Тамганы зодоон

Хүүгийнхээ тансаглалыг нотолж чадаагүйгээс Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг намын гишүүд нь Бага хурлаа яаралтай зарлаж, МАН-ын даргын албаа хүлээлгэж өгөх шаардлага тавив. Намын гал тогоог барьж байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартаа ч агсраад амжлаа.

Зөрүүлээд тэднийг МАН-ын нэр бүхий гишүүн нь “Их хурал болох сургаар олз хайсан элээ хэрээнүүд эргэлдээд эхэлжээ, болиосой” гэж эгдүүцэх нь тэр. Энэ бол гишүүдийнх нь ил мэдэгдэж байгаа зөрчил, далд томчууд нь дайтаж эхэлсэн.

Бага хурлаа зарлахгүй цаг хожиж байгаа Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан УИХ дахь 30-ын бүлгийнхний төлөөлөлтэй Архангай аймгийн Цэнхэрийн амралтад уулзаж, төлөөний хүмүүстээ тамга шилжүүлэх яриа хөөрөөг хийсэн байдаг. Ерөнхий сайд Г.Занданшатар ч бууж өгсөнгүй, үе үеийн Социал демократ залуучуудын холбооны удирдлагуудыг оролцуулсан уулзалтыг Их тэнгэрт хийж, Ерөнхийлөгч морилсон. Нэгэн цагт тус холбоог нэгдүгээр хүн удирдаж байсныхаа хувьд тус арга хэмжээнд ач холбогдол ирж оролцсон гэж хэлж болох ч нөгөө талдаа Ерөнхий сайдын талд хамгийн том хүн байгаа шүү гэдэг агуулгыг намынхандаа өгсөн мессеж гэж харах хүн ч олон бий.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд одоогоор улс төрийн эрх мэдэл бага байгаа. Намын даргаар сонгогдож тамгаа авч гэмээнэ хүчтэй болно. Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр “МАН-ын дотоод дүрмээр Ерөнхий сайд намын дарга байна гэж заасан” гэдэг үгийг шаардлагаар дамжуулан тавьсан нь Ерөнхий сайд Г.Занданшатар намаа авах ёстой, Л.Оюун-Эрдэнэ хор хутгаж, УИХ дахь 62-ын бүлэг хуваах шаардлагагүй л” гэсэн санаа юм.

Таван жилийн турш хаан мэт аашилж саяхнаас газарт буусан экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тийм ч амар эрх мэдлээсээ салах сонирхолгүй байгааг Өвөрхангайд Ардчилсан намын хэсэг гишүүдтэй хийсэн уулзалт, Цэнхэрийн амралтад амжуулсан"болзоо" илэрхийлнэ. Хэрвээ намын даргад өөрийн төлөөнөө хүнээ гаргаж чадахгүй бол Ерөнхий нарийн бичгийн даргыг авах хүсэл бий.

Ард түмний дунд Ардчилсан намын рейтинг суга өссөн мэдээлэл цацагдсан үеэс Ардын намынхан дээр дооргүй бужигнаж, бачимдах болсон. Арга ч үгүй биз, Засгийн газраас хөөж гаргасан улс төрийн хүчнийхнийх нь нэр хүнд өсч, улс төрийн намуудаас хамгийн тэргүүнд эрэмбэлэгдэх нь Ардын намынхны хувьд муу мэдээ. Ардын намынхны нэр хүнд Засгийн газрыг удирдаж байхдаа ийм дорд орж, доош унасан тохиолдол үгүй.

Дээр нь өрсөлдөгч ганц том нам нь даргаа сонгох сонгууль нь хар хоргүй, зодоон цохионгүй болж, дүрмээ ч Их хурлынхаа 1000 гаруй гишүүнээр хэлэлцүүлээд батлаад авсан байтал МАН дотор намын тамгыг хэн авах вэ гэдэг зодоон ид өрнөж байна.

Эрх биш засаг төр удирдаж байгаа том нам УИХ-аас баталсан Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч буй байлгүй гэж гөрдөж л бодож буй болохоос биш Ардчилсан намынхан шиг аймаг бүрт ажиллаад гишүүддээ дүрэм журмаа танилцуулаад санал аваад байгаа юм харагдахгүй л байгаа. Гэхдээ бас бодлогын хувьд өөр байж болох ч талтай.

Хуульд зааснаар улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө намын дүрмээ шинэчилж, гишүүдээрээ батлуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх учиртай.

Намын дүрэмд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаас эхлээд олон нарийн зохицуулалт бий. Тэр бүгд намын дүрэмд сууж өгч гэмээнэ улс төрийн намууд шилэн болж, санхүүжилт нь тодорхой болох ёстой юм.  Иймээс намын тамга тэмдэгнээс ч илүү ач холбогдол өгөх ёстой зүйл бол намын дүрмийн шинэчлэл.

Харин Ардын намынхан тамгаа хэн нь авах вэ гэдэг зөрчилдөөнөөсөө болж, засаг төрөө ч бужигнуулж болзошгүй байгаа юм.

Ердөө арав хоногийн дараа УИХ-ын намрын чуулганыг нээнэ. УИХ-ын намрын чуулганы эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Улсын төсөв гэдэг улсын бүтэн жилийн амьдралыг шийднэ гэж тодорхойлж болно. Тэр утгаараа УИХ-ын гишүүн бүр энэхүү төсөлд ач холбогдол өгөн судлах учиртай. Толгой өөд татах завгүй их ажил эхлэх болж буй. Харин үүнээс урьтаж Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаа товлож, Их хурлаа хуралдуулан тамгаа хүлээлцэж чадах уу гэдэг нь энэ намрын халуун улс төрийн анхаарал татсан сэдэв болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-05 59.153.112.245

Тулга гэдэг луйварчинтай л нөхчсөн гэхээр Оюун-Эрдэнэ мөн ч тэнэг хүнээ, хохь чинь

Avatar

Үочин 2025-09-05 202.179.27.215

Оюунэрдэнийг яагаад хорихгүй байна бэ. Луйврчин худгайг энэмуу манаачаа одоо хорьж шадгах цаг болсон юм биш үү.

Avatar

Нэргүй 2025-09-05 95.161.227.14

Харанхуй ОЭ нэг мөсөн зайлуул!! УИХ-д ч байх ёс суртахуун, боловсролгүй халтар!!

Avatar

Нэргүй 2025-09-05 66.181.190.19

Оюун-Эрдэнийн эсрэг тодорхой улс төрийн хүчин, зарим олигархи зохион байгуулалттайгаар ажилласан, талбай дээр… цааш яалаа аан, одоо ч үргэлжилж байна. Тэр Монголын улс төрд үзэгдсэн өдрийн од байсан. Түүний явуулсан үйл ажиллагаа, тавьсан зорилго зөв зүйтэй байсан. Уг нь улс эх оронд чухам ийм лидер ус агаар шиг хэрэгтэй байх юм

Avatar

Нэргүй 2025-09-05 66.181.183.120

туршлагтай нам байна даа тэгж их сүржигнэхгүй биз дээ дараагийн сонгууль хүртэл занданшатар нь дээр биз дээядахдаа сүр болж гүйхгүй хүн дээ

Avatar

Мөнх 2025-09-05 66.181.181.87

За даа ямар ч албан тушаалд мэдлэг боловсролтой, шудрага шулуун, ажил амьдралын туршлагатай хүн хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2025-09-05 103.57.93.25

Энэ Оюун эрдэнэ хамгийн удаан хугацаанд ЕСайдаар ажилласан. Улс, ард түмэнд харин юу хийгээгүй. Тэр тамгийг нь аваад явуулдаг газр руу нь явуулах хэрэгтэй

Avatar

Үочин 2025-09-05 202.179.27.215

Улс орны эдийн засгийн доройтуулсан, хятад санаатай зальны мэх, далан худалч хулгайч, боловсролгүй хүний муу хог одоо талга тэмдэгээ өгё МАН- аас, төрөөс бүрмөсөн зайлах цаг болсон шүү. Зайл. ё

Avatar

Нэргүй 2025-09-05 43.242.242.59

АН-ынхан дотоод зөрчил тэмцлийнхээ бурууг МАН-д тохож биднийг хагаралдууллаа гэдэг. Харин МАН дотоод зөрчлийнхээ буруутанг хэнээр тодруулж байгаа юм бол. Оюун-Эрдэний хувьд хамтарсан засгийн газар байгуулж сонгогчдынхоо хүслийн үл тоомсорлож АН, ХҮН-тай хамтарч ажилласан буруутай. МАН сүүлийн үед намынхаа жирийн гишүүдийг үл ойшоож хурал цуглаан хийхээ больсон сурагтай. нам нь яг хэдэн гишүүнтэйгээ ч мэддэггүй. Таамгаар л 300 мянга гэдэг.

Avatar

ЗАЛУУ САЙДАА ДАХИН ДЭМЖИХ БОЛНО. 2025-09-05 103.212.162.159

ЭЛБЭГДОРЖИЙН СУГУНИЙ САЙТ ХУЦАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-09-05 66.181.183.133

АН -ын ретинг өслөө гэж зүүдлээ юү?

Avatar

Монгол хүү 2025-09-05 64.119.29.63

ЭНЭ ҮХЧЭЭСЭН ХАР МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ПИА .. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГААР ТОГЛОСОН, БӨӨН ӨРӨНД ОРУУЛЧИХСАН, БУРУУ БААХАН ТӨСӨВ ЗОХИОГООД УЛС ЭХ ОРОН БААХАН ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХЭМНЭЛТ ХИЙХ БОЛСОН ГЭЭД БОДОХООР Л ДАНХ ПИА … Г АРЧМААР УУР ХҮРЭХ ЮМ ДАА…

Avatar

Нэргүй 2025-09-05 202.9.40.51

шаааа муу х***а манжууд худлаа муудалцаж жүжиг тоглож байгаад х***а манжууд нэг нэгэнд шилжүүлдг. бүүр нэг тэнэг хүн маллаж байгаа юм шиг больж зайлж үз.хулгайч х***а манж пиздагуудад хамаа ч байхгүй.

Avatar

Нэргүй 2025-09-05 66.181.178.76

х***а манжаас өөр үг амнаас нь гарахгүй, мэдэхчгүй ялаа вэ яачихсан

Avatar

Нэргүй 2025-09-05 202.126.89.184

Хогийн ДАНХ юугаа бодох вэ дээ. Жонхуу новштойгоо нийлээд нам байгуулаад явж чадахгүй юу…эсвэл алалцааад дуусаач…чадахгүй л дээ муу чацганы крант

Avatar

Нэргүй 2025-09-05 174.94.62.24

Xүүгийн тансаглалаа эxэлж ярь

Avatar

Нэргүй 2025-09-05 174.94.62.24

Данxан дотроо жонxуу зуурчиxсан бол энэ нам дуусчихсан байншдээ

Avatar

Гишүүн 2025-09-05 202.9.47.26

Оюун-Эрдэнийг туулайн чинээ хар юмаар бүхэлд нь харлуулж болохгүй, төр засаг дахь намуудын тэгш оролцоог бүрдүүлж чадсан ЕСайд түүнээс өөр байгаагүй. Сайн ч ажилласан, цаашид намыг удирдахад буруудаад байх юм алга.

Avatar

хүннү 2025-09-05 202.9.46.236

Ер нь АН-ыг Ц. Элбэгдорж, МАН-ыг У. Хүрэлсүх “зайдагнаж” монголын улс төр тогвортой байх юм биш үү? Тэд гадна байгаа цагт улс төрч амраргүй, ард түмэнч талцаад дууслаа. АН-хан Элбэгдорждоо өгч түүний магнайг тэнийлгэв. Одоо МАН-хан Хүрэлсүхдээ өг. Тэдний шунал дуусах биш.

Avatar

Иргэн 2025-09-05 103.229.121.64

Хорол нэртэй эргүү маанаг минь үнэнийг гуйвуулах шаардлагагүй. Оюун-Эрдэнийг ямар учраас огцруулсныг эрүүл саруул ухаантай иргэн бүр ойлгож л байгаа. Баялгийн санд стратегийн ордын хувиа өгөхгүй гэсэн Эм Си Эс тэргүүтэй луйварчид, мөнгөний бүлэглэл, тэдний нөлөөнд орсон ерөнхийлөгч, сандал суудал горилсон МАН-ын нөхдүүд, хууль бус хөрөнгөө хураалагахаас эмээсэн дээрэмчдийн явуулгаар шударга ёсны төлөө тэмцэж байсан ерөнгхий сайдыг огцруулсан юм шүү. Хүүгийнх нь орлогыг ч АТГ шалгаад нотолчихсон

Avatar

Нэргүй 2025-09-05 103.212.116.214

ДАНХЫН ДАНХАР ДАРАНГУИЛАЛ ДУССАН ТАХИМА ӨГ

Avatar

Зочин 2025-09-05 202.179.18.241

Хөлсний сэтгүүлчид, бичээчдийн эздийнхээ захиалгаар худал хуурамч мэдээлэл бичиж, ард иргэдийн толгойг эргүүлэхийг санаархах юм. АН-ын даргын сонгууль Элбэгдоржтны захиалгаар явагдсаныг зарим нэр дэвшигчид, жирийн гишүүд ярьж байгаа шүү дээ.

Avatar

АН 2025-09-05 202.9.47.26

Элбэгдоржийн ч байна уу, БатҮүлийн ч байна уу хэний сценариар их хурлаа хийх нь танай намд ер нь ямар хамаа байна аа. Зaавал танай намын хутгасан хороор АН удирдлагаа томилох ёстой юу!!!

Avatar

уншигч 2025-09-05 43.228.130.66

Жирийн гишүүдийн үгийг зөвөөр хүлээж авах хэрэгтэй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-09-05 202.9.40.51

жирийн жириын бишсээд байх юм байхгүй намын гишүүд чадвартай улс орнро хөгжүүлээд явах ёстой.манжлаад байх шаардлагаггүй.

Avatar

Нэргүй 2025-09-05 103.242.47.254

Зонхуу АН-ыг авч чадаагүй одоо данхаараа дамжуулан МАН-ыг цагдах ганц боломж үлдсэн Жонхуугаас салая гэвэл зэвэрсэн данхаа хаях л хэрэгтэй байхдаа МАНгаруудаа

Avatar

Нэргүй 2025-09-05 202.21.126.30

Ард түмний дунд АН-ын нэр хүнд суга өссөн гэж худлаа юм ярихаа боль оо. Ямар юмны нь суга өсдгийн…

Avatar

зочин 2025-09-05 66.181.160.59

Үнэн үнэн Суга өссөн байна лээ

Avatar

Тогоо 2025-09-05 43.242.243.245

шорондоо орох нь ороод, ордондоо орох нь ор

Avatar

Нэргүй 2025-09-05 66.181.160.26

тамганы зодоон ч гэх шиг гичии сайтын хорол хор хутгах санаатай элийрч гэнэ хүн яахаар аа ийм тэнэг байдаг байна аа

Avatar

Нэргүй 2025-09-05 43.242.243.16

шударга байх хаана ч хэцүү ОюунЭрдэнийг шахах нь аргагүй дэ.Энэ хүн боломж бүхнийг хайж ажилласан.Муу ажилласан гэж хэлэх хүн цөөхөн Эр хүний залуу хүний замын хүзүү урт шүү.Өөрөө сайн хичээгээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж