ОХУ, Хятад болон Хойд Солонгосын гурван талт уулзалт болж магадгүй

ОХУ, Хятад болон Хойд Солонгосын гурван талт уулзалт болж магадгүй

ОХУ, Хятад болон Хойд Солонгосын гурван талт уулзалт болж магадгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд болох цэргийн томоохон парадыг үзэхээр өнөөдөр (2025.09.07) Хятад руу айлчлах төлөвтэй байна. Энэ нь түүний хувьд олон улсын арга хэмжээнд оролцож буй анхны тохиолдол бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж магадгүй. Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосоос Хятад руу галт тэргээр явахад 20-24 цаг зарцуулдаг тул Ким Даваа гаригийн орой хөдөлж, Мягмар гариг ​​гэхэд Бээжинд хүрэх бололтой.

Хятад улс дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Лхагва гаригт 70 минутын цэргийн парад зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Тяньаньмэний талбайд цэргийн ангиуд жагсаж, шинэ зэвсгийг танилцуулах болно. Ким Жон Ун 2011 онд засгийн эрхийг авснаасаа хойш олон талт арга хэмжээнд оролцоогүй юм. Улмаар Ким Жон Ун энэ жилийн цэргийн парадад оролцох гэж буй нь 1959 оноос хойш анх удаа Хойд Солонгосын удирдагч олон улсын арга хэмжээнд оролцох болсон анхны тохиолдол юм.

Ким Жон Ун, Ши Жиньпин болон Владимир Путин эл үеэр уулзах өндөр магадлалтай тул дэлхий даяар анхааралтай ажиглаж байна. Хэрэв уулзах бол хүйтэн дайны үеэс хойш анх удаа Орос, Хятад, Хойд Солонгосын гурван талт уулзалт гэж тэмдэглэн үлдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-01 59.153.115.127

залуу хүн гэхэд мундаг.ард нь түшиж тулах настай туршлагатай зөвлөгч нар байдаг байх л даа

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-09-01 59.153.112.217

3-ын уулзалт Азид нөлөөлах байх!
ким жон ун -д ашигтай.Хятадын.улаан цэрэг
Ус гатлан сэлж Хойд солонгосыг.хамгаалан
тулалдаж аварч байсан түүх бий!

Avatar

goe shuu 2025-09-01 202.55.188.92

DAYAN DELHIID KOMMUNIZM MANDTUGAI !!!! ura ura ura

Avatar

ХУУЛЬЧ 2025-09-01 202.9.46.14

ОДОО ЧОНО ,,ГӨЛӨГ,, ТАХИА ,,НОХОЙ УЛС БОЛДОГ ҮЕ ӨНГӨРЧ БАЙГАА ЮМ АА ДАА .,,,,ХАРИН АЛЬ АЛИНДАА ЗААЖ ТОМОРДОГҮЙ УЛС БҮР ӨӨРИЙН ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ХАМТАДАА ЭДИЙН ЗАСГАА НӨХӨЖ ,ХӨГЖИХ АЗИЙН ЭРИН ЭХЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОВ

Avatar

Нэргүй 2025-09-01 66.181.184.115

Хятадуудад Путин их ашигтай тусч байгаа, дайн хийж байгаа нь ч бас Хятадуудад их ашигтай байгаа болохоор үргэлжлүүлэх ёстой , яваандаа Орос хятадгүй яаж ч чадахгүй гөлөг улс болж л таарна,

Avatar

зочин 2025-09-01 66.181.160.59

Энэ 3 , Монголд яаж дарангуйлагч төрүүлэх вэ гэдгийг хэлцэх гэж байгаан ..

Avatar

Нэргүй 2025-09-01 202.126.91.100

3 талын том оролцогч бол Монгол.

Avatar

Нэргүй 2025-09-01 202.9.41.83

Шанхайн хамтын ажиллагааны орнуудын уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын удирдагч нарын 3 талын хэлэлцээр уулзалт хийдэг уламжлалтай. Яг түүн шиг уулзалтыг хийж магадгүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж