Хоёр сургууль тутмын нэгд сэтгэл зүйч ажиллаж байна

Хоёр сургууль тутмын нэгд сэтгэл зүйч ажиллаж байна

Хоёр сургууль тутмын нэгд сэтгэл зүйч ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 492 сэтгэл зүйч ажилласан байна. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн А/222 дугаар тушаалаар еренхий боловсролын сургуульд сургуулийн сэтгэл зүйчийг ажиллуулж эхэлсэн.

Энэ хүрээнд 2022 онд энэ тоо нэмэгдэж нийслэлд 66, орон нутагт 62 сургууль сэтгэл зүйч ажилласан байна. Нийслэлийн есөн дүүргээс 2024-2025 онд Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэг хамгийн их сэтгэл зүйчтэй хамтарчээ. Нөгөөтэйгүүр хамгийн бага сэтгэл зүйчтэй сургуулиар Багануур дөрөв, Багахангай нэг, Налайх гурван сэтгэл зүйчтэй байгаа аж. 2024-2025 онд Хөвсгөл аймаг 19 сэтгэл зүйчийн орон тоог сургуулийн хэмжээнд гаргаж ажлын байраар хангажээ.

Ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд сэтгэл зүйч ажиллаж байна.

Мөн 1992 оноос хойш сэтгэл зүйч мэргэжлээр МУИС-ийг 600 орчим оюутан төгсөн гарсан бол тэдний 50-55 хувь мэргэжлээрээ ажиллаж байна. Харин МУБИС-ийг энэ мэргэжлээр 2200 орчим оюутан төгсч тэдний 36 хувь нь мэргэжлийн ажлаа хийж байгаа гэх судалгаа бий.

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэн сурагчдын дунд хэд хэдэн судалгаа явуулжээ. Судалгааны дүгнэлтээс харахад, 11-13 насныхан сэтгэл зүйчид хандах нь түгээмэл буюу 47 хувьтай гарчээ. Бусад насны сурагчдын 20 хүртэл хувь нь л сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан байна. Мөн зөвлөгөө авсан кейсүүдийг ангилж үзвэл, 74 хувьд нь гэр бүлийн шинжтэй ямар нэгэн сэтгэл зүйн дарамттай учирчээ.

Мөн 2024-2025 онд сургуулийн сэтгэл зүйч ажилсан үр дүнгээс харвал, 9650 сурагч сэтгэл зүйн зөвлөгөө, 2658 эцэг эх, 2307 багш болон сургуулийн ажилтан зөвлөгөө өгчээ. Тухайн жилд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн бүлгийн үйлчилгээ, сэтгэл зүй судлал, сэтгэл зүйн оношилгоод 378,779 сурагчид эцэг эхийн хамтаар болон багш, сургуулийн ажилтан хамрагдсан байна.

Сүүлд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.

Хүүхэд хамгааллын 108 утсанд жилийн хугацаанд 103 мянга гаруй дуудлага бүртгэгдэж, 30 гаруй хувьд нь хэрэг нээн ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд, эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, хүүхдийнхээ асуудалд анхаарал хандуулдаггүй гэж олон хүүхэд хариулсан байна. Судалгаанд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны таван хүүхдийн хоёр нь амиа хорлох тухай бодсон, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг оролдсон гэж хариулжээ.

Гэхдээ сэтгэл зүйч бүр хүүхэдтэй ажиллах боломжгүй учир энэ чиглэлээр сэтгэл зүйчдийг давтан сургах, мэргэшүүлэх нь чухал юм. Сэтгэл зүйч сурагчидтай ажилласнаар дасан зохицох чадвар нэмэгдэж, эерэг хандлага бий болгон, бэрхшээлийг даван туулах чадварт сургах боломжийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр хүүхдүүдийн сурах идэвх, сурлагын амжилт нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Өнөөдөр сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах боломж хомс байгаа учир дундын шийдэл олох ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-04 66.181.180.194

Ер нь сэтгэл зүйч сургууль бүрт байх хэрэгтэй болсон цаг үе ирээд байна.Боломжтой бол нэг сургуульд 2 сэтгэлзүйч байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2025-09-04 103.229.121.65

ор тас байдаггүй байсныг бодвол байна гэхдээ хамгийн чухал нь хүүхдүүд сэтгэл зүйчид хандах хэрэгтэйг эхлээд ойлгуул багш нараа хандивын мөнгө нэхэхдээ маш сайн нэхээд дарамтлаад авчдаг биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж