Бие даалтын 7 хоног ирэх сарын 8-ны өдрөөс эхэлнэ

Бие даалтын 7 хоног ирэх сарын 8-ны өдрөөс эхэлнэ

Бие даалтын 7 хоног ирэх сарын 8-ны өдрөөс эхэлнэ

Боловсролын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай бөгөөд бие даалтын 7 хоног ирэх аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэнэ. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгаж байгаагаараа онцлог болж байна.

Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээлсэн. Тодруулбал, бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.

Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.

зурат төсөл ба бичвэр-н график зураг байж магадгүй

барилгын зураг төсөл, газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-02 202.9.41.103

Маш зөв шийдвэр одоо Томуугийн эрин үе 10 сараас эхэлнэ.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.90.138

Гайхлаа шүү Мэдээллээ нягтлана гэж мэдэхгүй хүмүүс байх юм

Avatar

Аякөз 2025-09-02 202.126.88.190

Бичн

Avatar

Нэргүй 2025-09-02 66.181.189.138

Сэтгүүлчээ!
10 сарын 8-аас биш 10 сарын 20-оос гэж бна шүү. Хүснэгт дээр хичээлийн жилийн 8 дахь долоо хоног буюу 10 сарын 20 гэж бна.

Avatar

Нэргүй 2025-09-02 192.82.66.210

10.8 биш, 10 сарын сүүл буюу хичээлийн жилийн 8 дахь 7 хоногт бие даалт эхлэхээр зурган дээр байна даа. Ийм юмыг ойлгоод тайлбарлаж чаддаггүй яасан мундаг сэтгүүлч вэ, гарчгаа тэгээд тэгж өгөөд.

Avatar

Нэргүй 2025-09-02 202.126.91.24

8-s bish, 8 dahi 7 honogoos shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж