Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнуудад “Мөнгөний бодлого” сэдвээр 2025.09.03-ны өдөр лекц уншлаа. Лекцэд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2-3 дугаар дамжааны 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдав.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, түүнд мөнгөний бодлогын үзүүлэх нөлөөлөл, онцлог байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан заалтууд, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.

Монголбанкнаас жил бүрийн 9-10 дугаар сард УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаарх иргэд, олон нийт, оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор оюутнуудад лекц ордог уламжлалтай.
3,593.62




















































Нэргүй 2025-09-04 202.9.41.120
МНЛ улс ингэж дампуурсанд харамсаж б.на. Улсын банкийг дампууруулсан хүнээр залуу үедээ "бахархал"болгож лекц уншуулах гэж дээ. Жинэхэн тэнэглэл.Залуу үедээ юу сургаад б.на. Ингэж хорлохоо болиоч.
Нэргүй 2025-09-04 66.181.177.96
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Нэргүй 2025-09-04 66.181.189.100
ваахахха энн одоотпугаа ярих вэ
Turuu 2025-09-04 202.9.40.197
haha Mongoliin mungunii bodlogo bur utaarsan yavk bhad enuugeer lekts unshuulj bdag taarsan erguu udirdlaga ve MUIS iin buznesiin surguuliinhan