Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.09.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид 2026 оны төсөв дээр нэлээд сайн тооцоо хийсэн юм. Ямар ч байсан эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг зөвхөн багш нарын ачааллын нэмэгдлийг олгоход зориулан хувьсах зардлаар нь дамжуулж олгоно. Одоогийн байдлаар ирэх оны төсөвт багш нарын цалингийн зардлыг тусгасан. Хувийн сургуульд хувьсах зардлыг улсаас олгох асуудал хуультай. Өнөөдөр 70 гаруй мянган хүүхэд хувийн сургуульд суралцаж байна. Нэгдүгээрт, энэ хүүхдүүд сонголтоороо суралцаж байгаа. Бид Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу хувьсах зардлыг олгож байгаа. Аль ч улс оронд сурах орчныг бүрдүүлэх хувьсах зардлыг олгодог. Нөгөө талдаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт учраас дэмжих ёстой" гэв.
Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр /2025.08.18/ Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөхдөө "Сургуулийн сурагчийн тоо 30 гаруй мянгаар өсч байгаатай холбоотойгоор сургуулийн анги танхим түрээслэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны 9-12 сард 14,3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарахаар байна.
Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай сургуулийн долоон барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байрны барилга, сургуулийн нэг спот заалны барилга, их сургуулийн нэг спортын барилга шинээр ашиглалтад орсон.
Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ. Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамдууд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна" гэдгийг хэлж байсан юм.
3,593.62



















































Нэргүй 2025-09-02 66.181.176.89
наранбаярыг үтэр түргэн зайлуулцгааяа.арай дэндлээ.
Зочин 2025-09-02 66.181.181.99
энэ будлианы сайдаа огцруулаачээ. Залуу хүмүүсийн цалин нэмэгдээд ахмад болон дунд эргэм насны хүмүүсийн цалин хэвээрээ байх юм биш үү. тэгээд цалин нэмсэн гээд байгаа юм.
Нэргүй 2025-09-02 202.9.41.50
монголд х***а манж пиздагууд ажил хийхгүй байж мөнгө олоод шаагаад байхий монгол баялагыг х***а маанж пиздагууд хуваагаад идээд шаачхийн давцарн пизданууд юм хачин сураггүй пизданужд амар хялбар мөнгө олоо шаачин манж х***а пизданууд хулгай юмаар нэгнээ дэмжээд мөнгжүүлэд шаачин мөнгтэй болгоод шаачн айхтартар пролоор амьлрдаг пизданууд юм.
Нэргүй 2025-09-02 202.126.91.60
Хувийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд илүү их хөдөлмөрлөж, тэр чинээгээрээ, илүү их татвар төлж байгаа шүү. Эцэг эхээс нь авсан татвараас хүүхдүүдэд нь өгөх ёстой. Хувийн, улсын аль ч сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд, хувьсах зардлыг нь тэгш олгох ёстой. Бүгдээрээ муу боловсрол эзэмшиж байснаас, хагас нь ч гэсэн сайн боловсрол эзэмшиж байг л дээ.
Нэргүй 2025-09-02 103.57.93.99
чи зүгээр зайлаад өг
Муухай нүүрт 2025-09-02 103.57.92.80
Багшаа бэлд чанаржуул, хувийн сургуулийг дэмжихээ болиод бүх нийтээр чанартай боловсрол олгох боломж нээ.Багшаа яаралтай бэлд 10жилийн дараа үр дүн мэдрэгдэнэ
АРД 2025-09-02 66.181.184.149
Орсгой шүдтэй цэвэр х***а огцроод зайлад өг.
Зориг 2025-09-02 122.201.31.36
Ням очирыгоо өөрчлөөгүй цагт ажил чинь явахгүйдээ сайд минь.
Түй! 2025-09-02 202.9.46.145
Зайл nuздаа минь, MCS-ийн тавиул Доржханд халтар бангладештэйгээ цуг үх!
Нэргүй 2025-09-02 202.55.191.130
Тэнэг үү, чи. Наранбаяр зайлах яахав. MCS энд ямар хамаа байна?
Есүс 2025-09-02 103.57.92.80
мөнгөтэй хүнд илүү боломж олгоод байгаа болохоор тэгж байгаа юм оркоо