"Хүүхдүүдэд 100 төгрөгөөр захидал хэвлүүлж, тараасан"

"Хүүхдүүдэд 100 төгрөгөөр захидал хэвлүүлж, тараасан"

"Хүүхдүүдэд 100 төгрөгөөр захидал хэвлүүлж, тараасан"

Хичээлийн шинэ жилээр буюу 2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын нэр бүхий захидал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад очсон. Энэ талаар Боловсролын сайд мэдээлэл өгөхдөө "Нийт 10 тонн захидал хэвлүүлж, хүүхдүүдэд тараана" гэдгийг яриандаа онцолсон. Олон нийтийн зүгээс сурагчдын сурах бичгээ хэвлүүлж чадахгүй байж, улсын төсвөөр олон мянган захидал хэвлүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.02/ тайлбар өгөхдөө "Надад нэг асуулт цахимаар ирсэн. Намайг тэрбум төгрөгөөр сурагчдад захидал бичиж, хэвлүүлсэн гэдэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Энэ боломжийг ашиглан залруулга хийе. Нэг хүүхдийн захидлыг 100 төгрөгөөр "Монгол шуудан" ХК хэвлэсэн. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын захидал бус Засгийн газраас хүүхдүүддээ хандаж, сайн сураарай гэж захидал бичсэн. Ингэхдээ Боловсролын яам, анги болгоны багш нартай зөвлөлдөн хүүхдүүдэд хэрхэн урам өгч, яаж зөв хүн болгох вэ гэдэг зорилгоор захидал бичсэн. Энэ захидал дээр жишээлбэл, анги болгонд өөр өөр, сургалтын хөтөлбөртэй нь уялдуулж бичсэн.

Нэгдүгээр ангийн сурагчдад "Номын сайн нөхөр болоорой", "Цагаан толгойн үсгүүдээ сураарай" гэж захисан бол хоёрдугаар ангиас англи хэл сурч байгаа учраас "Эх хэл, эх орныхоо түүхт хайртай байх нь чухал шүү" гэж бичсэн. Гуравдугаар ангийн сурагчдад "Өдөр бүр англи хэлээ давтаж, цаашид өөрийгөө илэрхийлэх чадвартай болж, ирээдүйд олон хаалгыг нээх болно. Ингэхийн тулд эх хэлээ сайн эзэмших хэрэгтэй" гэж бичсэн.

Зургадугаар ангиас орос хэл, газар зүйн хичээлийг сонгон суралцах учраас "Дэлхий ертөнцтэй илүү сайн танилцуулах, орос хэл, газар зүйн хичээлээ шимтэн суралцаарай" гэж бичсэн. Гэтэл зөвхөн нэг хэлийг онцолсон юм шигээр мэдээлэл цацаж байна. Захидал бичихийг УИХ-ын гишүүд болон би ч тойргийнхоо гишүүдэд захидал явуулж байсан. Хүүхдэд маш их урам өгдөг юм билээ. Хүүхдийг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Нэг хүүхдэд 100 төгрөгөөр захидал бичихдээ улсын төсвөөс мөнгө зарцуулаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид зохион байгуулж, хүүхдүүдэд урам өгсөн" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-02 95.161.227.14

болиоч ээ хоцрогдсон юмнууд!! Хэний мөнгөөр хэрэггүй цаас хэвлэж хаяад байна аа харанхуйчууд аа!!

Avatar

Ард 2025-09-02 198.166.185.190

пиарчид . өөрийн нэрээ бичих хэрэггүйшт тийм юм бол?

Avatar

Нэргүй 2025-09-02 59.153.115.145

хайран мөнгө үнэхээр үрэлгэн юмаа

Avatar

хүннү 2025-09-02 66.181.161.223

Энэ юу нь буруу байгаа юм. Зөв зүйл сэдсэн байна. Монгол улсын засгийн газар бяцхан иргэддээ эрдэм номоо сайн сур гэж захисан байна. Тэгэхгүй бол аав ээж нь толгой хоосон, хөлсөөр ажил хийдэг хөлсөөр жагсдаг болсон байна.

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.184.39

Өөрийгөө суртчилж нам сонгуулийн суртчилгаа хийсэн тул шалгах ёстой!

Avatar

Нэргүй 2025-09-02 103.212.119.153

МАН-ын сайд нар цөм хийж байна аа ялангуяа батцэцэг

Avatar

Уншигч 2025-09-02 103.57.92.173

Зөв

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.177.96

Сайн сур гэхийн оронд хүүхдийн тусламжийн утас болох 108-ыг хүүхдүүдэд сурталчлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.9.40.211

Сурахаас эхэлдэг юм байгаа биз дээ. Билэгдэл чухал. Амны билэг Ашдын билэг

Avatar

зочин 2025-09-02 66.181.189.102

"Эх орныхоо түүхт хайртай байх нь чухал шүү" гэсэн нь ямар утга агуулгатай юм бол доо. Сурагчдад захидал бичихээсээ багш нарт арга зүй, хичээлийн агуулгын үүрэг даалгавар өгвөл өгөөж нь илүү баймаар.

Avatar

yag l unendee 2025-09-02 103.57.95.86

т Гадны зарим сайтуудаар бидний үүх түүхийг янз бүрээр бичсэн харагддаг яг ийм цаг дор бидп бидний хойч үе болох хүүхдүү эх түүхээ судалж хайрлаж хамгаалж явах учиртй Буруусгахын арга амин чухал захиас аа

Avatar

Нэргүй 2025-09-02 203.98.76.176

Яах аргагүй орос хэл гэж бичсэндээ…. монгол хэл. уламжлалт босоо монгол бичгээ сур гэж хэлээгүй дээ

Заваан Оросыг дагач….эх орноо худалдагч…..

Avatar

yag unen бодит барим мөн 2025-09-02 103.57.95.86

Орос хэл сонгон сурах хүүдүүдэд сайн сур л гэсэн байна.. Юунд нь нэг их зэвүүрхээд байгаа юм. Дэлхий улс төр,эдмйн засагийн том тоглогч,хаяа залгасан хөршийнхээ хэлийг сайн сур гэж захихын буруу гэж ер байхгүй ээ. Манай дундаж амьдралтай маш олон өрх Оросын хамгийн зах хязгаар бидний боддогоор хоцрагсан муж болох Улаан-Үүддэд очиж наймаа арилжаа хийж хямд үнэтэй чанартай хүнс зөөж байгааг мартаж муулах нь тэнэглэл

Avatar

бодит баримт 2025-09-02 103.57.95.86

Харын хар дуракуу даа. тэвэн үгтай өгүүлбэрийн утга санааг нь олйлгхгүй байж удах оногсон ажлаа хийж яваа нэгнийг элдвээр шогчилж элийч балайхаа болиоч дээ

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.95.86

Хэдэн захидалд юун их цаас оров гэж дээТонн тонн цаас ороогүй л дээ. Сонгуулийн үеэр ямарч ач холбоадолгүй хэн мэдэхгүй нөхөд өөрийгөө сурталчилж баахан цаас будаг бардаг биздээ. Тийм лд дутаглын хажуугаар дугай өнгөрмөөгүй бйсан юм бол шүүмлэхгүй яасан юм. Элиирч тэнэгтэхээ боль

Avatar

зочин 2025-09-02 202.9.40.211

Үнэн үнэн. Шоу цэнгээнд хэчнээнийг үрдэг билээ. Үрсдээ найрсаг үгс айлдах нь буруу юу!!!! Өөрөө үрсдээ найрсаг сайхан үгсийг хэлдэггүй юм байна. Бүгдийг эд материал болгох ёсгүй.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.88.173

Tegeed niit heden T bolson yum be? Terniigee medehgui bgaa gej oilgoloo

Avatar

Хувьцаа 2025-09-02 202.9.46.145

Монгол шуудан компаний хэдэн хувь нь Батцэцэг сайдынх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж