Ван Перси сар гаруй талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Ван Перси сар гаруй талбайд гарахгүй

Английн Премьер лигийн “Арсенал” клубын довтлогч Робин ван Перси шагайны гэмтлийн улмаас аравдугаар сарын дунд үе хүртэл талбайд гарах боломжгүй болжээ. Өдгөө 27 настай голланд хөлбөмбөгч өнгөрсөн сарын 28-нд Премьер лигийн “Блэкбурн”-тэй хийсэн тоглолтын үеэр шагайндаа гэмтэл авсан байна. Тус тоглолтын дараа Голландын хөлбөмбөгийн холбооноос Ван Персигийн гэмтлийг харьцангуй гайгүй хэмээн дүгнэж байсан ч байдал дордсон аж. Ингэснээр тэрбээр “Арсенал”-ын Аваргуудын лигийн эхний хоёр хэсгийн тоглолтыг өнжих болж байна. Лондонгийн “Их буучид” энэ сарын 15-нд “Эмират” цэнгэлдэхдээ “Брага”-г хүлээн авч тоглох бөгөөд 13 хоногийн дараа “Партизан Бельград”-ын талбайд зочлох юм. Харин Премьер лигийн тухайд наанадаж, таван тоглолт өнжих бололтой.
Түүнчлэн Голландын шигшээ багт урдаа барьдаг ганц довтлогчгүйгээр ирэх сард “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хоёр ч тоглолтыг давж гарах үүрэг ногдлоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж