Сурвалжлага: Гурван ихрийг маань харсан хүн бүхэн өхөөрдөж, хайрладаг

Сурвалжлага: Гурван ихрийг маань харсан хүн бүхэн өхөөрдөж, хайрладаг

Сурвалжлага: Гурван ихрийг маань харсан хүн бүхэн өхөөрдөж, хайрладаг

Цүнх, хоолны сав, тоглоом, аяга таваг, сандал гээд бүх зүйлс нь гурван ширхэг. Гэхдээ хоёр цэнхэр, нэг ягаан өнгөтэй. Учир нь гурван ихрийн хоёр нь хүү, нэг нь охин гэдгийг тэдний эдэлж хэрэглэж байгаа зүйлс, хувцас нь илтгэнэ. Ихрүүдийн хамгийн сүүлд төрсөн нь ах болдог. Тиймээс ихрүүдийн ах нь Э.Цолмонгэрэл бол дундах нь Э.Содгэрэл охин, бага нь Э.Тодгэрэл хүү аж. Эрдэнэт хүний биеийг олж, эхийн хэвлийд бүрэлдэнэ гэдэг ховорхон аз, завшаан гэдэг. Тэр дундаа ээж аавдаа ихэр үр болж мэндлэх бүр ч илүү хувь заяа гэлцдэг билээ. Бид энэ удаагийн сурвалжлагаараа нийслэлийн Баянзүрх дүүргийн … сургуулийн нэгдүгээр ангийн гурван ихэр сурагчийн нэг өдрийг сурвалжлан хүргэж байна.

Биднийг гэрт нь очиход гурван ихэр өдрийн хоолоо идэж дуусаад, хоорондоо тоглож байлаа.

Ихрүүдийн ээж Ч.Энхжин хүүхдүүдээ хичээлд нь бэлтгэж явуулахаар ажлаасаа түр чөлөө аваад иржээ. Ээжийгээ ажилтай үед нагац эмээ нь ихрүүдийг харж ханддаг байна. Ихрүүдийн бага нь болох Э.Тодгэрэл хүү цовоо сэргэлэн, их яриа. Зуны амралтаараа хэрхэн амарсан талаар асуухад "Би хөдөө явж нууранд сэлсэн. Бас наадам үзсэн" гээд л хоёр ихрээсээ түрүүлж хариулна. Ээж нь "Гурван ихрээ сургуульд оруулахад өөрөө сурах гэж байгаа юм шиг л догдолсон. Таван настайгаас нь сургуульд бэлтгэж, даам болон соробан сампингийн сургалтад хамруулсан" гэдгийг хэлсэн юм.

Хамгийн сонирхолтой нь тэдний ангийн багш хоёр ихэр. Энэ тухай ангийн багш Г.Наранзул ярихдаа "Миний хувьд энэ жил анх удаа нэгдүгээр анги даан, авч байна. Анги маань нийт 43 сурагчтай. Тэдний гурав нь ах дүү гурван ихэр. Би өөрөө бас ихэр. Маш их сайхан санагдаж бэлгэшээж байгаа. Хичээл ороод гуравхан хонож байгаа болохоор ангийнхан маань хоорондоо дотно танилцаж амжаагүй байна. Цаашдаа бие биетэйгээ танилцаж, сайхан найзууд болох байх. Би өөрөө ихэр учраас гурван ихрээ хооронд нь ялгаж, таньж байгаа. Ихэр хүүхдүүд нэг нэгэндээ тусалж, элэгтэй байдаг" гэв.

"ХҮҮХДҮҮДЭЭ ТӨРҮҮЛЖ ӨСГӨӨД, ТОМ БОЛГОСОН Ч ГЭСЭН ЗАРИМДАА НЭГ Л ИТГЭЖ ӨГДӨГГҮЙ ЮМ"

Гурван ихрийн ээж Ч.Энхжин "Манай аавын тал ихрийн удамтай хүмүүс. Гэхдээ гурван ихэр хүүхэдтэй айл байхгүй. Тэр утгаараа анх хоёр ихэр хүүхэдтэй болох юм байна л гэж бодож байсан. Гурван ихэр гэдэг нь ЭХО-гоор эрт мэдэгддэггүй юм билээ. Тухайн үедээ гадаад руу явахаар бичиг баримтаа хөөцөлдөж байлаа. Манай гурав гэдсэнд хоёр сар гарантай байхдаа гурван ихэр гэдэг нь мэдэгдсэн.

Тэгэхдээ хамгийн ховор буюу гурван ихэстэй, гурван тусдаа устай байсан гэдгийг эмч нар хэлсэн.

Ер нь ихэр хүүхэд төрүүлэхэд эмч нар эрсдэлтэй гэж үздэг юм билээ. Гурван ихэр учраас төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө төрсөн ч эрсдэл багатай, эсэн мэнд төрсөн. Одоо хүүхдүүдээ төрүүлж өсгөөд, том болгосон ч гэсэн заримдаа нэг л итгэж өгдөггүй юм. Тухайн үедээ "Гурван ихэртэй ээжүүд" фэйсбүүк группийн ээжүүд хэрэгтэй зөвлөгөө өгч, маш их урам авч байсан" хэмээн инээмсэглэнэ ярилаа. Одоогоос зургаан жилийн өмнө Э.Тодгэрэл хүү 2.100 гр төрсөн бол охин Э.Содгэрэл охин 2 кг, Э.Цолмонгэрэл хүү 2 кг жинтэй төржээ. Гурвуулаа ойролцоо жинтэй төрсөн болохоор биеийн жин, өндөр нь адилхан аж.

"ИХРҮҮДИЙГ ХООРОНД НЬ ЯЛГАЖ ТАНИХААС ЭХЛЭЭД ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД Ч ТАСАРДАГГҮЙ"

Ээж Ч.Энхжин "Охин хүүхэд арай өөр байдаг юм билээ. Тав, зургаан сар хүртлээ надаас өөр хүнд тэврүүлдэггүй, зөвхөн ээждээ тэврүүлдэг байсан. Анх хүйсийг нь үзүүлэхдээ хоёр нь охин байгаасай гэж бодож байсан чинь эсрэгээрээ хоёр хүү байсан. Тэгвэл ядаж нэг ихэр нь охин байлгаасай гэж хүссэн. Тэгсэн ЭХО-ны эмч "Ээ эвий минь охин байна" гэж хэлэхэд маш их баярласан" гэсэн юм. Ихрүүдийг харсан хүн бүхэн өхөөрдөж, хайрлана. Зарим нь чихэр өгч, хамт зургаа даруулахыг гуйна. Ихрүүдийг хооронд нь ялгаж танихаас эхлээд хөгжилтэй явдлууд ч тасардаггүй аж. Гэр бүлийнхэн нь гурван ихрээ хараад л таньдаг ч хүмүүс хоёр хүүг ерөөсөө ялгадаггүй байна.

"Ихрүүд өөрсдийгөө их азтай хүмүүс гэж ярьдаг юм. Ер нь маш том аз шүү дээ. Ихэр хүүхдүүд маань надад ирсэн бурхны бэлэг" хэмээн ээж нь ихрүүдээ үнсэж, тэврэлдэх нь хайр татам.

Нялх нярай ихрүүдийн нэг нь уйлахаар дагаад уйлчихна. Хэчнээн эхийн сүүгээр хооллож байгаа ч гурван нярайд давхар нэмэлт сүү хэрэглэх шаардлагатай болно. Дөнгөж төрсөн гурван нярай нэг сав нэмэлт сүүг хоёр хоног л хэрэглэдэг байжээ. Түүнтэй адил нярайн живхийг уут уутаар нь хэрэглэж, охин, хүү учраас өөр өөр арчилгаа шаарддаг байсан тухай ээж нь ярьсан юм. Ихрүүд нэг ой хүрэлгүй эрт хэл, хөлд орцгоосон байна. Тэд одоо зургаан настай, сургуулийн сурагч болсон учраас бие дааж, сурчээ. Сургуульдаа явахын өмнө өөрсдийгөө хувцаслаж, хичээл номоо ч дуртай хийцгээдэг байна.

"ГУРВАН ИХРЭЭ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, ШУДАРГА ХҮМҮҮС БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ" 

Ээж Ч.Энхжингийн хувьд "Ихэр хүмүүс гоц авьяастай байдаг гэж сонсч байсан. Миний хувьд гоц ухаан, авьяасаас илүүтэй хүнлэг энэрэнгүй, шударга хүмүүс болоосой гэж хүсдэг. Манай охин зураг зурж, дуулах дуртай бол хоёр хүү маань гэрт бөх сонирхдог хүн байхгүй байхад л бөх болно гэж ярьдаг. Би Увс аймгийн Тэсийн уугуул. Нутаг усны генд байна уу бөх болно гэж хэлдэг. Хөвгүүд маань хоорондоо нэлээд ноцолдоно оо" гэв.

Тэрбээр ихрүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг эртнээс базааж эхэлжээ.

"Бүх хичээлийн хэрэгслийг гурваар үржүүлээд л бэлдэнэ. Нэг хүүхдэдээ сая төгрөг төсөвлөөд гурван саяыг зарцуулсан. Хичээлийн цамц, өмд гэхэд л хоёр ээлжээр нь бэлдэнэ. Өөрөө сургуульд сурах гэж байгаа юм шиг их догдолж бэлдсэн. Гурван жил үүрэх цүнх авах юмсан гээд их судалсан" гэдгийг хэлж байсан юм. Ихрүүдийн хичээл өдрийн 13.30 цагт ордог. Тэд нэг цагийн өмнөөс хичээлдээ бэлдэж, сурагч формоо өмсч эхэлнэ. Ээж нь нэг ихрээ хувцаслаж байх хооронд нөгөө ихэр нь өөрийгөө хувцаслана. Шинэхэн формоо өмсч, сурагчаа цүнхээ үүрэн сургуулийн зүг яаран алхлаа.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-04 202.126.88.101

Эрүүл энх Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,хөөрхнүүдээ,,,,

Avatar

Нэргүй 2025-09-04 59.153.114.29

Хүүхэд бүр л хөөрхөн шүү.

Avatar

Зочин 2025-09-04 103.145.234.38

Гурван ихэртээ эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсье.

Avatar

12 2025-09-04 203.91.116.130

аавынх нь тухай мэдээлэл алга, яасан юм болоо. Эргүү н**ш арай . . .

Avatar

Нэргүй 2025-09-04 203.169.50.224

gde papa

Avatar

Нэргүй 2025-09-04 103.229.121.170

Монголын үрс маш олон сайн эрдэм мэдлэгтэй хүмүүс болох болтугай…

Avatar

хүннү 2025-09-04 122.201.31.22

Ямар хөөрхөн юм вэ. Эрүүл энхийг хүсэе. Эрдэм номтой мундаг хүмүүс болоохой. Сайхан харагдаж байна. Танай гэр бүлд аз жаргал хүсэе.

Avatar

Нэргүй 2025-09-04 202.131.227.42

Хөөрхөн юм бэ

Avatar

Иргэн 2025-09-04 202.131.225.197

Аз жаргал хүсье!

Avatar

Х 2025-09-04 66.181.183.102

хөөрхөн хүүхдүүддээ азжаргал хүсье

Avatar

Нэргүй 2025-09-04 103.229.121.76

SEXSEER VANANDAAD BOOW DOLOON XXNO80955877

Avatar

Zochin 2025-09-04 202.72.245.206

bugdeeree xoorxon umaa , az jargaliig chusii

Avatar

Нэргүй 2025-09-04 49.0.147.143

3 ихэртээ сурлагын өндөр амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж