Нийслэлийн 141 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 5009 сурагч хичээллэхээр болсон нь ачааллыг улам нэмж, нэгдүгээр ангид элссэн 630 сурагч нэг бүлэгтээ 70-уулаа суралцахаас аргагүй байдалд орсон тухай мэдээлэл гарч буй. Иймд бид энэ удаагийн сурвалжлагаараа тус сургууль ачааллыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг хөндлөө.
Бидийг очиход сургуулийн жижүүр багш угтан авч сургуулийн эрхлэгч болон захиралтай уулзууллаа. Ачаалал эрс ихэссэн талаар 141 дүгээр сургуулийн захирал Т.Баасанцэцэг "Энэ хичээлийн жилд 141 дүгээр сургууль 120 бүлэгтэй 5000 гаруй хүүхдийг хүлээн авч, сургалтаа эхлүүллээ. Энэхүү 5000 гаруй хүүхдийн 4000 гаруй нь төв сургууль болох 141 дүгээр сургууль дээр суралцаж байгаа бол үлдсэн 700 гаруй сурагчид "Алтай" хотхонд байрлах салбар сургуульд /1-5 дугаар ангийнхан/ хичээллэж байна. Манай сургуулийн ачаалал эрс нэмэгдсэн нь олон хүчин зүйлээс хамраалтай.
"Нарны хороолол"-д залуу гэр бүл гол төлөв амьдардаг. Нийт оршин суугчдын 80 хувь залуу гэр бүл амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Нөгөөтэйгүүр, бага талбайд маш их орон сууц барьсан нь хүн амыг эрс нэмэгдүүлсэн. Сургууль, цэцэрлэг барьдаггүй, зөвхөн орон сууц барихаар хамран сургах тойрог дотроо маш их ачааллыг үүсгэж байна.

Энэ жилийн хувьд E-Mongolia системээр шүүж харахад манай сургуульд 630 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элссэн. Тэднээс 26, 24 дүгээр хорооны хүүхдүүдийг ялган авч анги зохион байгуулалтыг хийсэн.
Сургуулийн хувьд нэгдүгээр ангид элссэн хүүхдүүдийг есөн бүлэгт хуваан хичээллэх хүчин чадалтай. Хэрвээ есөөс дээш бүлэг үүсгэх юм бол дөрвөн ээлжээр хичээллэхээс аргагүйд хүрсэн.
Тийм учраас есөн бүлэгт 630 хүүхдийг хуваарилсан. Нэг ангид 70 хүүхэд хуваарилагдсан гэдэг нь бодит тоо биш. Сургуулийн хувьд ачаалал нэмэгдсэн тул салбар яам хүртэл анхаарч ажиллахад хүрсэн. Боловсролын сайд П.Наранбаяр хичээл орохын өмнөх өдөр /2025.08.31/ манай сургууль дээр ажиллаж, уулзалт хийсэн. Ойр орчимд хичээлийн байр түрээслэх боломжтой газруудыг хайж, холбогдох хүмүүстэй уулзсан. CU сүлжээ дэлгүүр болон солонгос хоолны газрын талбайг түрээслэх талаар ярилцсан. Хоёр тал зөвшилцвөл дээрх газруудыг богино хугацаанд сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой болгож, ирэх аравдугаар сарын 1-н гэхэд орно гэх урьдчилсан таамаг яригдаж байгаа. Нэг жилийн хугацаатай түрээсэлнэ.
Оройн 10 бүлгийг өдрийн ээлж рүү оруулах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
Түрээслэгч газрын мэдээллээр тус газарт 5 анги хичээллэх боломжтой гэж мэдэгдсэн. Боловсролын яам хичээлийн жил эхлэхээс өмнө 2019 онд төрсөн хүүхдүүдийн мэдээллийг илгээсэн. Зохицуулалт хийх гэж оролдсон ч сургуулийн ачаалал их, байр дутагдалтай байгаа болохоор яаж ч чадалгүй хичээл орлоо.
Энэ хавьд шинээр сургууль баръя гэхэд газар байхгүй. Хэдэн жилийн өмнө сургуулиа 4-5 давхар болгоё гэх санал гаргаж холбогдох газраар судалгаа хийлгүүлсэн. Гэвч энэ хэсгийн газарт хэт их орон сууц баригдсан тул суулт өгөх, нягтаршилтай бүс гэж гарсан. Тиймээс сургуульд давхар нэмж өргөтгөх боломжгүй байгаа. Мөн эргэн тойрны жижиг газарт сургууль барих хүсэлт өгсөн боловч ашиглалтын бус талбай гэж үзсэн учир боломжгүйд хүрсэн” гэлээ.










Тодруулж хэлбэл, Нарны хорооолол орчмын оршин суугчдын хувьд энэ жил зөвхөн сургуулийн ачаалал яригдаж байгаа юм биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж иржээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Нарны хороолол ойролцоогоор 20000 гаруй хүн амтай гэх тоон баримт бий. Тэдний 80 хувь нь залуус хосууд юм. Тиймээс цаашид ч сургуулийн ачаалал яригдах болж буй.
Жишээ татвал, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны цэцэрлэгийн ахлах бүлгээс 2024 онд 600 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2025 онд мөн 600 гаруй хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэж орж ирсэн. Цаашдаа энэ тоо буурахгүй байх төлөв гарсан.
Учир нь, дээрх 26 дугаар хороонд хэд хэдэн томоохон орон сууцны хотхонууд байрладаг. "Нарны хороолол", "Алтай хотхон" болон бусад хотхонуудын сургуулийн насны хүүхдүүд бүгд 141 сургуульд хуваарилагддаг аж.

Урд талаараа Хан-Уул дүүрэг, хойд талаараа Сүхбаатар дүүрэгт хамаардаг энэ хэсэгт гэхэд нэг хотхонд 20000 мянган хүн амьдардаг гэхээр сургууль төлөвлөлтийг нийслэлийн зүгээс анхаарч үзээгүй хэрэг юм.
Нийслэлийн 141 сургуулийн ачаалал их байгаа асуудал анх "Нарны хороолол" ашиглалтад орсон цагаас яригджээ. Тиймээс сургуулийн урдирдлагын зүгээс шат шатны байгууллагад мэдэгдэж байсан ч үр дүн гаралгүй 10 гаруй жилийг өнгөрүүлсэн аж. Харин эцэг эхчүүд сургууль болон яам тамгын газарт шаардлага хүргүүлж арга хэмжээ авахыг мэдэгдсэн ч шийдэлд хүрээгүй олон намрыг ардаа үджээ.
Энэ талаар нийслэлийн 141 дүгээр сургуульд хүүхдээ сургадаг Л.Загджав хэлсэн юм. Тэрбээр "Нийслэлийн Баянгол дүүргийн 26-р хорооны 141 дүгээр сургуулийн даац хэтэрсэн байгаа. Нэг үгээр олон хотхон дунд ганц байгаа төрийн өмчит сургууль юм. Манай гэр бүлээс гэхэд 3-12 дугаар ангийн гурван хүүхэд суралцдаг. Өнөөдөр сонсоход багш нар өөрийн гэсэн өрөөгүй болсон байсан. Өрөөнүүдээ анги танхим болгон хүүхдүүдээ хичээллүүлж байгаа гэсэн.
Боловсролын яам 141 дүгээр сургуульд анхаарах цаг болсон.
Хэдэн жил л ийм байдалтай хичээлийн шинэ жилийг угтаж байна. Нөгөөтэйгүүр сургуулийг өртгөх, өөр сургууль ойр орчимд баригдах асуудал давхар яригдах ёстой. Боловсролын сайд П.Наранбаяр ирээд уулзалт хийсэн байсан. Уулзалтын үр дүн одоогоор гараагүй, чимээ сураггүй байна. Энэ уулзалт өнөө маргаашаа бодож, аргацаасан асуудал биш байгаасай гэж хүсэж байна. Байр түрээслэх нь шийдэл биш. Тийм болохоор өөр арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ хичээлийн жилд сургуулийн даацтай тэнцэхүйц хэмжээний хүүхэд шинээр элсэн орсон байна. Тийм байхад арга хэмжээ аваагүй яваад байгааг гайхаж байна” гэв.
Мөн Ж.Намжилмаа "Манайхаас хоёр хүүхэд 141 дүгээр сургуульд суралцаж байна. Анх хүүхдээ нэгдүгээр ангид өгөхөд л 12 бүлэг нээгдэж байсан. Тухайн үед 4000 гаруй хүүхэд суралцаж байсан. Одоо 5000 гаруй болж нэмэгджээ. Жил ирэх тусам сурагчдын тоо нэмэгдэж байгаа. Нэг үгээр "Алтай хотхон"-д 80 гаруй хувь нь залуу гэр бүл амьдардаг учраас хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдах нас нь болсон гэсэн үг. Тэгэхээр 960 гаруй хүүхдийн хүчин чадалтай сургууль нь ачаалал хэтэрч 5000 гаруй хүүхдэд боловсрол олгож байна. Нөгөөтэйгүүр шинээр элсэн орж байгаа сурагчид 630 гаруй байхад төгсөж байгаа 12-р анги нь түүнээс бага буюу хоёр, гурван бүлэг төгсөж байгаа. Энэ бол харьцангуй ойлголт юм. Тийм болохоор Боловсролын яам анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ сургуулийн асуудлыг нухацтай авч арга хэмээ авах шаардлагатай гэж эцэг эхийн зүгээс харж байна” гэлээ.

Нийслэлийн 141 дүгээр сургууль нь 707 м2 талбайг хамардаг бөгөөд 960 хүүхдийн суудалтай, гурван давхар сургууль юм. Гэвчиг 120 бүлэгтэй буюу сургуулийн ачаалал хэдэн дахин нэмэгдсэн нь хүүхдийн тооноос илт харагдана. Тус сургууль одоогоор гурван ээлжээр хичээллэж байна. Тодруулбал, 1-3 дугаар ангийг гурван ээлжээр хичээллүүлж байна. Үүнд, 1-р ээлж 08:00-11:40 цагийн хооронд хичээллэдэг бол 2-р ээлж 11:40-15:30 цаг, 3-р ээлж 15:30-19:30 цаг хүртэл тус тус хичээллэж байна

Нийслэлийн 141 дүгээр сургуульд үүссэн энэ асуудал нь Улаанбаатар хот төлөвлөлтгүй явж ирсний уршиг гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Учир нь, хэдэн мянган айл амьдрах орон сууц барьдаг ч дагуулж төр нь сургууль, цэцэрлэг барьдаггүй. Нийслэл, улсын төсвөөс хөрөнгө гаргаад сургууль, цэцэрлэг баръя гэхэд хэзээний газар нь хувийн хэвшлийн эзэмшилд очсон байдаг. Булан тохой ч үлдээлгүй барилгын компаниуд авч, хүн ч зөрөх зайггүй болтол шахам орон сууц барьчихдаг. Байгаа ганц сургуулиа өргөтгөе гэхэд даац хэтэрсэн гэдэг дүгнэлт гардаг. Эцсийн дүндээ бетонон ширэнгэ нь түгжрэл үүсгэхээс гадна хүүхдийн боловсрол олох эрхэнд ч ийнхүү халдаж байгааг харж болно.
Монгол Улсын хэмжээд энэ жил 78597 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орсон. Үүнээс 41 мянга нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсчээ. Харин сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 2-5 насны хүүхэд улсын хэмжээнд 64486 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн. Тиймээс сургуулийн өмнөх насны 64 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэхээс өмнө сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгарч байгаа юм.
Гэрэл зургийг О.БАТ-ЭРДЭНЭ
3,593.62






















































Нэргүй 2025-09-02 59.153.112.62
Засгийн газар дэд бүтэц, боловсролыг авч явах ёстой
Иргэн 2025-09-02 66.181.189.125
МАН СОНГОЛТЫН ГАЙГ ҮР ХҮҮХЭД ҮҮРЧ БАЙНА.
ХЭСГИЙН АХЛАГЧ АВГАЙН НАР ҮХЭЭСЭЙ
Нэргүй 2025-09-02 66.181.189.135
davhariig ni nemj baihtun
Иргэн 2025-09-02 66.181.181.189
Хүүхэд залуусын орон шүү. Зарим орон сургууль цэцэрлэгээ хааж байгаа шүү
хүннү 2025-09-02 202.9.46.236
Ер нь монгол хүн ерөнхий дүр төрх нь хувиа хичээсэн, шжналтай, ирээдүй гэж байдаггүй тэнэгдүү гэсэн ангилалд багтдаг юм билээ. Жилээс жилд энэ маань нотлогдоод байна. Түүний тод жишээ нь Авилгажсан үе үеийн хотын дарга нар, Чойжилсүрэн тэргүүтэй хүн чанараа уландаа гишигсэн барилгын компаний нөхдүүдээс бол үр хүүхдүүд маань хохирч байна. Энэ хороололд нэг биш хоёр сургууль барих ёстой газарт битүү орон сууц барьсан.
Лайтай хулгайчуудаас болж нэг ангид 70-уулаа хичээллэнэ гэж юу байсан юм?
Нэргүй 2025-09-02 66.181.189.135
4 barilga tutmiin neg ni tsetserleg surguui baih eostoi bailaa hunee bodsn bo
Нэргүй 2025-09-02 202.55.188.124
Цементэн ширэнгэ барьдаг Хурд мэтийн компанид анх барихад нь сургууль цэцэрлэгтэй барь гээч
Нэргүй 2025-09-02 202.9.40.101
удахгүй энэ БГД ийн вокзалын хавь яг ийм асуудалд орох гэж байна. Энд байсан 3 давхар хуучин байрнуудын суурин дээр дан 16 давхар байрууд баригдан босож байна.
Ердөө 2 жилийн дараагаас энэ хавийн бүх зам бөглөрч сургууль цэцэрлэгийн ачаалал суга нэмэгдэнэ.
хөх 2025-09-02 66.181.164.23
Миеээ Энхболд Улаан хацарт Наранхүү мэт хувалзнуудын хийсэнлай ланчиг үеийн үед хараар дуурсагдах нь гарцаагүй. Үхэхдээ хүртэл үхээрийн бузар шуналын тулам Очирбат шиг ард түмнээр дэвсүүлж хог шаар болж зайлан одох нь цаг хугацааны л асуудал, төр нь яахаараа ганц сургууль барих алга дарам газраа мэдэх эрхгүй толгойгүй байдаг байнаа. Хэрвээ тийм бол төр гэж байгаад татвар хамаад байх шаардлагагүй шдээ
Ман 2025-09-02 202.9.46.145
Улаан хацарт Батбаяр (БагаХангай дүүргийг өвлийн хүйтэнд тэс хөлдөөсөн гавьяатай) гэж хотын дарга махан толгойт байлаа. Тэрийг хэлэв үү?
Зочин 2025-09-02 66.181.190.112
За цэцэрлэг 2-3 давхар байдаг юм байгаа биз, сургуулиа 4-5 давхар болгоход болохгүй юмгүй ш дээ, дээр үеийнхээ стандартаа засаж янзлаач ээ
Power 2025-09-02 202.9.46.145
Морины хүч гэдэг шиг хүүхдийн хүчин чадал. Одоо бүр 5000 хүүхдийн хүчин чадалтай хөдөлгүүр болж дээ. Ха ха ха ха….
Нэргүй 2025-09-02 103.57.93.146
Төмөр замын засварын депог хотоос гаргаад оронд нь сургууль барих хэрэгтэй. Орчноо бохирдуулсан ийм обьект хотын төвд байх ёсгүй. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль оронд нь байгуулая