Явган хүний замыг хуулж орхисноор иргэд алхахад хүндрэлтэй байна

Явган хүний замыг хуулж орхисноор иргэд алхахад хүндрэлтэй байна

Явган хүний замыг хуулж орхисноор иргэд алхахад хүндрэлтэй байна

Хүйтний ам наашилж намрын сэрүү орж эхэллээ. Сургууль, цэцэрлэг эхэлж нөгөө л утаа, түгжрэл биднийг угтаж Улаанбаатарчуудын зовлон эхэлж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр энд тэндгүй хуулсан хавтан хөглөрч, элс, шороотой замаар явахад хүндрэлтэй байна. Тодруулбал, бөхийн өргөөнөөс эхлэн офицеруудын ордон хүртэл замын хажуугийн явган хүний замыг хуулж, скүүтэр дугуйтай битгий хэл явган хүн явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Хүн хамгийн их цуглардаг Багшийн дээд орчим мөн ялгаагүй хэд хоногийн өмнөөс зарим хэсэгт явган хүний замыг хуулж ундуй, сундуй болгосон байна.  Угтаа явган хүний замыг засаж янзлах ажлыг өнгөрсөн хавар ярьж байсан. Өөрөөр хэлбэл, хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сард "Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг шинэчилнэ. Уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан ч ААН-үүд оролцохгүй байна" гэж хэлж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар буюу бараг хагас жилийн хугацаа өнгөрсөн ч албаныхан энэ үгээ хэлсээр. Тодруулбал, албаныхны өгсөн мэдээллээр Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө гэх мэт  нийт 210 мянган ам.метр явган хүний зам талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байгаа аж.

Тэгвэл үлдсэн явган замын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх гэнэ. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөс 32 тэрбум төгрөгийг явган хүний замыг шинэчилж, засварлахад зарцуулна гэсэн мэдээлэл бий. Иргэдийн зүгээс эвдрэл гэмтэлгүй хавтангуудыг хуулж сольж байна гэх шүүмжлэлийг хэлсээр байгаа. Иргэдийн шүүмжлэл үнэн болох нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, Монголын залуучуудын эвсэл ТББ-аас АТГ-тай хамтран шинэчлэн засаж буй хавтангуудын чанар болоод хөрөнгө оруулалтад хяналт шалгалт хийсэн.

Ингэхэд зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд 12.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий явган хүний зам, бордюр солих ажил хийгдсэн нь солих шаардлагагүй хавтангуудыг чанар муутай хавтангаар сольсон зөрчил илэрсэн байгаа юм.

Мөн бүтэн байгаа хавтангуудыг хэрхэн ашиглах нь тодорхойгүй. Дээрээс нь бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд нь тендерийн зарчмыг хангаж чадаагүй компаниуд шалгарсан байсныг илрүүлсэн гэжээ. Тухайлбал, техникийн үзүүлэлтийн шаардлага хангаагүй, мөн тухайн ажлын талбай дээр мэргэжлийн инженер  байхгүй байсан гэх мэт зөрчлүүд илэрснийг Монголын залуучуудын эвсэл ТББ-ын захирал З.Энхбаяр мэдээлж байж. Энэ мэт нийслэлийн зургаан дүүрэгт нийт 780 гаруй тонн ашиглах боломжтой хавтанг хуулсан гэж тус байгууллагаас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тендерт шалгарсан нийт 13 компани 13 байршилд зам засварын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна.

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр энэ мэт энд тэнд ундуй, сундуй нөхцөл байдал үүсгэж, яг ид ачааллын үеэр зүгээр байсан замыг хуулж орхисонд иргэд бухимдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-02 103.229.121.249

жоохон тэсэж чадахгүй нь үү

Avatar

Нэргүй 2025-09-02 202.9.41.91

Халдаг зам улс орнууд тавиад эхэлчихсэншдэээ удахгүй буцаагааад нэг солиот нь уулж ашиг хиих байлгүй

Avatar

Иргэн 2025-09-02 103.57.95.141

Багшийн дээдээс хойшоо яВсан зүВ зүгээр замыг үнэхээр сольж бна лээ. Өмнө нь хэзээ хийсэн зам Юм болдоо. Эзэнгүй айл шиг л болжээ

Avatar

Нэргүй 2025-09-02 122.201.31.64

эргүү нянбактер

Avatar

хүннү 2025-09-02 66.181.161.223

Явган хүний замыг гоё болгож байна. Жоохон цас орхоор хөгшин залуу, хүүхэд хөвөөгүй хальтарч унаад хөл гараа гэмтээгээд байгаа биз дээ. Зассан газруудыг хархад сайхан болсон байна. 10-р сар хүртэл хийх л хэрэгтэй. Ажил хийхээр төсөв хэмэндэг хүмүүс болж олон долоон юм донгосох хэрэггүй. Бүү гай бол.

Avatar

өаөа 2025-09-02 103.229.120.94

Хуучин замууд үндсэн хөрөнгөд бүртгэлтээ хөрөнгө байгаа. Тэдгээр нь элэгдэл дуусаагүй өмч хэвээр байгаа ба хэрэв онцгой гэмтээгүй бол байж байх ёстой. Гэтэл УБ хотбн удирдлага, ИТ нэртэй малнууд ийм балай ажил санаачилж мөнгө хийж байгаа нь утгагүй байна аа. Тэрний оронд өөр зөндөө шинээр хийх замууд байна. Харахгүй байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-09-02 188.162.254.70

хэмнэлтийн горимоор нэг хоёр жилдээ солихгуйгээр ондоо хийх ажил маш их байхад заавал явган хуний замтай зууралдаад байгаа нь их хачирхалтай !!!!

Avatar

МанХүн засаг 2025-09-02 202.9.46.145

хачирхалсаад байх юу байхав. чавчаа шахаа тендер хулгай.

Avatar

Шалтгаан ба Шийдэл 2025-09-02 202.70.43.34

УБ хотод Зам түгжрээд 5-ас 20км/цаг хурдтай яваад бга шалтгааныг тодорхойлж үзсэн боловуу ? Түгжрэлийн Шалтгаан нь Иргэдийн хөдөлгөөнд оролцох соёлтой холботой юу эсвэл Үнэхээр Зам дэд бүтэц нь хүрэлцээгүй бна уу ? эсвэл Хөдөлгөөний Бүх төрлийн Зохицуулалтуудтай холботой юу ? Шалтгааныг нь олоод ШИЙДЭЛ , ШИЙДВЭР гаргаад ажиллаасай

Avatar

Нэргүй 2025-09-02 202.21.115.186

Хайран төсвөөр хайран материалаар явган замыг үнэхээр чанаргүй тавьж байнаа!!! Тэгшхэн тавчихаж чадахгүй чадвартай ажилтан байхгүй. Нөгөө хавтангууд нь ёрдойж сэрдийсэн далий муруй тэгээд сул скүүтерүүд явахаар ойж гарч ирээд дараа жил гэхэд сугарч гарсаар эвдрээд дуусна даа. Хүлээж авах хүмүүс нь сайн шалгаж дахин засуулмаар байна даа.

Avatar

Xy,ц 2025-09-02 202.9.46.145

Та нар юм хийхээр хийлээ гэж муулна,хийхгүй болохоор хийсэнгүй гэж муулна. Өөрсдөө гарч ирээд хийхгүй юу! Нянбаатар дарга шиг ажил сайн хийсэн хотын дарга байхгүй шүү!!! Ажил хийхэд тоос шороо босохгүй яадаг юм. Олон юм хуцаарай !!!

Avatar

Нэргүй 2025-09-02 103.212.119.120

Юу гээд хуцаал байгаа Hянбaктерийн шээc вэ чи.

Avatar

Нэргүй 2025-09-02 103.57.93.192

хотын хэдэн дарга нэртэй бузарууд далд ороосой гудамж талбаыг эргүүлж байнаа үнэн дүн зүгээр л мөнгөө хулгайлаач хүмүүс саад болохгүйгээр

Avatar

ИРГЭН 2025-09-02 66.181.190.103

Нямбаарын ажилд ололт ч байна дудагдал ч бн шүү!!! Хэрвээ буруу гарын ажил хийсэн бол буруу гаа үүрэх цаг гарцаагүй шүү дээ!!! Гэхдээ МАН -АН мафиууд байгаа цагт шудрага ёс яриаад нэмэргүй!!

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.91.7

,хулгайчууд ингэж ард түмний мөнгийг үрэхээ болимоор юм

Avatar

Нэргүй 2025-09-02 202.131.245.34

хараагүй хүн алхдаг чиглүүлэгч хавтангууд нь гантиг юм байна лээ, өвөл тэр хэсэгт найдвартай хальтирч унана

Avatar

Нэргүй 2025-09-02 202.131.227.134

Эвдрэлгүй хэвийн байсан боржур, явган замын хавтанг сольж, улсын 32 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн хотын даргаар 32 тэрбумыг төлүүлэх хэрэгтэй. Хотыг ингэж гахайн хороо болгоогүй бол УБ илүү гоё байх байлаа. 32 тэрбумаар 10 сургууль барьсан бол хүүхдүүд ангидаа 70-уулаа суухгүй байлаа. Хөдөөний хүнийг хэзээ ч битгий хотын дарга болго. Тэр хөдөөнөөс нүүсэн ч, түүнээс хөдөө нь нүүсэнгүй.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.90.65

системээ шааж тавьцан манж хууль гэгч гажиг юм шаацн манжлцн л******д.миний нутаг д2р миний эхорнд хужа манж п***а намайг хариуцах уу тэ ямар аймар айхтар х***а манж пиздагууд бэ хаа байхгүй гажиг х***а манж гажиг шаарнууд бэ. гажиг х***а манж систесмиыг түргн түргн устга х***а манж системд.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.90.65

х***а манж гажиг систем шааж юу вээ манжлж аймг сум гээд шаацн тэрндэ нусан зсаг дрга дрга мрга гээд шаацн х***а манж гаралтай пздагуудада өгцн бүр нэг гажиг манж х***а систем ш****н хамаг өнгөтэй өөдтэй болгоныг хамаад цуглуулааад хулгайлаад шаацн. нэг х***а авгай баг-с яриажиын чамайг хариуцаж бсан гэж шаажийн ямар андуурцан х***а бэ монголд орж ирээд монгол хүниыг х***а хариуцдаг ямар айхтар их санаатай х***а л***р бэ х***а манж пиздагууд ерөн оноос хойшоо манж х***а шаарнууд манж систесээ х

Avatar

Oogii 2025-09-02 202.9.46.58

Odoo udaxgvi tsas orno.

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.183.234

СБД 3- р хорооны 8А байрны баруун талын Хэдхэн метр явган замыг хурдан түргэн хийчихгүй 2-3 согтуу бололтой нөхдүүд хагас хийсэн болоод л алга болчих юмдаа. Би чадангууд юмуу хаашаа юмб. Хяналт тавьдаг хүн байна уу.

Avatar

Хонины бор 2025-09-02 202.126.89.101

хонь шиг номхон иргэд байхад дарга нар төсвийн мөнгөөр угаалга хийх нь мэдээж

Avatar

Нэргүй 2025-09-02 203.91.115.55

Улайрсан хулгайчууд аа! Та нар наад зам талбай зүгээр байлгаадах! Улсын мөнгөөр гараа угаахаа зогсоо!

Avatar

Бадарч тахар 2025-09-02 66.181.183.73

Ноднин өвөл Нямбаатар явж байгаад халтирч унасан юм ! тэгээд явган хүний бүх замыг солихоор шийдсэн юм ! унаад толгойдоо юмтай болсон хүн тэгэлгүй яахав ! Ёрөнхий сайд болсон бол Монгооын явган хүний бүх замыг хуулах байсөн юм хотын дарга болоод зогссон нь их юм !

Avatar

Иргэн 2025-09-02 59.153.114.158

Эргүү махан толгойгийн хийж байгаа ажил

Avatar

Нэргүй 2025-09-02 202.21.124.29

Нямбаатарыг огцоруулах нөхцөл мөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж