НЭМЭЛТ:
Ерөнхий сайд Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлснийхээ дараа мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР:
-Эдийн засаг хүндрэлтэй үед бид иргэдийнхээ татварын дарамтыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарласан төсөв өргөн барьж байна.
Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт НӨАТ -ын хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хуулийн өөрчлөлтөөр 1 сая төгрөг хүртэлх сарын худалдан авалтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлж байна. Энэ нь иргэдийнхээ татварын дарамтыг бууруулах зорилготой.
Мөн Dparliament.mn-нд өнөөдрөөс эхлээд Татварын багц төслийг байршуулж, хэлэлцүүлж байна.
Татварын багц реформыг хийснээр нийт иргэд, бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулах юм. Татвар буурахаар төсөв хязгаарлагдаж, энэ хэрээр төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлж дэмжиж байгаа.
Монгол Улсын 2026 оны төсөв бол анх удаа ард иргэдийн оролцоотой боловсруулсан нээлттэй төсөв. Иргэдийн санаачлагаар эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн төлөө төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаар томъёолсон. Энэ утгаараа хүний хөгжлийг дэмжсэн төсөв болсон. Төсвийг хязгаарлаж хумьж байгаа ч хүний хөгжлийг дэмжсэн төсөв болж байна.
Эдийн засгийн эрсдэлтэй үед хамгийн чухал зорилтуудаараа эдийн засгийг төрөлүүлж, уул уурхайн хэт хамаарлыг бууруулах, бага орлоготой бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн татварын орлоготой уялдсан төсвийг өргөн барьж байна.
Төсвийн тэлэлтийг хязгаарлаж байгаа нь цаашдаа инфляцийг хязгаарлаж, валютын ханшийг тогтвортой барихад чиглэнэ.
Үүнтэй хамт Үндэсний баялгийн сангаа арввижуулах, экспортын төрөлжилтийг нэмэгдүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг дэмжих үзэл санааг шингээсэн төсөв өргөн мэдүүллээ гэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

НЭМЭЛТ:
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.01) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж дээрх дүн хангагдахгүй байх эрсдэлтэй байна. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн бодлого нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлаж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарчээ. Тухайлбал, татварын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулна гэж тооцсон байна. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож, далд эдийн засгийг хумина, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж буй АМНАТ-ийн хувь хэмжээг 65 хувь болгож нэмэгдүүлэх юм байна.

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газар өнөөдөр /2025.09.01/ Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуульд зааснаар ирэх оны төсвийн хуулийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай юм.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас Монгол Улс 2026 онд бүсээ чангалахаас аргагүйд хүрч буй. Иймээс төр зардлаа бууруулах нь чухал байгаа. Нөгөөтэйгүүр, экспортын орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна тэр бүгдийг дайчлах шаардлагатай болсон.
Сангийн яам 2026 оны төсвийн төслийг эхний байдлаар боловсруулахдаа Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөсөн. Харин төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон юм.
Төсөвт ирж болзошгүй эрсдлийг түүхий эдийн үнийн уналт, Засгийн газрын өр, зудын нөлөө гэж тооцоолсон. Гэхдээ энэ бол эцсийн хувилбар биш.
Мөн Засгийн газар 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтээс санал авсан. Саналаа өгсөн иргэдийн олонхи нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг чухалчилсан.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Зочин 2025-09-01 122.201.31.238
сайд нарынхаа багцыг болих хэрэгтэй
Нэргүй 2025-09-01 122.201.31.142
хэзээнээс эхэлж хэрэгжих вэ?9.1-ээс үү
Нэргүй 2025-09-01 66.181.184.31
7сарын худалдан авалтын мөнгө хэзээ орох юм бол одоо 9 сар болж байна ороогүй бүхэл бүтэн 1 сарын нүүр үзэж байна даа.
Zochin 2025-09-01 202.9.41.11
Chadvargui bulegleliin neg bolchood bitgii jujug taviad bai.UIHiin darga bhdaa merrit zarchimiin huuli batlana heregjuulne gj dongodood zailaa bizde.Heden mungetei hun ali heregtei salbart avaachij.meregjiliin bish uomnuud n uneheer muu bn.Battsetseg gj kaxinochin avgai olon ZG t said.tiim sain ajillaj bnuu.Tenderee huvaadagtaa bnuu.6 % ch geh shig b** doromjol.Eersdiin tansaglal.hangamjaa has.Unaa utasnii mungee diilehgui bol z**l
Зочин 2025-09-01 103.212.118.191
энэ лаанууд ард түмнийг тэнэг гэж боддог байхаа 1сая төгрөгийн 5% гэж шааж бна 50000 төгрөг 1саяаас дээш хэвээрээ хахахаа болж үз
Дарьсүрэн 2025-09-01 66.181.188.220
бүх худалдан авалтыг яагаад 5% болгож болохгүй байгаа юм бэ?Татвар нь ижил шүү дээ.Ингээд ялгаад бх юм.Ээлгүй төр юм аа.
Нэргүй 2025-09-01 66.181.166.210
зөвхөн 1 сая хүртэлхээс л 5 илүү дүнгээс нь бол хуучин шигээ 2 хувь л буцаах юм бн ?
Нэргүй 2025-09-01 202.179.18.5
ediin zasag ulam l dordono doo. ene bol zugeer taalagdah gesen esvel mungutei nuhduudiin shahaltaar ediin zasagaa chadaj bgaa l yavdal urdaa yaaya gej bhad eniig yugaar orluulah ve gejuu zeel tuslamj l shuu dee ene tsag uyed
Нэргүй 2025-09-01 66.181.187.67
НӨАТ-ын буцаан олголт 5% боллоо гэж шааж бн 20к авдаг байсан бол 50к болгож дээ үүнээс дээшээ бол хуучнаараа хэвээрээ шив дээ нээх тэрүүгээрээ гул барьчихжээ хаха
Нэргүй 2025-09-01 122.201.31.70
gahai
Нэргүй 2025-09-01 66.181.177.96
Ардын нам Ардчилсан намын галзуу шаардлагуудыг биелүүлж байна.
зочин 2025-09-01 103.57.92.59
Элдэв шаардлагаас өмнө эм хангамжтай холбоотой хүндрэлийг яаралтай шийдэх хэрэгтэй байна, Энэ бол байдлыг ноцтой хүндрүүлнэ, Олон хүмүүсийг үхэлд хүргэж түүнээс олон хүмүүсийг хохироож болзошгүй аюултай зүйл,, Ардчилагч гэх энэ хулгайчууд элдэв шаардлага тавьж цаанаа улс орныг хүндрүүлэхийг л зорино, Тэгээд МАН улс орныг удирдах чадваргүй гэж гүтгэнэ,Энэ нөхдүүд Украны нацистүүдийг дэмждэг тэднээс төдий л их ялгарахгүй этгээдүүд санагддаг
Нэргүй 2025-09-01 202.55.191.130
Юун яасан Украйн болоод явчихав. Нэг сэтгэгдлээр 2 сэдвээр тролддог болжээ. Ха ха.
Төсөв орлого тал 2025-09-01 202.9.46.145
Төсвийн орлого тасрах үед нэрмээс болох эрсдэлтэй шийдвэр байна
сонгогч 2025-09-01 202.9.46.248
Улсын төсөвөөсөө давсан их наядын хулгай луйваруудынхаа учрыг олбол төсөв хангалттай хүрнэ дээ
Нэргүй 2025-09-01 103.229.121.177
Татварын дарамтыг бууруулаад өг гэхээр тэмээ гэхээр ямаа гэдэгтэй ижил байх юмаа. НӨАТ, ХХОАТ, Нийгмийн даатгалын хувь хэмжээг бодитоо буулгаж энэ сөхрөх гээд байгаа аж нэгж байгууллагад үүсээд байгаа дарамтыг бууруулж өгмөөр байна. Өөр зээл, тэтгэмж авья гэсэнгүй шүү дээ амьсгаануудаа
Нэргүй 2025-09-01 202.9.41.83
Ерөнхий сайд яаж сайн ажиллаа гэсэн сөрөг хүчнийхэн түүний талд зогсохгүй. Нэг л өдөр жагсаал цуглаан зохион байгуулж огцруулах акцыг зохион байгуулах нь гарцаагүй. Оюутнууд "Огцрох амархан" лоозон барьж жагсаад л засгийн газар огцрох байхдаа. Энэ нь цаг хугацааны асуудал юм. Ямар ч байсан УИХ-ын гишүүд ажилдаа орсны дараа л ийм үйл явдал болох байхдаа. мөн гуравдугаар ээлжнийхэн хоолондоо орохыг тэсэж ядан хүлээж байгаа нь гарцаагүй.
зочин 2025-09-01 103.57.92.59
Төр булаах барууны сонгодог арга нь энэ, Жагсаал цуглаан,тэгээд үймээн самуун,улс төрийн тогтворгүй байдал, Тэгээд төр засгийг нь унагаж ,ардчилагч гэх барууны тавиулууд утсан хүүхэлдээнүүд,орос хятадыг үзэн ядагсадыг төрд гаргана,Энэ аргаар бусад орныг өөрийн хамааралд оруулж,гарын дохиогоор ажилладаг колони мэт болгоно
Зочин 2025-09-01 202.9.41.123
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэхдээ бусад улс орон шиг дагавар хүүхэд хойд эцэг эхээсээ, мөн хойд эцэг эх нь дагавар хүүхдээс өвлөх эрхтэй байхаар Иргэний болон холбогдох хуулиудын заалтад нэмэлт өөрчлөлт хийнэ үү. Өмч хувьчлалаар нэг хаягт амьдарч байсан хүмүүст орон сууцыг нь хүчээр тулгаж шууд хамтран өмчлөгчөөр тодорхойлсон нь хожим хэн нэг нь нас барахад өмчийн жинхэнэ эзэн нь буюу орон сууц авсан хүн хойд эцэг, эхээ асарсан ч хамааралгүй хүн болж байна. Харөнгөө захирах эрхгүй болдог.
зочин 2025-09-01 202.126.90.193
аж ахуйн нэгжийн төлтөг төтвар нөтөө буулггаад 5% болгоочээ.юу хуцаад буцаан олголт молголт вэ
Нэргүй 2025-09-01 202.9.41.123
Цахилгаан, дулаан, цэвэр, бохир усанд НӨАТ тогтоохгүй баймаар.
Нэргүй 2025-09-01 66.181.188.22
Татварын хэмжээг бууруулж байж татварын дарамт буурна биздээ. Шал эргүү юм ярих юмаа. Буцаан олголтын хувийг нэмээд татварын дарамт буурдаг бол сайхан л байна
Нэргүй 2025-09-01 202.9.41.123
Төлсөн татвараа буцааж авч байна. Тэгэхээр татвар буурна гэж ойлгов.
Зочин 2025-09-01 203.91.115.44
2026 оны төсвийн зардал 33 их наяд төгрөг гэдэг нь хэт өндөр байна. Үүнийг даруй 7 их наядаар бууруулж танах хэрэгтэй. 2026 оны төсвийн нийт зардал 26-27 их наяд хооронд байвал зохино. Энэ жилийн буюу 2025 оны төсвийн нийт бодит орлого 27 их наядаас давахааргүй байна. Үүн дээр суурилж 2026 оны төсвийн нийт зардлыг тооцох хэрэгтэй.
Нэргүй 2025-09-01 202.131.227.134
1-рт : Эвдрэлгүй бүтэн байгаа замын боржур, явган замын хавтанг сольж, төсвийн мөнгийг олон тэрбумаар үр ашиггүй салхинд хийсгэдэг гэмт хэргийг зогсоох. 2-рт : Хятадаас олон зуун тэрбумаар сайжруулсан түлш оруулж ирж, иргэдэд бодит үнээр нь бус хямд үнээр зарж, алдагдал зөрүүг нь улсын төсвөөр хаадгаа зогсоох. Цаашид түлшийг төр үйлдвэрлэхээ больж, хувийн хэвшилд даатгах. 3-рт : цахилгаан, дулаан, ус, нийтийн тээврийн үнийг үнийг чөлөөлөх. Эдгээрийг хийсэн байхад 5 жилийн дотор босно.
Нэргүй 2025-09-01 203.23.49.199
мэдээж боловсрол эрүүл мэндэд ажиллаж хамаарч байгаа хүмүүс олон юм чинь тэпний санал их гарна ш дээ, нийт өгсөн хүний саналаар биш хувь тэнцүүлж иргэдийн оролцоогоо хараа ч жаахан тархиа ажиллуулж баймаар юм даа
сонгогч 2025-09-01 202.9.46.248
УЛСЫН ТӨСВӨӨСӨӨ ДАВСАН ИХ НАЯДЫН ХУЛГАЙНЫХАА УЧРЫГ ОЛЖ, УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО………..
Настан 2025-09-01 103.212.119.199
Тэтгэврээ нэмээчээ
Нэргүй 2025-09-01 43.242.242.59
Хэмнэлттэй тэвчиж болох зардлаа хассаннь дээр. Энэ өвлийг хямралгүй давах нь чухал байна