Хөрөнгийн биржийг удирдах багийг тодруулна | News.MN

Хөрөнгийн биржийг удирдах багийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийг удирдах багийг тодруулна

Баялгийг жинхэнэ баялаг болгох газар гэгддэг Хө­рөнгийн биржийн ши­­нэ удирдлагыг өнөө­дөр сон­гох гэж байна. Оюутолгой, Таван­толгой гээд орд газруудын ашиг­лалттай зэрэгцээд хувьцааг нь биржээр арилжаалах тухай асуу­дал яригдаж, гадаад дотоодын ком­паниуд эзэмшдэг орд газрын­хаа нэрийг хэлээд л шахуу дэл­хийн том том биржүүдээс тэр­бум доллар босгож байна гэх дуу­лиантай сүлэлдэн хөрөнгийн бирж гэдэг “мода”-нд ороод байгаа. Яг ийм үед өмнө нь ягаан, цэнхэр хувьцааны дурсамжаар тодотгол хийсэн төв талбайн хажуу дахь жижигхэн ягаан бай­шинг хүмүүс нэг их тоодоггүй л байв. Харин одоо байгалийн баял­гийн ачаар Монголын хөрөнгийн бирж “од” болж байна. Дэлхийд моодонд ороод буй Монголын хөрөнгийн биржийг удирдана гэдэг бизнесмэнүүдийн хувьд хөз­рийн тамга атгасантай адил хэрэг гэгдэх нь.

Тиймдээ ч Төрийн өмчийн хороо хувьчлалын эхний алхам бол­с­он удирдлагын багийг шал­га­руулах тендер т дэлхийн томчуул урал­дан саналаа ирүүлжээ. Уг тен­дерт олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас 10 баг материалаа ирүүлсэн. Үүнээс Өм­нөд Солонгосын хөрөнгийн бирж буюу Kореа Эксченж, Америкийн “Нас­дак”, “Мостак” олон улсын хөрөнгө оруулалтын нэгдэл, Их Британийн Лондонгийн бирж, Германы Экстра группийн “Дой­че” бирж гэсэн таван орол­цогч ту­наж үлдээд байна.

Тэд өнгөрсөн сард дэлгэрэнгүй бизнес төлөвлөгөөгөө Төрийн өм­чийн хороонд ирүүлсэн бөгөөд эц­сийн шалгаруулалтын эцсийн хариу өнөөдөр гарна. Ингээд уул уурхайн орон болоод байгаа Монголын Хөрөнгийн биржийг хэн удирдах нь тодорхой болох нь ээ.
Монголын хөрөнгийн биржийн шинэ удирдлага Монголын Зас­гийн газраас гаргасан Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад тусгасан даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, компанийн тухай хуулийг шинэчлэн найруулах, иргэний хууль болон үнэт цаас, банк санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, эрүү захиргааны хууль тогтоомжийн уялдаа хол­­боог сайжруулах зэрэг чу­хал арга хэмжээнүүд авна. Түүнч­лэн хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажиллагааг зохи­цуулах хөшүүргийг бий болгох, хөрөнгө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн цогц төлөвлөгөөг биелүүлэх зэрэг ажил багтжээ.

Хамгийн гол нь давхар бүрт­гэлийн замаар Монголын болон Дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа арилжаалж буй компаниудыг Монголын хөрөн­гийн бирж дээр хувьцаагаа арил­жаалдаг болгох нөхцөл бо­лом­жийг бүрдүүлэх юм. Ийм төвшинд хүрэхийн тулд Мон­голын хөрөнгийн бирж үйл ажил­лагааныхаа хувьд төдийгүй, хууль эрх зүйн орчин нь олон улсын стан­дартад нийцдэг болно.

Хөрөнгийн биржийн хувьчлал бүх нийтийн анхаарлын төвд байгаа ч манай улсын хөрөнгө мөн­гөний урсгалыг хаашаа явуулахыг шийдэх хариуцлагатай алба уч­раас дотоодын компаниудаа орол­цуулсан бол…? гэх харуусал бас сонсогдож байсан. Юутай ч Тө­рийн өмчийн хороо сонголтоо хийхэд бэлэн болж, ийнхүү Мон­голын Хөрөнгийн биржийг олон улсын багт шилжүүлэх мөч ойр­тож байна.

Газар нутгийн хувьд ойролцоо, нэг тивийх хэн хэнээ мэдэх нь ойрхон гээд Азийн хөрөнгийн биржүүд Монголтой харьцахад амар хялбар. Тэд бусад бир­жүү­дийг бодвол Монголын тухай мэд­лэг, мэдээлэлтэй. Дэлхийн сан­хүүгийн төв гэгддэг Лондон саях­ныг хүртэл Монгол гэдэг улсын тухай мэдэхгүй байв. Харин саяхнаас Лондонгийн Хө­рөн­гийн бирж бидний тухай мэ­дэх болсон. Хажуу тив биднийг мэдэхгүй байхад холын америк Монголчуудын тухай ямаршуу мэдээлэлтэй байгаа бол. Юутай ч тэд Монголын Хөрөнгийн бир­жийг удирдах багаар тодрохыг хүсч, эцсийн шатанд тунаж үлд­сэн байгаа.

Засгийн газраас тавьж буй Засгийн газар Монголын Хөрөн­гийн биржийг дэлхийн төвшинд өрсөлдөхүйц хэмжээнд авч явах менежменттэй баг байх ёстой гэ­сэн шаардлагад хамгийн их дөхөж буй нь Америкийн биржийнхэн гэ­сэн сураг сонсогдож байсан. Ямартай ч Төрийн өмчийн хороо­ны­хны хариуг хүлээх хэрэгтэй болох нь.

Дашрамд сануулахад өнгөрсөн хавар тавдугаар сарын 28-ны ээл­жит  хуралдаанаар Тө­лөө­лөн удирдах зөвлөлийн бүрэл­дэ­хүү­нээ өөрчилсөн. Одоо Тө­лөө­лөн удирдах зөвлөлийн ги­шүү­дээр “Хаан банк”-ны зөв­лөх захирал П.Морроу, “Би Эф Эй Эс” ХХК-ийн гүйцэтгэх захи­рал Л.Болормаа, Монголын сан­хүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Морган стенлийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгийн зах зээлийн салбарын дарга Жорж Тэйлор, ХБНГУ-ын GTZ байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч Стефан Ханзелмен нар ажиллаж байгаа юм.

Б.БЯМБАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-09 182.160.9.121

Шудрага зарчимтай ажиллуулья гэвэл Германууд илүү дээр шүү

Avatar

sain bna 2010-09-09

mongoliin hurungiin birj bol mash chuhal mongoliin ediin zasagt bas busienss erhlegch nar hurungu bosgoh geed olon asuudal yarigdana eniig dagaad olon davuu taltai bdag tiimees uneheer chadaltai sain hurdan hugatsaand ene salbariig bosgood ireh bag ni shalgaraasai amjilt husye

Avatar

Guest 2010-09-09

j

Avatar

99999324 2010-09-09

-99085780 dugaariig 500 myangad zarna
-ajil uilchilgeenii zoriulalttai ul hudluh hurungu hudaldaj avna utas 99999324

Avatar

www.Freecall.mn 2010-09-09

Хязгааргүй ярих эрх чөлөө

Avatar

cd 2010-09-09

Mongoliin hurungiin birj ingej neg sehdeg bjee Huurhii

Avatar

Зочин 2010-09-09

solongosuud mongold yu hiij ugsun be dandaa hulhidsan hujaa naraas doloon dor ulsuud Muugaa medehgui bas deerelhuu

Avatar

hi 2010-09-09

hamgiin gol ni hen shalgaruulaad baigaa yum be ter ni sonin bna arai sodkhuu sugar yum bish biz Banknii Zoljargal bna uu ter bagt ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж