Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/ арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийсэн. Үүний дагуу олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай байршуулсан аж. НДЕГ-аас арилжааны дөрвөн банканд жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулжээ.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны наймдугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн авч, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа.
Өмнөх 5-7 дугаар сарын хүү 26.1 тэрбум төгрөгийг хүлээн авчээ. Өнөөдрийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого арилжааны 4 банкаас хүлээн аваад байгаа юм. Нэг үгээр хадгаламжийн хугацаанд нийт 105.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олохоор төлөвлөжээ.
Банкны системд нөлөө бүхий банкуудад 15 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай байршуулахад,
- Тавдугаар сард – 8.6 тэрбум төгрөг
- Зургадугаар сард – 8.5 тэрбум төгрөг
- Долдугаар сард – 8.9 тэрбум төгрөг
- Наймдугаар сард – 8.9 тэрбум төгрөг тус тус хүлээн авсан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг. Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны долдугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг наймдугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан байдаг.

3,593.62




















































Нэргүй 2025-09-02 103.212.118.106
Сангийн сайд Жавхлангын авгайнхаа банканд хийсэн 100 д тэрбумаа хүүтэй нь авбал ихээ мөнгө байх нь