28 дахь удаагийн олон улсын Талын марафон болно

28 дахь удаагийн олон улсын Талын марафон болно

28 дахь удаагийн олон улсын Талын марафон болно

Монголын хамгийн ууган, тогтмол зохион байгуулагддаг марафоны нэг болох олон улсын Талын марафон 28 дахь жилдээ 2025 оны есдүгээр сарын 14-нд Хүй долоон худагт болох гэж байна. Тус арга хэмжээг Монголын хөнгөн атлетикийн холбоо болон олон улсын Талын марафон ТББ хамтран зохион байгуулж байна.

Марафон нь Монголын нүүдлийн өв соёл, өргөн уудам тал нутгийн үзэсгэлэнтэй байгаль орчныг таниулахын зэрэгцээ оролцогчдын бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилготой. Энэ жилийн тэмцээнд дотоод, гадаадын тамирчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, залуучууд оролцоно.

Оролцогчид 3 км, 5 км, 10 км, эсвэл 21 км-ийн зайнаас сонгон, тал нутгийн шороон зам дээр гүйнэ. Марафоны төгсгөлд түрүүлсэн оролцогчдод уламжлал ёсоор даага болон хониор шагнана. Тал нутгийн марафоныг жил бүр олон мянган хүн сонирхон оролцдог бөгөөд энэ жилийн арга хэмжээ өмнөхөөсөө илүү өргөн хүрээ, олон улсын оролцогчидтойгоор зохион байгуулагдах төлөвтэй байна.

  • Бүртгэлийн талаар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг: www.steppemarathon.com
  • Холбоо барих: Олон улсын Талын марафон ТББ
  • Утас: 99034828
  • Имэйл: steppemarathon2023@gmail.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж