Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан "өдөрт нэг аяга сүү" хөтөлбөрийг тусгаж өгсөн. Уг хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж, 2024 онд тус хөтөлбөрт нийслэлийн 12 сургууль болон есөн аймгийн 81964 хүүхэд хамрагджээ. Тодруулбал, 2024 онд орон нутагт Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймаг сүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тэгвэл 2025 оны хувьд улсын төсөвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв тусгагдаагүй байна. Улмаар нийслэл, орон нутаг, эцэг эхийн дэмжлэгтэйгээр 2025 оны эхний хагас жилд нийслэл болон 12 аймгийн 85262 хүүхдэд 120-250 мл сүүг долоо хоногийн 1-5 өдөр нэмэлтээр өгчээ.
2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг сая гаруй сурагчдыг “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт хамруулахад 175.3 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байгаа гэдгийг Боловсролын яамнаас мэдээлэв.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд, 2025 онд Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар анги, 2026 онд 7-9 дүгээр анги, 2027 онд 1-5 болон 10-12 дугаар анги, 2028 онд цэцэрлэгийн хүүхдийг хамруулахаар тусгажээ.
Хүүхдүүдэд долоо хоногийн 2-3 өдөр 150 мл сүүг гурван жилийн хугацаанд өгөхөд, хүүхдийн жилд өсч болох дундаж өсөлт дээр 1.5 см өсөлт нэмэгдэж, хоцролт дөрөв дахин багасаж, илүүдэл жин 4.7 хувиар буурсан байна.
Насан хүрэгчдийн биеийн өндрийн 20 хувь, биеийн жингийн 50 хувь өсвөр насанд нэмэгддэг байна. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны дүнгээр судалгаанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2.6 хувь нь өсөлт хоцролттой, 2.3 хувь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 89.1 хувь Д аминдэмийн түвшин багатай, үүний 67.3 хувь Д аминдэмийн хүнд болон хүндэвтэр дуталтай, 21.8 хувь хөнгөн дуталтай гэсэн судалгаа гарчээ. Д амин дэм дутагдсанаар хүүхдэд шүдний өвчлөл нэмэгдэх, ясны сийрэгжилт болох цаашлаад бие бялдрын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг байна.
3,548.92





















































Нэргүй 2025-09-04 202.126.88.68
Сүү гэртээ хэрэглэж.
Нэргүй 2025-09-04 38.42.106.107
Эцэг эхээс нь гаргуулаач. Сар сарын хоолны мөнгийг нь
Нэргүй 2025-09-04 103.229.121.170
Сүү өгхөд зөвдөнө үү гэхээс буруудахгүй. Харамафужи сургууль сүү өгдөг. Тэндхийн хүүхдүүд маш өөр сайхан царайтай. Гэтэл манай хотын захын сургуулиуд . Хүүхдүүд хагас өлсгөлөн зарим нь хичээлдээ явж бна. Уухгүй нэгэн бхад уух хүүхэд олонхи бна.
Иргэн 2025-09-04 103.229.121.65
цэхэр ус өгчөөд тэрийгээ сүү гээд бгааг юу гэх вэ дамжлага дамжсан цавчуур гэнээ
Зочин 2025-09-04 103.229.121.65
хярам өгч чадахгүй байж сүү өгнө гэж цавчаагаа хийх нь
Нэргүй 2025-09-04 59.153.114.193
За зайлаа. Бид нар сургууль дээрээ хоол, сүүгүй сураад хүн болж болсон л юм. Харин чөнөөдрийгн бодвол илүү сайн боловсрол эзэмшиж чаддаг байсан. Сургалтын чанарт анхаарахгүй байж юун хоол хүнсээр сурагчдыг хангах??? Тэгвэл тэр эцэг эхчүүдээс нь мөнгийг нь гаргуулаач. Бидний төлсөн татварын мөнгийг зарахаа борль.