Radiohead эргэн ирлээ

Амьд хөгжмийн ертөнц сэргэж байна. The Oasis хамтлаг энэ зун тайзнаа эргэн гарч, шүтэн бишрэгчдийнхээ чихийг баясгасан бол одоо өөр нэгэн олны хайрыг татсан хамтлаг тоглолтоо хийх гэж байна. Гоцлол дуучин Том Йорк, гитарчин, төгөлдөр хуурч Жонни Гринвуд, гитарчин Эд О’Брайен, басс гитарчин Колин Гринвуд болон бөмбөрчин Фил Селвэй нараас бүрдсэн Radiohead хамтлаг Мадрид, Болонья, Лондон, Копенгаген, Берлин зэрэг Европын таван том хотод арван нэг болон арванхоёрдугаар сард тоглолтоо хийнэ. Тухайлбал, хот тус бүрт дөрвөн удаа буюу нийт 20 тоглолт хийхээр төлөвлөжээ.

Radiohead хамтлаг хамгийн сүүлд "A Moon Shaped Pool" цомгоо сурталчлах зорилгоор 2018 онд тоглолтоо хийж байв.

Гэсэн хэдий ч долоон жилийн дараа тайзнаа эргэн ирж байгаад дэлхий даяарх сонсогчид нь баяртайгаар хүлээн авч байна. Хэдийгээр энэ оны сүүлээр тоглогдох тоглолтын үеэр Radiohead хамтлаг өөрсдийн дуугаа шинэчилсэн хувилбараар дуулах эсэх нь тодорхойгүй байгаа ч "Hail to the Thief — Live Recordings 2003-2009" гэх цомгоо аравдугаар сарын 31-нд гаргах болжээ.

"Өнгөрсөн жил бид бэлтгэл хийхээр цугласан. Долоон жил завсарласны дараа дуунуудаа дахин тоглож, бидний дотор гүн гүнзгий шингэсэн хөгжмийн мэдрэмжтэйгээ эргэн холбогдох нь үнэхээр сайхан санагдсан" гэж Селвэй мэдэгджээ.

"Энэ нь бас биднийг дахин тоглолт хийхэд хүргэсэн. Тиймээс та удахгүй болох тоглолтуудын аль нэгэнд нь очиж чадна гэж бид найдаж байна. Одоохондоо зөвхөн эдгээр тоглолтууд байх болно. Гэхдээ энэ бүхэн ирээдүйд хаашаа эргэхийг хэн мэдэх билээ" гэсэн байна. Тасалбарын бүртгэл Баасан гаригаас (2025.09.05) "Radiohead.com" сайтад эхлэх бөгөөд 60 цагийн турш нээлттэй байна. Тоглолтын тасалбарын ээлжит худалдаа долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 15-нд эхэлнэ.

Radiohead хамтлагийн гишүүд сүүлийн амьд тоглолтоо хийснээс хойших жилүүдэд завгүй байсан гэдгээ нуугаагүй байна. Йорк, Жонни Гринвуд нарын урлагийн рок спинофф төсөл "Инээмсэглэл" гурван цомог гаргасан. Колин Гринвуд, Ник Кэйвийн амьд хөгжмийн хамтлагт нэгдсэн. О’Брайен 2020 онд "Earth" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан бол 2023 онд Селвэй "Strange Dance" нэртэй гурав дахь бие даасан цомгоо гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-09-04 202.9.47.26

TV-head нь хаа байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж