УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан улсад айлчлахаар мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2025.09.04) тус улсыг зорилоо. Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга ийнхүү айлчилж байна. Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав.

Энэ удаагийн албан айлчлал нь 2025 оны есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд үргэлжилж, хоёр улсын харилцааг бататгах, өндөр, дээд албан ёсны хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-09-04 66.181.166.196

Айл хэсэхийн дон туссан юм шиг, түүхэндээ хэзээ ч тусгаар улс байж үзээгүй, байгуулагдаад хэдхэн жил болж байгаа Казакстаны парламентаас манайхан юу сурах, юу авах, тэгээд ч юу яасан парламент бараг хаант засаглалтай улс биз дээ, Казакстан чинь

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.180.182

Ч.Ариунхур үдэж мордуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж