Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг 13 байршилд хийж байна. Ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэгч талуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Хичээл эхэлж, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс автобусны буудлуудын замын ажлыг нэн яаралтай дуусгахыг үүрэг болгоод байгаа юм. Мөн тус ажлыг 9 дүгээр сарын 15-наас хэсэгчилж хүлээж авах, чадваргүй гүйцэтгэгч ААН-үүдийн гэрээг цуцлахыг мэдэгдээд буй. Явган хүний замын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл дараах мэдээллийг өглөө.

Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэл явган хүний замыг шинэчилж буй “Бадрах Инженеринг” ХХК-ийн төлөөлөл “Нийт дөрвөн бригад ажиллаж байна. Тус ажлыг хүлээлгэж өгөх гэрээний хугацаа 9 дүгээр сарын 25. Бид ажлаа 15-ны өдөр гүйцэтгэж дуусах боломжгүй байна. Энэ хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 28-р хорооны ажил 95 хувьтай болсон” гэв.
Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явцын талаар “ТАСО” ХХК-ийн төлөөлөл “Улаанбаатар хотын хяналтын инженерүүдийн хяналтан дор замын ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж байна. Дөрвөн зам, ТБД андуудын автобусны буудлууд, 10 дугаар хорооллын автобусны буудлуудын явган замыг шинэчлээд дууссан. Одоо Саппорогийн уулзварын наад талын автобусны буудлын явган хүний замыг шинэчлэх ажил хийж байна. Таван бригад ажиллаж байна. Ажил 58 хувьтай байна. 11 дүгээр сарын нэгэн хүртэл ажлаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавьж байгаа. Зам бол сошиалд буталж үзүүлээд байгаа шиг тийм чанаргүй биш. Бидний сольсон замууд чанартай. 20-40 жилд солигдохгүй бүтээн байгуулалт болох юм” гэлээ.
Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 31 мянган м.кв явган хүний замыг шинэчилж буй “Сант-Өндөр” ХХК-ийн төлөөлөл “Ажлын явц 34 хувьтай байна. Нийт 7 байршилд ажил хийж байна. 9 дүгээр сарын 25 гэхэд гүйцэтгэлийг 70 хувьд хүргэнэ. Хоёр байршилд ажил дуусаж байна” гэв.
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг шинэчилж буй “Эс эл си ти” ХХК-ийн төлөөлөл “Ажил 90-ээс дээш хувьтай байна. Тус гудамжны нийтийн эзэмшлийн талбайн явган хүний замыг шинэчлэх ажил 5 дугаар сарын 29-өөс эхэлсэн. 9 дүгээр сарын 15-нд дуусна” гэлээ.
Их тойруугийн хойд хэсгийн явган хүний замын шинэчлэлийн явцын талаар “Төрөлхмөрөн” ХХК-ийн төлөөлөл “Энэ онд хийгдэх ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Баруун дөрвөн замын Барилгын хөгжлийн төвийн хэсгийн хавтанг хуулсан. Өнгөрсөн шөнө холбооны сувагчлалаас гарсан хог, тохиромжгүй хөрсийг цэвэрлэсэн. Ажил хэвийн үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-наас Баянбүрдийн тойргоос Баруун дөрвөн зам хүртэл 1.3 км дөрвөн хос холбооны сувагчлал, 14 худгийг угсарч дуусгасан. Хоёр худгийн цахилгааны кабель давхацсан учраас угсралтын ажил хүлээгдэж байна. Дэд бүтцийн ажил дуусаж байна. 9 дүгээр сарын 15-аас өмнө Гэсэр сүмээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн” гэлээ.
Бага тойргийн хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж буй “Сант баян бэрх” компанийн төлөөлөл “Тус явган хүнийг шинэчлэх ажлын явц 50 хувьтай байна. Туркийн хөрөнгө оруулалтаар хийсэн Анкарагийн гудамжинд суурилуулсан явган хүний чулуун замыг солиулахгүй гэсэн тул ажлын талбай хасагдаж байгаа юм. Тиймээс есдүгээр сарын 15-нд нийт талбайн чулууг сольж дуусгана” гэв.
Бага тойруугийн ард, урд хэсэгт явган хүний замын ажил гүйцэтгэж буй “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”-ийн төлөөлөл “Бага тойруугийн урд талын мэдээлэл холбооны хэсэгт хавтан хучилтын ажил эхэлсэн. Их тойруугийн урд хэсэгт Баруун дөрвөн замаас Бөмбөгөрийн гэрлэн дохио хүртэлх 380 метр орчим урт гурван худаг суурилуулж, мэдээлэл холбооны шугам угсрах, гэрэлтүүлгийг буулгах ажлууд хийгдээд дууссан. Бөмбөгөрийн гэрлэн дохионоос Баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх 1000 гаруй м.кв явган хүний замын талбайд хавтан суурилуулсан. Барилгын коллежийн дотуур байр, Кибер амжилт сургууль орчмын замын ажлыг хичээл эхлэхээс өмнө хийж дуусгасан. Явган хүний болон автозамын хооронд 1-2 метрын өндөртэй хашлага тавьж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэлээ.
Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар түртэлх автозамын урд хэсгийн явган хүний замыг шинэчилж байгаа “Эс Эм Жи Ти” ХХК-ийн төлөөлөл “Мишээл худалдааны төвийн уулзварын явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. ГУББГ-аас усны барилга байгууламж угсрах ажлыг хүлээж ажил түр зогссон. Энэ ажил дуусмагц хавтангаа суурилуулна” гэлээ.
Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх автозамын хойд хэсгийн явган хүний замын явцын талаар “Люксдаймонд” ХХК-ийн төлөөлөл “7000 м.кв тайлбайн хавтан солихоос 4500 м.кв талбайг шинэчилсэн байна. 70 хувьтай байна. Мөн энд 1800 метр инженерийн шугам сүлжээний ажил хийсэн. Есдүгээр сарын 15-нд арай амжихгүй байх. Ажил энэ сарын 30-нд дуусна” гэлээ.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,593.62




















































Зочин 2025-09-04 59.153.112.55
Бас байгалийн чулуун хавтан гэж хуцнаа. Зүгээр байсан хавтангуудыг хуулж хаяад хятад хавтан тавьж байгааг түмэн олон нүдээрээ харж байхад яаж ингэж улаан цайм худлаа хуцна вэ
Нэргүй 2025-09-04 202.9.40.95
Заа за. Амжилт хүсье. Том ажил шүү. Сайхан цэлгэр өнгөлөг болж байгаа Нэг төрлийн ажлыг дагнаж дуусгаад явбал илүү эмх цэгцтэй. Олон газар.энд тэнд янз бүрийн ажил холилдуулаад үр дүн огт үгүй!!! ТҮЦ гүй боллоо. Машин, явган хүний замаа ихэнхийг сайхан болголоо. Дараа нь барилгуудын өнгө төрх ……….гээд барагдашгүй олон асуудал байгаа. Эхнээс нь цэгцтэй үр дүнтэй явж байгаа шүү дээ….Шүүмжлэх яамай. Маш их ажил өдөржин шөнөжин хийж байна!!!!!!!!! Хотын захиргаа далайцтай сайн ажиллаж байга
Нэргүй 2025-09-04 202.131.227.134
Хэнд ч хэрэггүй мөнгө үрсэн ажил хийж байх юм даа. Хайран мөнгө. Тэрний оронд нэг ч гэсэн эмнэлэг нэмж барихсан.
Нэргүй 2025-09-04 202.9.40.95
Гэрээ цэвэрлэж байгаатай адил ажил хийж байна. Заавал халтар хултар, онгорхой цоорхой, дэгэн догон , үмхий ШАВААРАЛДСАН БАЙХ ЁСТОЙ ЮУ!!!! Үмхий шивтэр ширхэгтэй ТҮЦ гүй боллоо. цэлгэр сайхан гудамж замтай боллоо. …..Эхнээс нь цэгцлээд л байна. Гадаадыг гайхаж байхаар өөрсдөө цэмцийж, эмх цэгцтэй соёлтой байж болно шүү дээ. Хүн бүхэн зүтгэх ёстой. Хар энерги ам хэлээрээ цацлахаа больцгоо. ….ХОТ МААНЬ . ӨНГӨЛӨГ САЙХАН БОЛЖ БАЙНА….УСАНД АВТАХ НЬ БАГАСАЖ БАЙНА……