Ким Кён Хиг шашны сүмээс дэмжлэг авч байсан гэж сэжиглэж байна

Ким Кён Хиг шашны сүмээс дэмжлэг авч байсан гэж сэжиглэж байна

Ким Кён Хиг шашны сүмээс дэмжлэг авч байсан гэж сэжиглэж байна

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи 2023 оны гуравдугаар сард Ардын хүчний намын (PPP) удирдлагын сонгуульд нэр бүхий нэр дэвшигчийг дэмжихийн тулд Нэгдлийн сүмээс хамтран ажиллахыг уриалсан гэж тусгай прокурор Мин Жун Кигийн багийн бичсэн яллах дүгнэлтэд дурдсан байна. Хариуд нь Нэгдлийн сүм ерөнхийлөгч асан Юн Сук Ёлоос янз бүрийн бодлогын дэмжлэг авахыг хүсч байсан гэж прокурорын баг сэжиглэж байна.

Прокурорын багийн Даваа гаригт (2025.09.01) гаргасан яллах дүгнэлтэд дурдсанаар, сүмийн удирдагч Хан Хак Жа 2019 оны аравдугаар сард шашин, улс төр эв нэгдэлтэйгээр хамтрахыг уриалж, Африк, Камбож, Өмнөд Солонгос дахь цэрэггүй бүсийн энх тайвны парк болон НҮБ-ын Тамгын газрыг Өмнөд Солонгост байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар зүтгэж байсан.

Үүнээс гадна, прокурорын баг Нэгдлийн сүмийн түшмэл Юн гэх хүнд яллах дүгнэлт үйлдсэн.

Уг дүгнэлтэд, сүмийн удирдагч Хан Хак Жагийн  зааварчилгааны дагуу Юн нь ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг тухайн үеийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгосон. Ингэснээр улс төрийн үйл хэрэгт Нэгдлийн сүмийн бодлогын саналыг тусгах төдийгүй өндөр албан тушаалтнууд сүмтэй найрсаг харилцаа тогтоох боломжтой гэж төлөвлөсөн байсан талаар яллах дүгнэлтэд дурдсан байна.

Түүнчлэн Юн 2022 оны нэгдүгээр сард "PPP" намын төлөөлөгч Квеон Сон Дунд 100 сая вон буюу 72 мянган ам.доллар санал болгож, Юн Сук Ёлын сонгуульд дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэж сэжиглэж байна.

Үүний дараа Квеон Сон Дун 2022 оны хоёрдугаар сарын 8-нд Хан Хак Жатай уулзаж, Юн Сук Ёлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн прокурорын гаргасан яллах дүгнэлтэд, Юн Сук Ёл болон тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нар "PPP" намын удирдлагын сонгуульд Квеон Сон Дунд дэмжлэг үзүүлэхийн тулд Нэгдлийн сүмээс туслалцаа авах талаар хэлэлцэж байсан гэж дурдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-02 103.212.116.58

Солонгос шиг шударга шүүхтэй болох юмсан…

Avatar

# ; 2025-09-02 169.133.250.255

– Bolit

Avatar

Шамбир 2025-09-02 202.9.47.26

Нүдний шилгүй бол залуухан гайгүй авгай шиг харагдана лээ. Ганц шамбирвал шамбирчмаар л юм байсан.

Avatar

zochin 2025-09-02 202.126.88.87

Oilgomjgui bichih yumaa

Avatar

Болормаа 2025-09-02 202.9.46.145

Энэ чинь манай МАН-аас гарсан гишүүн гаднаас хандивын мөнгө босгож сонгуульд орсон Болормаа хулгайч авгайтай яасан адилхан царайтай авилгалч авгай вэ?

Avatar

Нэргүй 2025-09-02 203.91.115.55

Солонгос бүрэлбаа нь.

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.161.157

со пастор

Avatar

Нэргүй 2025-09-02 203.98.76.70

bolj muu umhii 2 sallaa mah tsaazaar av

Avatar

ард түмэн 2025-09-02 103.57.92.103

it no problem religion is good but politic is only for mony

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж