Даалдероп: Бид эцсээ хүртэл тэмцсэн ч Япон илүү баг нь байлаа

Даалдероп: Бид эцсээ хүртэл тэмцсэн ч Япон илүү баг нь байлаа

Даалдероп: Бид эцсээ хүртэл тэмцсэн ч Япон илүү баг нь байлаа

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Тайланд улсад үргэлжилж байна. Өчигдөр/2025.09.03/ дэлхийн аваргын шөвгийн наймын эхний тоглолт Бангкок хотноо болов. Япон болон Нидерландын ширүүн өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтын ялагчаар Азийн төлөөлөл тодорч, 2010 оноос хойш анх удаагаа хагас шигшээд шалгарчээ.

2010 онд Япон улсад дэлхийн аварга болоход тэд гэртээ хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Японы шигшээ багийн хагас шигшээ шатны өрсөлдөгч нь АНУ эсвэл Турк байх болно.

Тоглолтын тухайд Нидерланд хоёр ч удаа цувралын харьцаагаар илүү гарсан ч Япон тэнцүүлж, шийдвэрлэх тав дахь ээлжийн тоглолтыг гаргаж чадсан. Шийдвэрлэх үед ч Европын баг гурван оноогоор илүү байсан ч тэргүүллээ хадгалж чадсангүй. Эгзэгтэй мөчид Японы ахлагч Маюү Ишикава тун зоримог, шийдэмгий тоглолтыг үзүүлж, багаа ялалтад хөтөллөө.

Япон өрсөлдөгчөө 3-2 (20-25, 25-20, 22-25, 25-12, 15-12) гэсэн харьцаатай хожив.

Японы багаас Юкико Вада 27 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлжээ. Харин Маюү Ишикава 25 оноо авсан аж. Тоглолтын дараа Вада "Тоглолт бүр л бидний хувьд хүнд байлаа. Гэхдээ л бид тоглолтод бүрэн төвлөрч хожиж чадлаа. Бүгдийг алхам алхмаар хийж байна. Бид талбай дээрх тоглолтдоо сэтгэл хангалуун байгаа. Энэ маань ч биднийг амжилтад хүргэж байна. Дэмжигчид мөн гайхалтай байна. Оноо авах бүрт л биднийг дэмжиж байгаа нь бид бүгдээрээ хамт байгаа мэт мэдрэмжийг түрүүлж байна. Тэдний дэмжлэг бидэнд урам зориг, эрч хүч өгч байна" гэжээ.

Харин Нидерландын гол тоглогчдын нэг Ника Даалдероп ярихдаа "Бид шинэ бүрэлдэхүүнтэй баг. Гэхдээ аль хэдийнэ бие биенээ сайн ойлгоод эхэлчихсэн. Бид эцсээ хүртэл тэмцсэн. Харамсалтай нь энэ удаа Япон илүү баг нь байлаа. Үнэндээ одоо миний сэтгэл хөдлөхгүй байна. Гэхдээ ирээдүйгээ харвал энэ бүрэлдэхүүнд нөөц бололцоо бий" гэжээ.

Өчигдөр болсон шөвгийн наймын нөгөө тоглолтод олимпийн аварга Италийн шигшээ баг Польшийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Тоглолтын дараа Италийн ахлагч Анна Данеси ярихдаа "Бид ийм тоглолт болно гэж төсөөлөөгүй. Өөр тоглолт болно гэж бодсон. Бид тоглолтын туршид анхаарлаа сулруулсангүй. Оноо бүрийн төлөө багаараа тоглолоо. Үүнээс илүү аз жаргалтай байж чадахгүй ээ. Зуны туршид бид оноо бүрийн төлөө бэлдсэн. Онооны харьцаа 0-0 байх мэт л бид үргэлж тоглодог. Энэ эрчээ хадгалмаар байна" гэжээ.

Өнөөдөр шөвгийн наймын дараах тоглолтууд болно.

  • Бразил – Франц (Хожсон нь Италитай)
  • АНУ – Турк (Хожсон нь Японтой)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-04 192.82.92.204

Японы дасгалжуулагчийн тактик оновчтой, тамирчдийн сэтгэл зүй өндөр тул дайчин сайхан тоглосон.
Харин нөгөө тоглолтын Польшийн баг төвлөрч чадахгүй байсаар Италд илт давуугаар хожигдсон.
Өнөөдөр харин жинхэнэ тулаан болно доо.

Avatar

Нэргүй 2025-09-04 202.9.40.169

Home гэдгийг "Гэр" гэж орчуулах уу? Эсвэл япончууд заал дэвжээнд биш, нэг тамирчныхаа гэрийн зочны өрөөнд воллейболын дэлхийн аваргын тэмцээн зохиосон юм уу? Home sweet home гэхийг "Гэр саахар гэр" гэх үү? Энэ хэвлэл мэдээллийн салбарт дунд сургуульд дандаа Ф авдаг байсан гарууд орчихсон байна. Олддог анги нь сэтгүүлчийн анги бололтой

Avatar

Нэргүй 2025-09-04 66.181.185.222

Манай сэтгүүлчдийн боловсрол дэндүү дорой бна даа, аль ч салбарт ялгаагүй….,,улс төр, эдийн засаг, соёл урлаг, ялангуяа спортын сэтгүүлчид тун бүтэлгүй, ердөө ч ном уншдаггүй, соёл боловсролоос их хол, өөрийн сэдэвтээ хэт явцуурсан нөхөд байхымаа !!!
Морь, бөхийн тайлбарлагчид гэхэд л 1921 оноос өмнө Монгол Улс байгаагүй юм шиг ярьдаг их сонин залуучууд шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж