Хот суурин газрын оршин суугчдын хувьд хоол хүргэлт нь ердийн л зүйл мэт санагддаг. Гэтэл хөдөө, алслагдмал бүсэд хүргэлт хийх санасны зоргоор амар биш. Дэлхийн 700 мянга орчим арал Швед, Норвеги, Финланд улсуудад харьяалагддаг. Хамгийн олон аралтай тус бүс нутгийн оршин суугчид гатлага онгоц, гүүрээр нааш цааш зорчдог боловч хүргэлтээр халуун хоол авах боломж тэр бүр байдаггүй.
Тэгвэл Норвегийн старт-ап "Aviant" компани үүнийг өөрчлөхөөр дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Бүс нутгийн анхны дронтой хоол хүргэлтийн үйлчилгээ Шведийн Вармдө арлаас эхлээд байна. Тус арал нь Шведийн нийслэл Стокгольмоос 13 км зайд орших бөгөөд 46 мянган хүн амтай. Гэхдээ зуны улиралд 100 мянга орчим хүн амтай болдог тул халуун хоол хүргэлтийн үйлчилгээ асуудал болдог. Газрын зургаас нарийвчлан харвал тус арал дээр хүргэлтээр хоол хүлээн авах боломжгүй байршилд 87 мянга орчим хүн байжээ. Гэхдээ "Aviant"-ын нэвтрүүлсэн шинэ үйлчилгээний ачаар хоёрдугаар сараас хойш Вармдө болон Густавсбергийн оршин суугчид гэрийнхээ үүднээс халуун хоол хүлээн авах боломжтой болжээ.
Одоогоор хүргэлтийн үйлчилгээ бүрэн жигдрээгүй, долоо хоногт 10 хүргэлт л гарч байгаа аж.
Норвегийн нийслэл Ослогоос 6.5 км зайд орших Несодден хойгт "Aviant"-ын үйлчилгээ мөн нэвтэрчээ. Өмнө нь хүргэлтээр хоол авах боломжгүй байсан 100 мянга орчим хүнд өдгөө боломж нээгдээд байна.
"Aviant" компани Скандинав даяар 40 орчим баазыг ойрын хоёр жилд өргөжүүлэхээр төлөвлөжээ. Цаашилбал, 52 мянга орчим аралтай Канад улс, нуур, уул, арлууд гэсэн бүтэцтэй АНУ-ын зүүн хойд хэсэгт энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа ажээ.

3,593.62















































Нэргүй 2025-09-02 103.212.162.90
малчид дроноор пицца авах хариуд халуун боодог амралтын газар өгөх үйлчилгээг Тэрэлжид навтрүүлээд удаж байхад