Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын мэдээллээр төрийн өмчит компаниудад "шахаа" нүүрлэжээ. Хамгийн ноцтой нь өндөр үнээр “шахсан” техник технологи нь ажилладаггүй. Хуучин “Эрдэнэт” үйлдвэрт МАН-ын томчууд ашиглалтын шаардлага хангахгүй зүйл ихээр “шахаж” хэтэвчээ түнтийлгэдэг байсан бол өнөө цагт “Эрдэнэс Тавантолгой”, ХК, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудад өндөр үнээр техник хэрэгсэл нийлүүлж, “шахаа”-ны үйлдвэр байгуулдаг аргатай болжээ.
Уг нь гурван жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн танхим “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийг хувийн хэвшлээс булаан, төрийн мэдэлд авсан. Тус үйлдвэрийг төрд буцаан авснаар дотоод дахь цементийн үнийг бууруулж, төсөвт төвлөрөх татварын орлого ч сайжирна гэж үзсэн. Харамсалтай нь, өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ.
Үйлдвэрийг шинэчлэх хүрээнд суурилуулсан техник, технологи нь эвдэрдгээс ашиг олох бус алдагдал үйлдвэрлэдэг болсон.
Нэг төгрөгийн ашиг олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргадаг. Нэг ёсны техник хэрэгслээ дахин шинэчлэхгүйгээр үйлдвэрлэл хэвийн явуулах боломжгүй болсон байна.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК 300 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөг зарцуулан, нүүрс баяжуулах үйлдвэр барьсан ч өнөөх нь “шахаа”-ны үйлдвэр болж таарав. Уг нь тус компанийн зүгээс байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн үр өгөөжтэй нүүрс баяжуулах үйлдвэр барилаа, хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглана гэж мэдээлж байсан ч хямд өртөгтэй техник технологийг өндөр үнэтэй “шахсан” болж таарав. Дээр нь баяжуулах үйлдвэрийг уурхайгаасаа 12 км зайд барьсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэмжээнд хүрсэн бол нэг их наядын машин тоног төхөөрөмж худалдан авсан асуудал нь бас л “но” –той байгаа тул шалгах нь.
Уг нь энэ компанийн өмнөх удирдлага нь нүүрсний асар их мөнгийг хувьдаа завшсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйчлэлээр шүүхээс ял сонссон. Нүүрсний хэдэн их наяд төгрөг эргэлдэж байдаг тул худалдан авалтыг нь ил тод болгох зорилгоор биржээр нүүрс арилжааг зохион байгуулахаас эхлээд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулсан ч тусыг эс олсон нь энэ.
Тэр бүү хэл Авлигатай тэмцэх газраас гурван ч мөрдөгч “шургуулж” ажиллуулж байгаа. Хулгай, луйвар, шахаа, шантааж гаргуулахгүй гэж л мөрдөгч хүртэл дотор нь оруулсан болов уу. Гэтэл ямар сиймхийгээр нь баяжуулах үйлдвэрт “шахаа” хийгээд амждаг юм, санаснаа гүйцэлдүүлж…
Уг нь ажил хариуцаж буй албан тушаалтнуудын хувьд хариуцлага хар толгой дээр нь бууна гэдгийг мэдэж л байлтай. Аль эсвэл өмнөх удирдлагад шүүхээс оноосон ял нь хөнгөдсөн үү, эсхүл “шахаа”-г нь хаацайлах, хамгаалах том татаас байдаг уу, шоронд орохоос айдаггүй л хүмүүс болж таарч байна.
Төрийн өмчийн 100 гаруй компаниас гарын таван хуруунд багтах нь ашигтай ажилладаг. Тэдгээрийн нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Тэр хэрээр удирдлагуудынх нь цалин, урамшуулал өндөр. Нүүрсний үнэ унасан ч авдаг цалин, урамшууллаа хасалт, таналтгүйгээр авч ирсэн. Гэвч хамар дор нь “шахаа” –ны үйлдвэр баригдчихсан.
Уг нь төрийн өмчит компаниудад Засгийн газрын БЭТ-өөс гадна хяналтын менежер, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/гэж том хяналтын инстутици бий.
ТУЗ-д багтсан төлөөлөл нь сар бүр тухайн компаниас цалин авдаг. Дээр нь “Эрдэнэс Монгол нэгдэл”, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд хяналт тавих газрууд маш олон. Чухамхүү энэ олон нүд, чихний хаагуур нь “шахаа”-гаа хийж амжуулаад байгаа нь хачирхалтай.
Хамгийн гол нь энэ олон “мануухай”-нууд нь яагаад бүхэл бүтэн “шахаа”-ны үйлдвэр бариад байхад мэддэггүй нь бас сонин. Засгийн газар огцорч, сайд нь солигдохоор л хамаг ноцтой юм нь илэрдэг.
Тэр болтол гоё мэдээллүүд л цацагдаад байдаг.
Ийм байдлаар төрийн өмчит компанид “шахаа” хийгээд байвал Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргана гэдэг үлгэр биз дээ. Харин төрөөс төрөх тэрбумтнуудын тоо л нэмэгдэнэ.
Улс орнуудын хөгжсөн туршлага бол эрдэс баялгаа түүхийгээр нь экспортлох бус боловсруулж, нэмүү өртөг шингээснээр ажлын байрыг хэдэн зуугаар нь бий болгож, боловсруулсан бүтээгдэхүүн нь асар их валютыг оруулж ирдэг. Харин Монгол Улс түүхийгээр нь экспортолсоор, аж үйлдвэржих тухай ярьдаг ч хөрөнгө зарж босгосон үйлдвэр нь “шахаа”-ны ажилладаггүй техникүүдтэй байхад яаж ч үйлдвэржиж, хөгжих билээ дээ.
Хамгийн эмгэнэлтэй нь, “шахаа”-чин болон түүнд дэмжлэг үзүүлж ажилласан “гар хөл”-ийн үзүүрийн хүмүүст нь хариуцлага тооцох болохоор эзэн олдохгүй л болох вий дээ. Ер нь цаашдаа Засгийн газар зорьсноороо төрийн өмчит компаниудынхаа тоог цөөрүүлж, нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь буулгаж, хувьчлахыг нь хувьчилж, олон нийтийн хараа хяналтад оруулахгүй бол шахаа, луйвар, авлига зогсохгүй л болов уу.
Г.ХОРОЛ
3,548.92
















































Зочин 2025-09-04 122.201.31.144
бямбацогт өөрөө ичдэггүй шахагчийн ш дээ.болио ашиг сонирхол. хүүкд өөрөө хүний нөөц байхгүй юм байна!!!!!!!!
Зочин 2025-09-04 66.181.161.182
Бямба цагт өөрөө эрдэнэт үйлдвэрт маш их шахаа хийж байсан үе үеийн захирал,хангамжийн менежерүүд маш сайн мэднэ шүү дээ.
Бодь Голомтын Баясгалан гэж бантангийн эзэнг 2025-09-04 103.229.121.156
Барьж хорьж шалга нүүрсний баяжуулах үйлдвэрийг барьсан
Энэ хүн тэндер нэрээр улсын мөнгөөр тоглож бна
Нэргүй 2025-09-04 178.174.229.45
DANDAA ARDIIN NAMIIN HULGAICH NAR SHUU DEE UGAASAA 100 JIL IIM L BSAN ODOO CH HEVEEREE HURELSUH L HULGAICH BHAAR CHIN YAHIIN YAMAR CH NAIDLAGA ALGAA
Багануур 2025-09-04 66.181.161.119
Багануурын уурхайн захиралыг хулгайч шиг шөнө сольсон Цэндийн Сандаг-очир гэж их хурлын гишүүн нэртэй хулгайч өөрийн тавиул боловсролгүй хөлдүү тавиул Отгонболдыгоо зайлуулаарай
Нэргүй 2025-09-04 202.9.41.91
Монголд нам дагасан өлөн хулгаачуудл ээлж ээлжээрээ гоё ярьж хагартлаа баяждаг гэдгэнэ үнэнч юмуудааа
cko J? 2025-09-04 169.133.250.253
gadni onbgrsk ? lumit, erunxuilugchuur xsgyiglz.mxo
bzstj boring 2025-09-04 169.133.250.253
b) rest room 2; who send mine,Kamera gayalways
GAY bzstgl bishyy DAN 2025-09-04 169.133.250.253
XAM likes
CJN buildingaar idtgl 2025-09-04 169.133.250.253
Kameruiyn petyz umd xylgailchlaa,gytamshigtai
Yrelsygee OCCJNr xuiguuche,bainguin xylgaichaa,
Ubchlyylegch,Xychingeen CTRT.
nuigmuin ozp 2025-09-04 169.133.250.253
olon cexeetnuig shoronjyylsan Nazim lal ni
T ? zysni U? 2025-09-04 169.133.250.253
gytamshigtai xylgaich xichneen xynuig Sexual Xarasmentaar,baga nasni xyyxdyyduin gerlyy OCr dairsuinbishyy yun?
bainguinfctrt CJNbuildong XUUX,Nyraagch 2025-09-04 169.133.250.253
legging-
- ysee,Xooloo ud keni; 2025-09-04 169.133.250.255
Kmrn yak Alxam tytamdKkkkni,
aman motorndUUaimr bylchirxaini Ubjtei dyrelztsen,
UIUcym 2025-09-04 169.133.250.255
bityyreltei
congoltoo oopoo caadand yavsan gyil 2025-09-04 169.133.250.255
@
66 2025-09-04 169.133.250.255
buee daaj chadgyi l bnda.taltald opson, zagvar barag
dyyyriamlr10% oz.
Нэргүй 2025-09-04 203.91.115.53
Хэлээд байгаа шүү. Монголын төр, төрийн апарат, эрх баригчид нар бол зөвхөн төсвөөр дамжуулан улсыг тонох дээр л төвлөрсөн шахаачин, хулгайч, авилгачдын бөөгнөрөл болсон байна. Энэ бүх луйвар сүүлийн 15 жилийн дотор бий болсон юм шүү. Өмнөх 20 жил хамаагүй.
Нэргүй 2025-09-04 66.181.189.252
Ямар ч баримтгүй юм гуцах юм.Жинхэнэ хулгайчууд л өөртэйгээ адилтгаж бурдаг. Идсэн уусан баримт байгаа бол өгдөг газар нь өгөөч.
Нэргүй 2025-09-04 66.181.180.80
Монголд хууль хэрэгждэггүй болсоны илрэл.
Хулгай хаа сайгүй нүүрлэсэн. Хулгайчдаасаа салж байж хөгжлийг тухай ярих боломж бүрдэнэ
Нэргүй 2025-09-04 103.229.120.149
ДАНХЫН ДАНХАР ТАВИУЛУУД ХИСЭН БОЛОИ
Монгол улсын иргэн би. 2025-09-04 203.169.50.8
Төрийн компануд нь ийм шахааны байхад ард бид юун хойч үедээ үлдээх баялаг энээ тэрээ вэ? хойч үедээ юугаа ч хэлж ярих юм дээ? Харамсалтай хуулийг чангатгаад хэрэг байна уу? одоо цаазын ялыг л сэргээх л үлдлээ. тэр идэж уугаад яваад байгаа толгойлогчийг нь олох болоод байна даа гэж иргэн би ойлгоод лбайх юм даа .
зочин 2025-09-04 103.212.116.175
Ерөнхийлөгчийн засаглалтай болвол арай дээрдэж магадгүй
Нэргүй 2025-09-04 66.181.160.16
Чадаж ядаад байх юу байсан юм бэ??? Гагцхүү хүсэл л байвал болно шдээ!!
Нэргүй 2025-09-04 103.229.121.170
Хамт сууж байгаа балин хамарт, сангийн яам, уул уурхайн саад гээд нохдуудаас эхэлчвэл бараг болох юм биш үү
Нэргүй 2025-09-04 66.181.177.96
Хувийн хэвшлийнхэн хожоод байна, төрийн байгууллагуудад байнга бараа шахна.
BBC 2025-09-04 202.55.191.130
АРДЧИЛАЛДАА ТАЛАРХ
Нэргүй 2025-09-04 202.131.225.242
Нийтэд нь ингэж харлуулж бас болохгүй байх. Бичмээр байгаа бол ЭТТ -ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг хэн гэдэг захирлын үед гэрээг нь байгуулж ажлыг нь эхлүүлсэнг нэр устай нь тодорхой бичих хэрэгтэй. Гэтэл тэгэхгүй байгаа нь Төр муу менежер гэдэг технологи хэрэгжүүлж, Төрийн өмчит тус компанийг харлуулж, нийгэмд муугаар харуулж, үнэгүйдүүлж IPO нэрээр дотно гадны хувийн компанид шилжүүлэх сэдэл зорилго агуулж байна уу гэж хардах үндэслэлтэй байна шүү. Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй юм.
зочин 2025-09-04 103.29.144.172
Хулгайчууд хулгайчдаа хариуцлага тооцож чадах уууу
Хотын хүү 2025-09-04 203.91.115.41
МАНы хулгайчууд газар сайгүй бүх газар хулгай хийж үнэндээ бүр цайрлаа с** юм аа
Нэргүй 2025-09-04 188.162.254.83
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!
Нэргүй 2025-09-04 103.168.34.180
МАН бүтэхгүйлдээ
зочин 2025-09-04 202.179.18.47
мэдлэгтэй мэргэжлийн удирдлагагыг нийтэд зарлан сонгон шалгаруулж томильё.
Иргэн 2025-09-04 66.181.190.144
Шахааны эздэд хариуцлага тооцон гэвэл Хулих Хурандаа Хүрэлсүх, мэнгэтэй Нямдорж гээд хүн үлдэхгүй шүү дээ!! кк
Баяраа 2025-09-04 66.181.180.29
Түрүүчийн захирал Наранбаатар гэх нөхрийн балаг шүү. Хариуцлага тэр нөхрөөс эхэлж яригдах ёстой. Магсныхныг санхүүжүүлээд попроод яваа, ямар ч хариуцдага хүлээхгүй хутган үймүүлэгч гар
Иргэн 2025-09-04 103.229.121.65
тавиул дарга нараараа татвар нэхүүдээд сууж байдаг хулгайч нар зайлаа
Зочин 2025-09-04 103.229.121.65
чадая хийе гэвэл юуг ч хийнэ сулбаргар унжуургатай нөхдүүд юу ч хийхгүй цаг нөхцөөж бна
Нэргүй 2025-09-04 103.212.118.139
наад Бямбацогт ТӨБЦГ ЦЭНГЭЛ нараа зайлуулаа