Путин: Хятад, Оросын харилцаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн

Хуучирсан мэдээ: 2025.09.02-нд нийтлэгдсэн

Путин: Хятад, Оросын харилцаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн

Путин: Хятад, Оросын харилцаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-ын уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинд "Хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн" гэж хэлсэн байна. Тэрбээр "Бидний ойр дотно харилцаа холбоо нь одоо урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгаа. Орос-Хятадын харилцааны стратегийн мөн чанарыг харуулж байна" гэж мэдэгджээ.

Путин үргэлжлүүлэн дайны үеийн хоёр орны харилцааг онцолж, "Тэр үед бид үргэлж хамт байсан, одоо ч хамт байна" гэсэн байна.

Ши Жиньпин энэ долоо хоногт Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний үеэр олон улсын удирдагчидтай дипломат уулзалт хийж буй. 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд довтлохын өмнөхөн Бээжин, Кремль хамтарч "хязгааргүй түншлэл" тогтоож буйгаа зарласан. Тэр цагаас хойш Хятад, Орос улс хамтарч цэргийн болон худалдааны түншлэлээ  өргөжүүлж байгаа нь барууны орнуудыг түгшээж байна.

Хэдийгээр Хятад улс Украины дайнд төвийг сахисан байр сууртай байна гэдгээ илэрхийлсэн ч Оросыг буруутгаж, цэргээ татахыг хэзээ ч гуйгаагүй. Хятад улс Орост хөшигний ард тусалж, ялангуяа Москвад дайныг зогсооход шахалт үзүүлэхгүй байна гэж барууны орнууд буруутгадаг.

Өнгөрсөн сард Ши Жиньпин, Путин нар утсаар ярьж, тавдугаар сард Ши Жиньпин дэлхийн хоёрдугаар дайнд нацист Герман ялагдсаныг тэмдэглэсэн Ялалтын баярт оролцохоор Москвад айлчилсан юм. Айлчлалын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Оросын ойр дотно харилцаа нь мөргөлдөөн, эмх замбараагүй байдлаар дүүрэн дэлхийд тогтвортой байдлыг авчирдаг гэж онцлон тэмдэглэж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж