“Монгол 999”-ийн урилга

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Монгол 999”-ийн урилга

“Монгол Үндэсний Нэгдэл”ХК- ны зүгээс “Тавантолгой”-н бүтээн байгуулалтад бэлтгэн нийлүүлэгчээр оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж эхэлсэн байна. Тиймээс тус нэгдлээс урилга гаргажээ. Ингээд уг урилгыг хүргэж байна.

 Тус нэгдэл Таван толгойн орд газрыг ашиглахтай холбогдуулан монголын ард түмэнд  үр өгөөжтэй байж болох хувилбар боловсруулан УИХ, Засгийн Газар болон Монголын ард түмэнд танилцуулж улмаар УИХ тухайн үед яригдаж байсан үр ашиг багатай хөрөнгө оруулалтын гэрээ хийх асуудлыг зогсоож “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК –ны гаргасан хувилбарыг дэмжин, тогтоолдоо  тусгасан нь бидний томоохон амжилт юм.

Урилга

Үндэсний нэгдэл  “Таван толгой”-н бүтээн байгуулалтанд  оператор компаниар оролцохоо илэрхийлэн дараах зарыг олон нийтэд түгээж байна. Дэлхийн хэмжээнд томд тооцогдож байгаа орд газрын уурхайн бүтээн байгуулалтанд оролцох оператор компанид өндөр шаардлага тавигдаж байгаа тул дотоодын компанийн оролцоог бий болгохын тулд бидэнд зайлшгүй эд хөрөнгөөрөө нэгдэх шаардлага тулгарч байна.  Монголчууд бидэнд хэдэн экскaватор, хэдэн самосвал болоод хүний нөөцийн ямар боломж байгааг тодорхой болгох нь туйлын чухал. Танд ганц ширхэг самосвал байсан ч бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй. “Таван толгой” –н ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдон бий болох бүтээн байгуулалтын ажилд  оролцох хүсэлтэй  “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн  хувьцаа эзэмшигчид болон үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компани,  хувь хүмүүс саналаа ирүүлэхийг урьж байна.

www.mongol999.mn сайтанд байрлаж буй  бүрдүүлэх материалын анкетыг бөглөж илгээнэ үү. Мөн Браухаус төвийн 310 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ үү. Мэдээлэл авах утас: 11- 326126

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж