Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейений сууж явсан онгоцны навигацийн систем Оросын хөндлөнгийн оролцооноос болж тасалджээ. Тодруулбал, Урсула фон дер Лейен Ням гаригт Болгарыг зорьж явахад "GPS"-ын систем нь доголдсон байна. Гэхдээ онгоц аюулгүй газардаж чаджээ. Систем доголдсон нь Оросын илэрхий хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй гэсэн мэдээллийг Болгарын эрх баригчид өгчээ.
Нэрээ нууцалсан албаныхны мэдээлснээр Урсула фон дер Лейений онгоц навигацийн системийн доголдлын улмаас "Пловдив" нисэх онгоцны буудалд цаасан газрын зураг ашиглан газардахаас өөр аргагүй болсон аж.
Европын комисс энэ талаар мэдээлэл өгөхдөө "Заналхийлэл, айлган сүрдүүлэлт нь Оросын дайсагнасан үйл ажиллагааны байнгын бүрэлдэхүүн хэсэг. Энэ үйл явдал бидний батлан хамгаалах чадавхийг идэвхжүүлж, Украинд үзүүлэх дэмжлэгийг улам бататгана" гэлээ. Түүнчлэн Европын холбоо "GPS"-ын системд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг илрүүлэх зорилгоор нам дор тойрог замд нэмэлт хиймэл дагуул байрлуулахаар төлөвлөж байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдээллийг үгүйсгэжээ.
Болгарын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний газрын мэдээлснээр Орос, Украины дайн эхэлснээс хойш энэ мэтээр "GPS" төөрөгдүүлэх, доголдуулах ажиллагаа мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Балтын тэнгисийн эрэг дагуух авиа компаниудад энэ төрлийн доголдол хэдэн арван мянгаараа бүртгэгдсэн гэлээ.
3,548.92



















































Нэргүй 2025-09-02 66.181.177.33
Ursula Von Der Lying
Давид 2025-09-02 99.28.217.106
Европын аль нэг оронд ямар нэг юм болвол үер,ус,осол ,хүн амины хэрэг гээд тог тасрахаас өгсүүлээд хоёр хоёэ машины ш мөргөлдсөн ч Орос буруутай.
Зочин 2025-09-02 66.181.187.191
Урсу ла фон дэр лейне Болгар дахь зэвсгийн заводод очиж танилцах зорилгоор очсон чинь ард иргэд мэдээд машиныг нь бүчиж нацистка гэж тал талаас нь хашгирч нулимж бөөн юм болсон. уг нь Болгарын удирдагчид урсулаг ирэх гэж байгааг нууцалсан ч ард иргэд нь мэдчихлээ. энэ шившигт үйлдлийг нь далдлахын тулд Германы хэвлэлд дээрх худал мэдээлэл гаргасан гэнээ
Нэргүй 2025-09-02 202.126.90.41
зүгээр л хүчирхэг үү. шинэ дэвшилтэт технологид нөлөө үзүүлнэ гэдэг нь. хаха технологи хоцрогдсон гэж үздэг улсууд нэг юм бодно байх аа. ккк
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-09-02 59.153.112.217
Орос өөрсдөө.нэр хүндээ алдаж байна.
Хэн ч Оросыг.гүтгээгүй байгаа гэж боддог.шүү!
Нэргүй 2025-09-02 66.181.181.102
Украиныг Оросууд биш Европчууд устгасан. Украинчуудын эрчуудийг устгах бодлого явуулж байгаа нь барууныхан. Славяне нэг ОМОН ингээд дууслаа. Хохь чинь
Нэргүй 2025-09-02 66.181.191.81
ха ха муу л бол хойд захын хар овоохой гэгчээр болчих гэж
Зочин 2025-09-02 103.229.120.10
Ажлын дутагдал, доголдлоо Орос хороллоо гээд сууж байдаг. Европ, НАТО дайн эхлүүлдэг түүхтэй. Дэлхийн 3р дайныг эд нар л эхлүүлнэ. Украйныг их өдөөж бна.Эдэнд Оросын газар нутаг, байгалын баялаг хэрэгтэй. 19, 20-р зууны ази, африкийн колони орнуудын баялагаар хангалуун амьдарсан европт одоо Орлсын баялаг хэрэгтэй болжээ.
Нэргүй 2025-09-02 66.181.185.222
Оросын төр засгийн бүхий л үйл ажиллагаа нь КГБ-ын хор лон сүйтгэх зарчимд чанд хатуу тулгуурлах болсон нь олон улсын харилцааны уур амьсгалыг эрс хүйтрүүлж, аюултай түвшинд хүргэж бна !!!
Нэргүй 2025-09-02 66.181.181.102
харсан юм шиг шаана биз. манай ворон шиг 1996 онд тагнуулынхаа албыг татан буулгаад Хятадыг оруулаад ирдэг улс байх уу? Одоо болохоор гадныхныг биш ард иргэдээ Галины байгуулгатай ажилладаг гээд шийтгэдэг. тийм улс гэж монголоос бусад орон байхгуй КГБ маш сайн ажилладаг Оросыг бурэн бутэн байлгахын тулд
Нэргүй 2025-09-02 66.181.189.51
Орос ийм юм хийхдээ тоохгүй
Нэргүй 2025-09-02 103.229.120.54
Зассс. GPS-ийнх системд нөлөөлөөд л тэрнийг нь тэгээд Оросууд гэж тогтоогоод л. Наад үлгэрээ өчигдөр дөнгөж сургуульд орсон хүүхдүүдэд ярьж өг.
Нэргүй 2025-09-02 202.126.88.74
Эргүү нянгар минь энийг тогтооход тийм хэцүү гэж бодож байна уу.. Ёстой л илжигний хүүхэд юмаа чи
Нэргүй 2025-09-02 66.181.177.33
тогтоож чадаагүй гэж өөрсдөө мэдэгдээд байгаа биз дээ.