Монгол Улсын Боловсролын Их Сургууль/МУБИС/-д өнөөдөр/2025.09.01/“Smart Education Hub" төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус төв нь МУБИС-ийн багш нарт боловсролын дэвшилтэт технологийг (AR,VR, MR, AI, STEM, drone, Arduino зэрэг)-г танилцуулах, дадлагажуулах, технологи ашиглан сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөх, арга зүй, мэдлэг, чадвар эзэмшүүлэн зорилготой.
Нээлтийн эхэнд МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар “Энэ цаг үеийн нийгмийн эздийг бэлтгэх эрхэм үүрэг бидэнд ноогдож байгаа. Ямар нэгэн шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ ширээтэй анги танхим байгуулахдаа биш, чухам тэр цаг үеийнхнийг шинэ цаг үетэй нь хөл нийлүүлэх зорилготой багш, сурагч нарт зориулж нийгэм цаг үеийн захиалга, шаардлагаар бид байгууллаа” гэв.

Тус сургуулийн программ хангамжийн нэгдүгээр курсын оюутан Л.Наранбат энэ төвийн талаар ярихдаа “Би өөрийн орчин үеийн өөрөө явагч машины жижиг хувилбар болон тулаанч роботоороо энэ нээлтийн үйл ажиллагаанд оролцож байна.Өмнө нь ийм зүйлс хийх сонирхол их байдаг байсан ч туршиж үзэх боломж олдоггүй байсан. Харин энэ сургууль болон ‘Сонирхолтой байгалийн клуб’-т орсоноороо мөрөөдөл, хүсэл сонирхлоо бодит болгосон. Нээлтэнд гаргах бүтээлээ нэгийг нь гурав хоногт хийсэн. Эхний хоёр хоногт роботоо угсарч, дараагийн өдөр нь программаа бичсэн.Ирээдүйн зорилго болгож боддог байсан зүйлээ гурав хоногт хийж чадсан учраас мөрөөдлөө хязгааргүй гэж хэлмээр байна” гэлээ.

Энэ төвийн үйл ажиллагааг боловсролын технологийн компаниуд дэмжин ажиллаж байна. Тухайлбал:
- “Арүпи” ХХК – Augmented Reality (AR) технологи боловсруулан ЕБС-ийн сурагчдад болон СӨБ-ийн сургалтад ашиглах хэрэглэгдэхүүнүүд
- STEAM Education Mongolia ХХК – ЕБС-ийн байгаль шинжлэх ухаанд зориулсан STEM хэрэглэгдэхүүнүүд
- SGG Friend ХХК – ЕБС-ийн байгалийн ухааны хичээлд ашиглах робот, дрон, VR технологи
- STEM Х компани – ЕБС-ийн сурагчдад зориулсан робот, програмчлалын сургалтын хэрэглэгдэхүүнүүд
Тус төвд дэмжлэг үзүүлж буй МУБИС-ийн хамт олон болон дээрх компаниуд хамтран багш, оюутанд зориулсан нэмэлт сургалт зохион байгуулж, судалгаа, хөгжүүлэлт, хэрэглээний ажил гүйцэтгэлээ.












3,593.62




















































Нэргүй 2025-09-01 202.9.41.28
Арипү биш Аригун шүү баярлалаа