"Иргэд зээлийн мэдээллээс гадна зээлжих зэрэглэлийн оноотой болно"

"Иргэд зээлийн мэдээллээс гадна зээлжих зэрэглэлийн оноотой болно"

"Иргэд зээлийн мэдээллээс гадна зээлжих зэрэглэлийн оноотой болно"

Монголын банкны холбооноос өнөөдөр /2025.09.04/ банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцууллаа. 


Монголын банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн байна. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож байгаа зээл чухал нөлөөтэй гэдгийг албаныхан хэлж байна. Энэ онд боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон бизнесийн зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн байна. Тодруулбал бизнесүүдэд олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар нэмэгджээ. Үүнийг дагаад чанаргүй бизнесийн зээл буурсан бөгөөд банкны салбарын хэмжээнд чанаргүй зээл 5 хувийг эзэлж байгаа аж.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар:

-Өнгөрсөн есөн сарын хугацаанд бизнесийн зээлийн хэмжээ 19 хувиар нэмэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй өсөлт гэж хэлж болно. Нийт шинээр олгосон зээл 27 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг инфляци, нийт эдийн засгийн өсөлттэй харьцуулахад харьцангуй өндөр өсөлт. Мөнгөний бодлогыг хатуу хэвээр нэлээд удаан авч явлаа. Валютын ханш харьцангуй тогтвортой болсон мөн инфляцын түвшин буурвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжтой. Мөн 2024 оны сонгуулиар их хэмжээний татаастай зээлүүдийг олгосон. Үүний үр дүнд бий болсон сөрөг нөлөөг бууруулсны дараа мөнгөний бодлогыг зөөлрүүлэх асуудал ярих байх. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бага хүүтэй, татаастай зээлийн хэмжээ их байх тусам банкны зээлийн хүү өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ авч болох боломжийг цөөн хэдэн хүнд хүнд хөнгөлөлттэй өгөөд бусад нь өндрөөр авч байна гэсэн үг.

Банкнаас зээл авахад авдаг нэг хувийн шимтгэлийн талаар болон хар жагсаалтыг байхгүй болгож байгаатай холбогдуулан албаныхан мэдээлэл өгөв.

Монгол Улсад зээлийн мэдээллийн тогтолцоо хоёр шаттай болж байгаа. Нэг үгээр хэлбэл, зөвхөн зээлийн мэдээлэл биш зээлжих зэрэглэлийн оноотой болж хувийн хэвшлийг үүнд татан оролцуулах ажил хийгдэж байна. Хар жагсаалт гэдэг бол муу зээлийн түүхтэй буюу зээлээ хугацаанд нь төлж чадаагүй хүмүүсийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэж дахин зээл авах эрхийг хязгаарлаж байгааг хэлж байгаа юм. Гээд энэ хүн муу зээлтэй байна гэж дахиад зээл авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь асуудал. Тиймээс үүнийг цэгцлэх нь зөв.

Тиймээс зээлжих зэрэглэлийн оноотой болсноор, тухайн хүн муу зээлийн түүхтэй эрсдэлтэй гэж үзвэл эрсдэлийн нэмэгдэл нь хүүн дээр нь нэмэгдээд явах ёстой. Харин эсрэгээрээ сайн зээлийн түүхтэй хүмүүсд зээлийн хүү нь буурч байх тогтолцоо руу явж байна.

Монгол Улсад энэ банкны зээлийн хүү яг тэд гээд хэмжээ заасан зүйл байхгүй. Банкууд хамгийн өндөр хүүгээ хэлдэг. Ингээд олон жил зээл аваад зээлээ хугацаанд нь төлдөг сайн зээлийн түүхтэй хүмүүст зээлийн хүүгээ бууруулдаг зүйл бий. Тэгэхээр ирэх жилээс үүнийгээ олон нийтэд зарладаг болгох асуудлыг ярьж байгаа. Мөн зээлийн мэдээллийн санг сонгуулийн циклээр өөрчилдөг нь зээлийн мэдээллийн сан төрийн байгууллага дээр байгаагийн сөрөг тал гэж харж байна. Тиймээс зээлийн мэдээллийн санг улс төрийн нөлөөнд автаад байхааргүй засаглалтай болгох тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байна гэдгийг Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэв. Харин зээл авахад авдаг нэг хувийн шимтгэлийг, олон улсад байдаг систем үүнийг тухайн иргэний зээлийг судлахад гардаг зардалд зарцуулдаг гэлээ.

Төсвийг боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлийг сайтар тооцох хэрэгтэй 

Энэ оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан байна. Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлжээ. Гэвч уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан нь тус салбарыг дагасан худалдаа, тээврийн салбарт сөргөөр нөлөөлж эдийн засгийн өсөлтийг хойш нь татсан гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалан экспортын хэмжээ буурсан нь төгрөгийн ханшид дарамт болж улмаар уул уурхайн бүтээгдэхүүнээс авах татварын орлого 12.3 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад нөлөөлжээ.

Энэ талаар, Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам тэрбээр, урсгал зардлын өсөлт нь төсвийн зарлагын дийлэнх хувийг байна. Төсвийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Төсвийг боловсруулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйлийг сайтар тооцож төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж бодит эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.177.96

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.191.105

Зээлдэхгүй гээд яах юм гэсэн нийгэмд амьдруулаад, тэрийгээ Оноо гэж гоё нэрлээд, бас болоогүй санхүүгийн сахилга бат гоё нэрлээд элдвээр шоглочих юм аа. Наад новшийн хүүгээ буулга л даа

Avatar

Зочин 2025-09-04 202.126.88.178

Зээлэхгүй яадгийн энэ хэцүү үнийн өсөлтөд зээлэхгүй гээд яаж амьдрах юм зээлийн хооронд л амьдарсан болж байна битгий дэмийрээд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж