Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад уламжлал ёсоор “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг мөн 10 дахь жилдээ толилуулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тус үзэсгэлэнгийн талбайд саатаж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо. Үзэсгэлэнд Алс Дорнодын холбооны тойргийн 11 бүс нутаг, мужууд онцлог, соёлоо харуулсан бараа бүтээгдэхүүн, бүтээл, олдвор, гоёл чимэглэлээ дэлгэсэн төдийгүй урлаг соёлын үйл ажиллагаа толилуулж байна.

Тухайлбал, Саха Улс алмазан бүтээл, мөнхийн цэвдэг газраас олдсон арслан, зааны олдвор зэргийг зочдод танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар маргааш /2025.09.05/ Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцоно.


3,593.62






















































Нэргүй 2025-09-04 202.126.90.85
ХИЙН ХООЛОЙ Ч БУРМОСОН ХУДЛАА БОЛЖ ТААРЧДЭЭ
Нэргүй 2025-09-04 66.181.177.96
Оросын хийн хоолой баригдвал төсвийн мөнгө нэмэгдэж, түүгээр гэр хорооллыг орон сууцжуулна.
Нэргүй 2025-09-04 66.181.190.77
Хятадаас бух нефть бутээгдэхуунээ худалдаж авах гаргалгаагаа хийж байхгуй бол ОРОСТ байдал хэцуудэх нь байна шуу