Жексон, Исак санасандаа хүрч, Гехи, Мартинез бууриа сэлгэж чадсангүй

Жексон, Исак санасандаа хүрч, Гехи, Мартинез бууриа сэлгэж чадсангүй

Жексон, Исак санасандаа хүрч, Гехи, Мартинез бууриа сэлгэж чадсангүй

Европын хөлбөмбөгийн топ таван лигийн зуны солилцоо наймааны цонх орон нутгийн цагаар өчигдөр/2025.09.01/ албан ёсоор хаагдлаа. Өнгөрөгч зун олон ч сонирхолтой, гэнэтийн, адал явдал дүүрэн шилжилт хөдөлгөөн өрнөв. Ялангуяа солилцоо, наймааны цонх хаагдах дөхөх тусам адармаатай зүйлс олон боллоо.

АЛЕКСАНДР ИСАК БРИТАНИЙН РЕКОРДЫГ ТОГТООВ

Ливерпуль клуб эцэст нь санасандаа хүрч, швед довтлогч Александр Исакыг худалдан авч чадлаа. Түүний төлөө 125 сая фунтыг Ньюкасл Юнайтед клубд төлж, Их Британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй наймааг хийжээ.

Исак Ливерпульд очихын төлөө багийнхаа бэлтгэлийг тасалж, тоглолтод оролцохгүй фэнүүдээ ихээхэн гонсойлгосон.

Юрген Клопп Ливерпулийг удирдаж байхдаа ганц тоглогчид 100 сая фунт зарцуулах нь утгагүй гэж байв. Гэтэл түүнийг явснаас хойш Ливерпуль нэг цонхоор хоёр ч тамирчинд 100 сая фунтээс дээш зарлага гаргалаа.

Ливерпуль өнгөрөгч зун Германаас Флориан Вирцийг мөн +100 сая фунтээр авчирсан билээ.

Ливерпуль хүссэн довтлогчоо авч чадсан ч хамгийн хэрэгтэй байрлал болох хамгаалалтдаа Кристал Паласын Марк Гехиг авчрах гээд чадсангүй. Угтаа бүхий л бичиг цаасны ажил дуусч, Лондон хотноо эмчийн үзлэгээр хүртэл орсон ч Кристал Палас түүний орыг залгах хүнийг олж чадаагүй учир наймаа буцсан аж.

ЛОНДОНД ҮГҮЙЛЭГДЭЖ, ГЕРМАНД ГАЦСАН НИКОЛАС ЖЕКСОН МЮНХЕНД ҮЛДЭВ

Саяхан л Челсигийн удирдлагууд Николас Жексонг багаасаа явуулахын түүс болж байсан. Гэвч Премьер лигийн өнгөрсөн тойрогт тэдний довтлогч Лиам Делап бэртэж, сар гаруй талбайд гарахааргүй болсон. Тиймээс голж шилээд Германы Байерн Мюнхен руу зээлээр явуулаад байсан Николас Жексонгоо эргүүлэн авахыг хүссэн. Жексон ч Челсид буцаж очихгүй гэдгээ илэрхийлж, Германаас хөдлөөгүй.

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж, Челси Жексонг Байерн Мюнхен руу тавьж явуулжээ. Түүний оронд Сандерленд руу зээлээд байсан испани довтлогч Марк Гиуг эргүүлэн дуудсан гэнэ.

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД МАРТИНЕЗЫГ ХҮССЭНГҮЙ

Дэлхийн аварга Эмилиано Мартинез Астон Виллад үлдэхээр болжээ. Тэрбээр Премьер лигийн өнгөрсөн долоо хоногийн тойрогт фэнүүдтэйгээ салах ёс гүйцэтгэж, нүдэндээ нулимстай цэнгэлдэхийг орхисон. Бүгд л түүнийг Астон Виллагийн төлөө сүүлийн тоглолтдоо оролцож, Манчестер Юнайтед руу явлаа гэж бодов. Гэтэл ачир дээрээ Юнайтед түүнийг бус Сен Ламменс гэх 23 настай бельги хаалгачийг Ройаль Антверпээс авчээ.

Эмилиано Мартинез өнгөрсөн зун Манчестер Юнайтедын дасгалжуулагч Рубен Аморимтой хоёр ч удаа уулзаж, очих тохироогоо хийчихсэн байжээ. Гэхдээ түүний долоо хоногийн 200 мянган фунтын цалин Юнайтедад таалагдаагүй бололтой.

Ийнхүү Эмилиано Вилладаа үлдэв. Гэхдээ түүнийг Туркийн Галатасарай клуб сонирхож байгаа аж. Туркийн хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх есдүгээр сарын 12-ны өдөр хаагдана.

Юнайтед Жэйсон Санчогоос салж чадлаа. Түүнийг Астон Вилла руу зээлээр явуулжээ. Харин Челси Рахим Стерлинг, Дисаси тэргүүтэй тамирчдаа явуулж чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2025-09-02 103.229.122.17

Стерлинг Челсид байгаа юмуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж