82 дахь удаагийн Венецийн кино наадмын ГОЁМСОГ ЗАГВАРУУД

FASHION

82 дахь удаагийн Венецийн кино наадмын ГОЁМСОГ ЗАГВАРУУД

82 дахь удаагийн Венецийн кино наадмын ГОЁМСОГ ЗАГВАРУУД

82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам энэ жил наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Италийн Лидо арал дээр зохион байгуулагдаж байна. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Америкийн найруулагч Александр Пэйн тэргүүлэх бол Германы найруулагч Вернер Херцогт "The Golden Lion" буюу Алтан Арслан шагналыг гардуулахаар болжээ. Мэдээж хэрэг улаан хивсний ёслол болсон бөгөөд энэ жилийн онцлох загварын бүтээлүүдийг "FASHION" буландаа хүргэж байна.


Италийн хамгийн алдартай кино наадам эхэлж, тайз, дэлгэцийн бүхий л алдартнууд үзэсгэлэнт арал дээр цугларчээ. 82 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Венецийн кино наадам есдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм. Эл үеэр Грекийн найруулагч Ёргос Лантимосын "Bugonia", Гильермо дель Торогийн "Frankenstein", Ноа Баумбакийн "Jay Kelly" зэрэг өндөр хүлээлт үүсгэж буй дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулна. Мөн найруулагч Софиа Копполагийн анхны баримтат кино болох “Marc by Sofia” нь загвар зохион бүтээгч Марк Жэйкобсын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх бөгөөд уг наадамд нээлтээ хийх ч, өрсөлдөөнд орохгүй аж. Харин улаан хивсний ёслол дээр хэд хэдэн тансаг зэрэглэлийн брэнд шинэ, бүтээлч загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Тухайлбал, Пүрэв гаригт (2025.08.28) болсон улаан хивсний ёслолын үеэр Италийн жүжигчин Алба Рорвакер "Dior" брэндийн загвар зохион бүтээгч Жонатан Андерсоны урласан гүн цэнхэр өнгийн сатин даашинзыг өмссөн юм. Жонатан Андерсоны хувьд анхны "Dior"-ын эмэгтэй коллекцоо энэ оны аравдугаар сард Парисиын загварын долоо хоногт танилцуулах юм. Венецийн кино наадамд жүжигчид Алба Рорвакерийн хувцасыг урласан нь Андерсоны хувьд загварын салбарт нэрээ таниулах чухал мөч билээ.

Амал Клүүни "Jeon Louis-Scherrer" брэндийн 1995 оны хавар, хамрын коллекцийн даашинзаар гоёсон.Жүжигчин Жулиа Робертс болон Аманда Сайфрид нар "Versace" брэндийн шинэ загвар зохион бүтээгч Дарио Виталегийн анхны загваруудыг өмссөн. Дарио Витале мөн энэ сарын сүүлээр Миланд анхны цуглуулгаа танилцуулах юм. Харин Италийн "Bottega Veneta" брэндийн чиг хандлагыг Луиз Троттер хэрхэн шинэчилж байгааг жүжигчин Жэйкоб Элорди болон Викки Крипс нарын хувцсаар харж болно. Айо Эдебири "Chanel" брэндийн шинэ бүтээлч захирал Маттью Блази-гийн загварын хувцсаар гоёжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж