Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар ялагдлаа

Москва хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай баг тамирчдын салхийг хагалж, өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Д.Отгонцэцэг нар дэлхийн аваргын дэвжээнд зодоглолоо. Харамсалтай нь, манай хоёр бөх төдий л амжилт гаргаж чадалгүй, тэмцээнээ эрт дуусгасан юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өрсөлдсөн Ц.Энхжаргал хэсгийн эхний барилдаанаа Грекийн бөх Фани Псатхатай хийж, 4:0 харьцаатай ялсан боловч удаахь барилдаанд Канадын бөх Карол Хьюнд ялагдсан байна. Манай тамирчинг ялсан Канадын бөх дараагийн барилдаандаа ялагдсан учир Ц.Энхжаргал дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ.

Харин Д.Отгонцэцэгийн тухайд дэлхийн аваргын эхний барилдаандаа Румыны бөх Естера Добретай хүч үзэж, 7:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж