Уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг тэргүүтэй 350 Палестиныг дэмжигч идэвхтэн Даваа гаригийн (2025.09.01) орой 20 усан онгоцоор Газа руу хүмүүнлэгийн коридор үүсгэх аялалдаа гарлаа. Тэд Барселонагаас хөдөлсөн бөгөөд хүнс, эрүүл мэндийн тусламж хүргэхийг зорьж байна. Аялал Даваа гаригийн өглөө эхлэх байсан боловч цаг агаарын таагүй байдлаас болж саатсан аж. Гэсэн хэдий ч Газын зурвас дахь Израилийн хууль бус бүслэлтийг эвдэж, хүмүүнлэгийн коридор нээх зорилготой тул аяллаа цаг агаар гайгүй болсон даруйд эхлүүлсэн гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Идэвхтнүүд өөрсдийн бүлгээ "The Global Sumud Flotilla Mission" гэж нэрлэсэн байна. Идэвхтнүүд Газын зурваст хүрэхээсээ өмнө Газар дундын тэнгист аюулгүй хүрнэ гэж найдаж байгаа.
Хэрэв Израилийн тэнгисийн хүчин саад учруулахгүй бол Газын зурвас хүрэх аялал долоогоос найм хоног үргэлжилнэ.
Грета Тунберг аяллын тухай хэлэхдээ, "Бид бүслэлтийг эвдэж, хүмүүнлэгийн коридор нээхээр дахин усан онгоцоор явж байна" гэсэн юм. Энэ оны зургадугаар сард 20 гаруй идэвхтэн мөн адил Газын зурвас руу усан онгоцоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аялалд гарсан. Гэвч Газар дундын тэнгист Израилийн цэргийнхэнд баригдаж, албадан буцаагджээ. "The Global Sumud Flotilla Mission" хоёр дахь ээлжийн идэвхтнүүдийг есдүгээр сарын 4-нд Тунисээс мөн адил усан онгоцоор гарах болно гэж мэдэгдсэн байна. Саяхан Гластонберигийн наадамд "IDF-д үхэл" гэж хашхирсныхаа төлөө маргаан дэгдээсэн Британийн панк дуучин Боб Вилан "The Global Sumud Flotilla Mission"-ы үйл хэргийг магтан сайшаажээ.
Тэрбээр идэвхтнүүдийг засгийн газрын хийж чадаагүй зүйлийг хийж байгаа зоригт хүмүүс гэж тодорхойлсон байна.

Израиль энэ оны гуравдугаар сард Газын зурвас руу нэвтрэх бүхий л бараанд хориг тавьж, хүмүүнлэгийн коридоруудыг хаасан. Улмаар тус улсад үзүүлэх олон улсын дарамт шахалт нэмэгдсэн тул тавдугаар сард зарим хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх болсон юм. Гэсэн хэдий ч Газын зурвас өлсгөлөнд нэрвэгдээд байгааг НҮБ-аас мэдэгдсэн. Израиль улс Палестинчуудад тусламж хүргэж байгаа гэж мэдэгдсэн ч Газын зурвасын бүхий л хүмүүнлэгийн коридорыг хянасан хэвээр байгаа юм. Үүнээс гадна, 2010 онд Израилийн цэргүүд Туркийн Мави Мармара хөлөг онгоцны 10 хүнийг хөнөөсөн байдаг. Тухайн хүмүүс мөн адил тусламжийн коридор үүсгэх зорилготой байсан ч амиа алдсан тул олон улсын байгууллагууд Грета Тунберг тэргүүтэй 350 хүний аюулгүй байдалд санаа зовж байна.
3,593.62




















































Нэргүй 2025-09-02 66.181.185.222
Мана улсаас Мөнхбаясгаланг тийш нь илгээе !
Хатан зоригт, ардчилагч бүсгүй юунаас ч үл шантран дуртайяа явах болно, хамгийн гол нь Монголд төдийгүй Даян Дэлхийд нэрд гарна шүү дээ !!!
Нэргүй 2025-09-02 188.33.24.71
цаадах чинь шоронгийн хоригдолтой явалдахдаа л гарамгай шдээ. бусдаар мөнгөний л авгай