Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов

Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов

Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын  төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болов.

Гурван улсын төрийн тэргүүн нарын VI уулзалт 2022 онд Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү 3 жилийн дараа болж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа чухал ололт амжилттай байгааг тэмдэглээд, тухайлбал, Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Түүнчлэн Хятад улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, гурван талт хамтын ажиаллагааг Евразийн эдийн засгийн хоолбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ыг уялдуулах хүрээнд тээвэр, логистик, гааль, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахыг санал болголоо.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой асуудлаар санал солилцсон болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-02 103.229.121.249

Хүрэлсүх яагаад М.Энхболд …. нарыг Хятадад дагуулж очив. энэ мунхаг юу л сэдээд байгаа бол доо ????????

Avatar

Хувь заяа 2025-09-02 202.126.91.74

Монголын хувь заяаг Москва Бээжинд шийджэээ…..Юун Дубайн гэрээ цаашааа

Avatar

Нэргүй 2025-09-02 59.153.112.90

Манай ерөнхийлөгч залуу нуруулаг харагдах байдал нь дажгүй шүү.

Avatar

Huuk-dee asar Tom Bayr hurgie.Bayrlalaa. 2025-09-02 103.57.92.205

Tulga

Avatar

Нэргүй 2025-09-02 103.212.116.58

Ши дарга хийн хоолой барихыг зөвшөөрсөн нь үнэн үү? Үнэн бол дэвшил шүү.

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.176.16

Хятадууд хийн хоолойн асуудлыг судлана гэж Синьхуа агентлаг мэдээлжээ

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.95.86

Энэ уулзандп Бархүүгийн Дэлгэросайхан гэж нэг доёийсон их муу бас мухахй нөхөр суугаад байх

Avatar

Нэргүй 2025-09-02 202.9.41.83

Хоёр хөрштэйгээ хамт хөгжих нь хамгийн зөв зам юм. Хийн хоолойг баривал монголд мөн ч их хэрэгтэй юм. Гэвч үүнд саад хийгч гадаад болон дотоодын дайснууд их байна. Социализмын үед бол потоодын дайсныг дор нь илрүүлээд ял оногдуулах байсан. Одоо бол тэд ил тод айхгүй дайсагнадг болсон. Энэ бол муугийн цондон юм.

Avatar

Нэргүй 2025-09-02 122.201.31.171

Ши дарга 80 жилийн өмнө Японоос чөлөөлж өгсөн Орос Монгол хоёр хөршдөө баярлаж талархсанаа илэрхийлжээ гэмээр зураг байна. Үнэндээ ч Японоос олзолсон зэвсгээ Маод өгч түүгээр нь өнөөгийн БНХАУ 1949 онд үүсэн бөлгөө.

Avatar

Нэргүй 2025-09-02 185.220.100.251

Улаанбаатар маань утаанаасаа салж, улс орон маань түлш эрчим хүчний асуудлаасаа салахнээ!
Сайхаан сайхан!

Avatar

сонгогч 2025-09-02 202.9.46.224

Хийн хоолойн ажил хөдлөхөөр болсон нь сайн хэрэг.

Avatar

зочин 2025-09-02 66.181.160.59

Ардчилсан ерөнхийлөгч нь хамаагүй жавхаатай харагдаж байгаа биз …Тэгдэг байхгүүюу

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.95.86

ккк Хүүк энэ 2 эрхэмээс2 үе дүү хүн, 20 жилийн дараа хэрвээ амид мэнд байвал энэ2оос дор болчих байлгүй дээ.ккк Өвчин. насжилтад ардчилал ур падгүй л дээ.ккк Тэгвэл ардчилал гэж чанга хашигчид өвчлөхгүй үхэхгүй юм байна л даа ккк

Avatar

Зочин 2025-09-02 66.181.176.207

Монголоор дайрах хийн хоолой бүтхээргүй боллоо гээд байгаагүй бил үү, юун хийн хоолой яриад унав

Avatar

зочин 2025-09-02 103.57.92.59

Хийн хоолой газар дор байрлана байгаль орчинд ямар ч аюулгүй,Төсөвт ихээхэн орлого орж бүтээн байгуулалт өрнүүлэхэд чухал түлхэц болно , Манай орон байгалийн хямд хий өргөн хэрэглэх боломж нэмэгдэнэ, Нийслэл маань ч утаа униараас салах биз, Би орост 6 жил сурч олон удаа ирж очиж байлаа Хийн түлш хэрэглэснээр Москва,түүний орчин асар уудам газарт утаа манарч буй ганц ч цэг хараагүй, Хийн хоолой тавих, эдийн засгийн коридор байгуулах зэрэг нь манай орны хувьд асар өгөөжтэй,

Avatar

зочин 2025-09-02 103.57.92.59

Улсынхаа хөгжлийг хойш нь чангаая гэж бодоогүй л бол, иргэдийнхээ амьдралыг тарчиг ядуу байлгая гэж бодоогүй л бол хий дамжуулах хоолой байгуулахыг дэмжих хэрэгтэй

Avatar

зочин 2025-09-02 103.57.92.59

Хоёр хөрш маань хөгжлийн гайхамшигт замд шуурхай орж байна, Бид хоцорч болохгүй

Avatar

Зочин 2025-09-02 202.9.40.185

Барилдвал манай Хүүк энэ хоёрыг далаар нь цэвэр тонгорох юм бнадаа.

Avatar

Зочин 2025-09-02 66.181.176.207

Хаха, барилдвал ч манай хүн үзээтэй л дээ, Путлер муу туучий жүдогийн ганц нэг мэхтэй байх шүү, за тэгээд аль аль нь манай хүнийг ам мэхээр л . . ., кк

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.95.86

ккк. Ши ч гэсэн ушүүгийн ганц нэг мэх байгаа байлгүй дээ. Барилдах юм бодоод өрөөд зогсох агшинд ганц мэхээ хийж онголдуулчихаад юу ч болоогүй юм шиг зогсож байж мэдэх л юм. Хүүк хятадуудтай адилхан унангуутаа пүрштэй юм шиг нумраад босоод ирэх нь юу л бол нугас нь тасарахгүй бол их юм болж биз ккк

Avatar

kkkkkkkkkkkkkkkk 2025-09-02 66.181.176.237

Нөгөө хийн хоолойг манай нутгаар явуулж бөөн сүйрэл, гай, үгүйрэл ирэх нь дэ Монголд. Хулмаст орос сөнөөд өгөөсэй билээ!!!

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.160.125

"Сибирийн хүч-2" хоолойг Ши Жинпин хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлчихсэн шдээ?!

Avatar

Нэргүй 2025-09-02 103.229.122.123

тэгж хэлж байхад нь чи дэргэд нь зогсож байсан юм уу, их мэдэгч ээ

Avatar

Нэргүй 2025-09-02 43.228.129.119

Урд хөрш маань хойд хөрштэй гар бариад, манайхыг болохоор хүүхэд хөтөлж байгаа юм шиг хөтөлж байхын, Монголыг бол хөтлөөд явчихна гэж байгаан байхдаа

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.95.86

Мань хэдийг байтуугай нь дэлхийг хөтлөөд алхах гээд байна оо

Avatar

Нэргүй 2025-09-02 203.98.76.70

gaihaltai yumaa 2 tom hurshuu duhaarn murgulduuleel uulzluulaal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж