"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ. Зөвхөн "ChatGPT"-ээр тогтохгүй бүх төрлийн чатботууд өсвөр насныханд сөргөөр нөлөөлж, өөрийгөө гэмтээх, амиа хорлох сэдэл өгч байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед гараад буйтай энэ нь холбоотой.
Тодруулбал, 16 настай Адам Райн гэх хүүхдийн эцэг эх "ChatGPT"-ийг өсвөр насны хүүхдэд нь амиа хорлох зөвлөгөө өгсөн гэж шүүхэд өгсөн юм. Өнгөрсөн жил ч бас 14 настай хүүгийнх нь амиа хорлолтод үүрэг гүйцэтгэсэн гэж нэгэн ээж тус платформыг шүүхэд өгчээ.
Эцэг эхчүүд өөрсдийнхөө хаягийг хүүхдийнхээ хаягтай холбох замаар хяналт хэрэгжинэ. Ингэснээр "ChatGPT" өсвөр насны хэрэглэгчийн асуултад хэрхэн хариулж буйг хянах боломжтой. Мөн санах ой болон чатын түүх зэрэг функцыг идэвхгүй болгох, ашиглалтын явцад хэрэглэгч огцом сэтгэл хөдлөлт автаж байгаа эсэхийг анзаарч харах боломжтой.
"OpenAI" энэ тухай мэдэгдлээ Мягмар гаригт хийхдээ "Энэ алхам бол зөвхөн эхлэл. Бид платформыг хэрэглэгчид аль болох тустай болгохын тулд мэргэжилтнүүдийн удирдлагад ор үргэлжлүүлэн суралцсаар, арга барилаа бэхжүүлсээр байх болно" гэсэн юм.
3,575.80






















































Нэргүй 2025-09-03 203.98.76.70
iim erh chuluugui yum gej yu baidag yum hunii erh chuluug boovilj , bid erch chuluutei baih estoi
Нэргүй 2025-09-03 202.21.106.83
s** alkasha