Улаанбаатар хотын 15 байршилд энэ жил явган хүний зам засч, шинээр тохижуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ингэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн барзгар гадаргуутай, цас бороонд халтирч, гулгадаггүй шинэ хавтангаар сольж байгааг давхар онцолсон юм. Хотын явган хүний замын хавтанг шинээр солих ажлыг наймдугаар сарын 25-нд хийж дуусгахаар төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар ажил бүрэн дуусаагүй байгаа юм.
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.09.02/ "Энэ жил гол гудам замуудынхаа явган хүнийг нэг мөр шинэчлээд дуусгая гэдэг байдлаар ажил эхлүүлсэн. Ажил авсан зарим аж ахуйн нэгжүүд ажлыг үнэхээр оромдож байна. Манайхны хэлдэгчлэн цүнхний компаниудыг цаашид тендерт оролцуулахгүй байх, хар жагсаалтад орох ажлыг хийхгүй бол хотын ажил амьдралыг талаар нэг болгоод байна. Даахгүй нохой булуу цуглуулна гэдэг шиг ажлаа хийж чадахгүй байж хуулж хаяад олон хоногоор хучихгүй орхичих юм. Энэ мэт алдаа дутагдалтай байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцална" гэж мэдэгджээ.
Албаныхны өгсөн мэдээллээр Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө гэх мэт нийт 210 мянган ам.метр явган хүний зам талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байгаа бөгөөд тендерт шалгарсан нийт 13 компани 13 байршилд зам засварын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ