу шилжүүлэх гэнэ. Орон сууцны барилгыг нураах төсөв нь 2.4 тэрбум, барих төсөв нь 12 тэрбум төгрөг.


“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон.
Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Ослын улмаас 4 иргэн нас барж, нийт 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан
Нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
207 дугаар байрны 63 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгчээ.
Албаныхны 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.
Орон сууцны дэргэдэх сургуулийн үйл ажиллагааг түр 133 дугаар сургууль руу шилжүүлэх гэнэ.
Нийт 4 удаа тендер зарлаад газ дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг нураах компани олдохгүй, эцэстээ нийслэлийн харьяа компани хийхээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харуулах боломжгүй. 2025-09-05 38.254.177.242

Харуулах боломжгүй.

Avatar

Харуулах боломжгүй. 2025-09-05 38.254.177.242

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж