У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн бүх оронтой хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна

У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн бүх оронтой хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна

У.Хүрэлсүх: ШХАБ-ын гишүүн бүх оронтой хамтран ажиллаж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.

Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1990 оны ардчиллын партизан 2025-09-01 103.229.120.83

Түүхэн хувьслаараа жам ёсоороо барууны ноёрхол дэлхийд унаж азийнхан хүчээ авч байгаа энэ цаг үеийг Монгол өөртөө ашигтайгаар эргүүлж энэ байгууллагын гишүүн болох ёстой. Алийн болгон барууныхны мөнгөөр улсын хөгжлийн ирээдүйш хорлож байгаа Элбэгээ, Баабар мэтийн либералуудаар тоглуулах вэ

Avatar

Нэргүй 2025-09-01 66.181.160.53

худлаа шааж бусдаар улс орныг ардчлсн болгож бн гэж гүйцэтгүүлж байгаад х***а манж л******д хулгайлж эзлсн. эсвэл нам төрийн толгойд х***а манжууда бодлгоор шааж бас х***а манжууд толгойд шааж эзлдэг ямар замаар явсан толгойд х***а манж пиздагууд гарчихн аймар айхтар пизданууд тэгээд хужааруга бүх юмыг хулгайлаад зөөчихөн.

Avatar

Нэргүй 2025-09-01 66.181.185.222

Путин хүүрийн ард хоёр талд нь яг монгол царайтай хоёр юм суужайхын, юу нь юм болоо ???

Avatar

Нэргүй 2025-09-01 103.229.120.83

Манай Алтан ордны баатруудын удам дамжсан шээснүүд сууж байна. Харин Л.Толстой судсаар нь монгол цус гүйгээгүй бол орос хүн биш гэсэн. Оросуудын дайнч ширүүн ддогшин бүдүүлэг зан нь монголчуудын үлдээсэн зүйл гэдгийг монгол угсаатнууд үргэлж санаж явах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-09-01 103.229.120.83

Хайраа хайраа гэчихээд дороо салаад арилхх юм хүүрээ хүүрээ гэчихээд насаараа хамт амьдардаг нь жам даа . Муу Дундговийн хүүрээ

Avatar

Нэргүй 2025-09-01 66.181.160.53

х***а пизданууд хэрэг хийчээд хэргээ бусдруу чихчдэг пизданууд шдэ х***а манж пизданууд хэрэг хийчээд хэргээ бусдруу чихчдэг шаарнууд шд украйны дайны ард хужаагууд байгаа байж баруунхн тэглэ эзлэдэг гэж шааж.монголыг бас ардчилал гэж худлаа шааж ардчллал гэсн нэр барьж далд нууцаар хужаагууд эзлцэн.х***а х***а цуст манж пиздагууд эзлцэн х***а манж пиздагууд бусдыг турхирч бусдаар болгж бн нтр гэж худла шааж байгаад тэрний нэр дор х***а манжууд эзлсэн. ардчлал нтр гэж худлаа шааж бусдаар улс ор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж