Хөвсгөлд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Хөвсгөлд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ

Хөвсгөлд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ
НЭМЭЛТ:
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар зөвхөн голомттой бүсэд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, аймгийн хэмжээнд хөдөлгөөн болон бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
"ТАРВАГАН ТАХЛЫН ХАВЬТЛААР 64 ХҮНИЙГ ТУСГААРЛАСНЫ 2 НЬ СУМАНД БАЙНА"
НЭМЭЛТ: 
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Д.Өлзийсайхан мэдээлэл өгөхдөө "Зооноз өвчин судлалын газар, Эрүүл мэндийн төвөөс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Цагаан-Уул сум болон аймгийн хэмжээнд хөл хорио тогтоосон. Бид хавьтал судлалын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэгдүгээр хавьтал болох 64 хүнийг тогтоож, 42 хүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан.
Харин 20 хүнийг гэрээр тусгаарласан байна. Хоёр тохиолдлыг Цагаан-Уул суманд тусгаарлаж, бүрэн хяналтад авсан.
Иргэдэд тохирох эмчилгээг хийж байна. Бид урьд шөнө ойрын хавьтлуудыг тогтоож, тусгаарлалтад авсан. Мөн тухайн халдвар авсан хүнээ ажиглаж, булчирхайн хэлбэрийн халдвар авсан байх магадлалтай гэдэг эмнэл зүйн байдлыг үнэлж, дүгнэж байна. Үүнээс гадна хөл хорио тогтоосон байдлаа хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм рүү шилжүүлж, тарваган тахлын голомттой бүс нутгийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг аймгийн Онцгой комисст танилцуулсан" гэв.
ХӨВСГӨЛД ТАРВАГАН ТАХЛААР НЭГ ХҮН ӨВДӨЖ, ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Яг одоо Аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа аж.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн нутаг Тагийн нуур гэдэг газар тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Иргэд та бүхэнд тарваган тахал өвчний тухай, илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм.
Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
  • Тарвага агнахгүй, арьсыг нь өвчихгүй байх
  • Тарваганы мах, дотор эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байх
  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  • Тарвага, тулам худалдах болон худалдаж авахгүй байх
  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх
  • Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэхгүй байх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-04 103.57.95.30

сдаа тэр аймшигтай мэргэчийг заавал идэх гээд байдаг турж үхэх гээд байдгийн болуу үнэхээр тэнэг шүү с**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж