Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135582 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135582 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135582 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаар цэцэрлэг, сургуульд хамрагдах хүсэлтийг дөрөв дэх жилдээ хүлээн авч байна. Тухайлбал, 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төр болон хувийн хэвшлийн 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллах байна. Цэцэрлэгт хамрагдах эхний шатанд 109,147 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд /2025.09.01/ өдрийн байдлаар 13774 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ E-Mongolia-гаар илгээжээ.

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135,582 хүүхэд цэцэрлэгт суралцах ёстой.

Мөн эцэг эх, асран хамгаалагчид нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 1 дүгээр шатны бүртгэлд цахимаар хүсэлтээ илгээж амжаагүй байгаа бол хоёрдугаар шатны бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой. Хоёрдугаар шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 28-ны 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 2025 оны есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал хүлээн авах юм. Харин цэцэрлэгийн гэрээ байгуулах эцэг эхчүүд, цэцэрлэгт биечлэн очихгүйгээр гэрээгээ цахимаар бүртгүүлэх боломжтой аж. Тодруулбал,

  • E-Mongolia системд нэвтэрч орох
  • “Үйлчилгээ авах” гээд “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”
  • Хүүхдийнхээ хуваарилалттай танилцаад “Гэрээ байгуулах” товч дээр дарах
  • Гэрээгээ уншиж танилцаад, гарын үсгээ гар утасныхаа дэлгэцэн дээр зурж үүсгээд, шаардлагатай мэдээллээ бөглөх
  • Qpay ашиглан өөрийн хүссэн сувгаар 1000₮ төгрөг төлөөд “Баталгаажуулах” товч дарна. Та хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцаж болохоор хадгалагдана.

Үүнээс гадан төрийн өмчийн 326 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж 78,597 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцахаар болжээ. Шинэ хичээлийн жилд мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүсэлтээ 45,771 хүүхэд хамрагдах хүсэлтээ илгээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж