Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2025.09.03-нд нийтлэгдсэн

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Сангийн далай гэдэг газар өчигдөр /2025.09.02/ 10.40 цагт хээрийн гал түймэр гарчээ. Алба хаагчид хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.03/ 00.50 цагт цурамд оруулж, 01.30 цагт бүрэн унтраасан байна. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн нийт 74 хүн, 13 автомашинтайгаар оролцсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж