Хөндөх сэдэв: Өсвөр насныханд бэлгийн боловсрол хэрэгтэй байна

Хөндөх сэдэв: Өсвөр насныханд бэлгийн боловсрол хэрэгтэй байна

Хөндөх сэдэв: Өсвөр насныханд бэлгийн боловсрол хэрэгтэй байна

Энэ он гарснаас хойш есөн сарын хугацаанд "Хүрээ" амаржих газарт 10-17 насны 97 охин төржээ. Өсвөр насны охидын төрөлт 2024 оныхоос 0.2 хувиар өсч, нийт төрөлтийн 3.2 хувийг эзэлж байгаа аж. Хүүхэд өсвөр насанд жирэмслэх нь өөрөөрөө төрөх боломжгүй цаашлаад амь насаа алдах  эрсдэлтэй гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд өсвөр насны буюу 10-17 насны охидын төрөлт болон үр хөндөлт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж уг асуудалд эцэг, эх гэлтгүй боловсролын байгууллага, эмч мэргэжилтнүүд, Засгийн газар гээд бүх шатанд анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулсаар байгаа.

2020-2024 оны хооронд, насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 1601 хүүхэд өртжээ. Үүнээс 1413 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн аж. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр үзлэг шинжилгээнд эрэгтэй 263, эмэгтэй 3898 хүүхэд хамрагдсан байна.

Дөрвөн жилийн хугацаанд, 10-14 насны 215, 15-19 насны 2950 охин үр хөндүүлжээ. Зөвхөн 2024 онд гэхэд 12-17 насны 560 охин үр хөндүүлж, 12-17 насны 371 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Охид өсвөр насандаа жирэмсэлж буй нь хүүхдүүдийн болоод эцэг эхчүүдийн бэлгийн боловсрол хангалтгүй, монголчууд яг энэ асуудлаар хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйтэй холбоотой гэж хэлж болно. Үүнээс гадна мөн л бидний ярьдаг үл хайхрах хүчирхийллээс үүдэлтэй. Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас хүүхэд буруу зүйлд уруу татагдах,  хүсээгүй бэлгийн харилцаанд орох, бэлгийн хүчирхийлэлд өртөх гээд олон шалтгаан бий.

Хойд эцэг нь хүүхдээ хүчирхийлээд цагдаад баригдсан ч төрсөн эх нь түүнийг уучилдаг. Үргэлжлүүлж хамтран амьдардаг эсвэл насанд хүрээгүй байхад нь олон жил бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гээд цочирдом кэйсүүд зөндөө. Өсвөр насны охидын жирэмслэлтийн цаана энэ мэт маш олон асуудал байдаг. Дээр хэлсэнчлэн дөрвөн жилийн дотор 4000 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон нь өсвөр насны охидын жирэмслэлт яагаад нэмэгдээд байгааг хэлээд өгнө.

Тиймээс уг асуудалд дан ганц эмч мэргэжилтнүүд гэлтгүй томчууд анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт иржээ. Эцэг, эх асран хамгаалагч, багш нар гээд хүүхэдтэй хамгийн ойр байдаг хүмүүс нь эхлээд энэ талаар мэдлэгтэй байж, хэрвээ хүүхдэд энэ төрлийн асуудал тохиолдсон бол нуулгүй хэлж, ярилцаж байхыг хэлж ойлгуулдаг сонсдог итгэл даах хүн байх нь хамгийн эхний алхам. Мөн хүүхдүүд үерхэж нөхөрлөхдөө бэлгийн харилцаанд орж улмаар жирэмслэлтээс хамгаалах мэдлэг дутмагаасаа болж хүсээгүй жирэмслэх гэх мэт асуудал байна. Тиймээс бэлгийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд заах нь зүйтэй. Гэтэл ерөнхий боловсролын  сургуулиудад эрүүл мэндийн хичээл ордог боловч тухайн хичээл дээр нөхөн үржихүйн мэдлэг олгох хичээл хангалттай ордоггүй.

2013-2018 оны хооронд ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл тасарсан байдаг. Энэ хооронд тухайн мэргэжлийн багш нар өөр салбарт орж ажилласан.

Үүнээс үүдэж эрүүл мэндийн хичээлийн мэргэжлийн багш хомстолд орсон, биологийн багш нь эрүүл мэндийн хичээл давхар ордог гэх мэт асуудлууд яригддаг. Дээрээс нь хичээлийн хөтөлбөр хангалтгүй гээд олон шалтгаан бий.

Ерөнхийдөө хүүхдүүд энэ талын мэдээллийг интернэт болон найз нөхдөөсөө авдаг аж. Өсвөр насандаа буюу ид сурч боловсрох насандаа хүүхдээрээ хүүхэд төрүүлснээр ирээдүйд ирэх олон боломжийг алдах эрсдэлтэй. Хэн нэгнээс айх, өөртөө итгэх итгэлгүй болох, цаашлаад хүнтэй гэрлэхэд хүртэл асуудал бий болох, нийгмээс гадуурхагдах гээд олон асуудал тулгарна. Мөн жилд 4000 орчим охин төрснөөр үүний цаана энэ тооны хүүхдийн асуудал яригдана. Нэгэнт төрсөн бол дараагийн асуудал шийдлийг ярих ёстой. Гэтэл Монголд уг асуудалд ямар ч шийдэл алга. Нэг жишээ дурдахад, эдгээр өсвөр насны охидын дийлэнх нь өрх толгойлсон ээжийн эгнээнд шилжиж,  ингэснээр жилд 4000 хүүхэд нийгмээс тусгаарлагдаж тэдний асуудал хаалганы цаана үлдсээр. Өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудал ганц Монгол Улсад хөндөгдөж буй асуудал биш. Уг асуудлыг улс бүр тодорхой хэмжээнд бодлого боловсруулж шийддэг байна.

Герман улсад гэхэд хоорондоо үерхэж буй хүүхдүүдэд тусгай сургалт ордог аж. Тухайн сургалт нь амьдрал дээр тулгарч болох асуудлуудыг заадаг. Тухайлбал, хиймэл хүүхэлдэйг цагаар уйлуулах, хооллох, усанд оруулах зэрэг хүүхэд төрөхөөр яах ёстой тэр бүгдийг заадаг юм байна. Үүний эцэст өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө хүүхэдтэй болоход бэлэн эсэхийг шийддэг. Энэ мэт уг асуудалд шийдэл, бодлого хэрэгтэй байна. Мөн эцэг, эхчүүд энэ тал дээр анхаарлаа хандуулах, мэдлэгээ дээшлүүлэх, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-04 122.201.31.91

хүн ам өсөж байвал эрт төрөх нь буруу биш

Avatar

нэргүйд - нэргүйгээс 2025-09-04 66.181.182.192

Та өөрөө 10 настай охинтой байгаад, тэр охиныг чинь жирэмслүүлчихвэл Та хүн амаа өсгөхийн төлөө гэсэн шийдвэрээр асуудалд хандах байсан уу гэж асууя

Avatar

Нэргүй 2025-09-04 202.55.188.44

eedee ems huuhnuud uursd ni asuudal ih biideeee emegtei huuhduud es surtahuun humuujil uureg hariutslag , busdiin erhiig hundlehiig zaahgui bol surgahgui bol erhee yarial chireel dairaad bdag yum baihchn bileedeee

Avatar

Нэргүй 2025-09-04 203.91.115.53

Үржиж олшрохын дохио бус уу! Харин хүчингийн хэрэгтэй эрс тэмцэх шаардлагатай.

Avatar

Нэргүй 2025-09-04 103.229.121.76

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-09-04 202.9.40.169

Замбараагүй хүүхдүүдийг эр эмгүй колонид явуул. Ахмадаа хүндлэхгүй байна. Колонид 5 жил шар махтай нь хатаагаад өгөнгүүт тэгээд томчуудын тоглоомоор тоглохыг нь хар л даа

Avatar

Нэргүй 2025-09-04 103.229.121.76

SEXSEER VANXANDI BOOW XXNO ANUSDI ALNI SEXSEER VANXANI SEKSY DEWSGER BOLN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж