10 сая гаруй тоо толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулна

10 сая гаруй тоо толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулна

10 сая гаруй тоо толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, УОК-ын холбогдох мэргэжилтэн, хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралджээ. Тухайлбал, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, есдүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Тухайлбал, баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоолол бий. Нэг үгээр баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх шаардлага гарсан.

Монгол Улсын хэмжээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжинө.

Тиймээс отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас танилцуулж байсан. 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж буй. Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж дотоодын хэрэгцээг хангахаас гадна, экспортлох зохицуулалтыг хийж байгаа аж. Үүнээс гадна ирэх өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн, хур тунадас их орох төлөв ажиглагдаж байгаа талаар холбогдох албанаас мэдээлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ннн 2025-09-03 66.181.164.23

Малчид Намар их пээдгэрээ, махаа үнэд оруулна өвөл хавар зуд болоод гэрээсээ чгарч чадахааргүй болсон үед нь хотынхон нь очиж өвс тэжээл эм тариагаар хангана, үнэн даварцан шүү эргээд хотыхонд өнчин ишиг ч зүгээр өгдөггүй харамч улс даа. эцсийн эцэст тэдний мал бол тэдний л мал маньд түй ч хамаагүй юм лдаа уг нь аан тийн МАН бас их хайртай. Сонгуульд малтай нь хамт маллаж саналыг нь авхад хамгын амархан мал улс

Avatar

Зочин 2025-09-03 203.91.115.37

Толгой мал гэдэгсэн, Халхаар. Утгатай үг.

Avatar

Нэргүй 2025-09-03 202.21.109.33

гадагшаа гаргахаар дотоодын үнэ өснө

Avatar

ЗОЧИН 2025-09-03 66.181.161.204

МАЛЧИД ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН МАЛНУУД. ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХООЛНЫ САВ ХӨГШИН МАЛАА БУШУУХАН МАХ БОЛГОХГҮЙ ЭСВЭЛ ХУЖААГ РАРНА ЭСВЭЛ ЧЭНЖҮҮДИЙН ӨНДӨР ҮНИЙГ ГОРЬДООД ХАВ ДАРЖ БАЙГААД БҮГДИЙГ НЬ ӨЛСГӨЖ а**х БАЙХДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж