Сүхбаатарын одонгоор Ц.Чимидцэрэн, С.Цэгмид нарын ахмад дайчдыг шагнав

Сүхбаатарын одонгоор Ц.Чимидцэрэн, С.Цэгмид нарын ахмад дайчдыг шагнав

Сүхбаатарын одонгоор Ц.Чимидцэрэн, С.Цэгмид нарын ахмад дайчдыг шагнав
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.09.04/ ахмад дайчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын баатар цолоор ахмад дайчин У.Доржпаламд хүртээж, алтан таван хошуу тэмдгээр, Сүхбаатарын одонгоор шагналаа. Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Ц.Чимидцэрэнг, ахмад дайчин С.Цэгмидийг, ахмад дайчин Ш.Цээрэв, Д.Цанжид нарыг тус тус шагналаа.
Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын 80 жилийн ойд оролцсон байдаг. Мөн түүнтэй нас чацуу 100 настай фронтын сувилагч Ц.Чимидцэрэн урилгаар оролцсон.

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 103 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.

Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнаж байсан.  Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- 2025-09-04 169.133.250.255

chuctum nebom

Avatar

Нэргүй 2025-09-04 103.212.118.144

Саяхан зурагтаар Дорнод аймгийн Гурванзагал сумын Я.Өсөх гэдэг 102 настай ахмад дайчны тухай гарч архивын бичиг баримтыг хүртэл харуулж байсан. Тэр ахмад дайчныг яагаад шагнасангүй вэ? Би улсын баатар авах хүн байна гэж бодож суусан. Амьд мэнд л байгаа даа хөөрхий

Avatar

Т1 2025-09-04 202.9.47.26

Хуурамч хошууч хүүрэнсүг чинь хэдийд ирж амживаа. Ши Жинпинээсээ тушаал даалгавраа аваад ирсэн бизээ бодоход.

Avatar

гончиг 2025-09-04 124.158.106.209

Сосорбарамд улсын өгөхийг ахмад ардчилагчид санал болгож байна Батүүл гарын үсэг цуглуулж яваа

Avatar

галаа 2025-09-04 124.158.106.209

Сосорбарам гуайд улсын гарамгай баатар цолыг өгье өө

Avatar

чимэд 2025-09-04 124.158.106.209

ШААРИЙБУУ ХӨВСГӨЛИЙН АХМАД ДАЙЧИН /НЭРИЙГ НЬ МАРТАЖ/ НАРТ УЛСЫН БААТАР ӨГӨХ ЁСТОЙ

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.185.222

Жамбаа

Avatar

Зочин 2025-09-04 103.145.234.38

Ахмад дайчид маань эрүүл энх, урт удаан наслаарай.

Avatar

Нэргүй 2025-09-04 103.212.118.76

Ахмадуудыг шагналгүй яах вэ. Харин баатар цол арай л илүүдчих үү дээ. Амьд үлдсэний шан шиг санагдаж байна. Жинхэнэ баатрууд хүртэх ёстойгоо хүртэж чадалгүйгээр цагийн аясаар бурхан болсон доо.

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.179.235

мэдээг ингэж бичихгүй ээ. редактор бну?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж