Хамасын төлөөлөгч Израилийн цохилтод амиа алджээ

Хамасын төлөөлөгч Израилийн цохилтод амиа алджээ

Хамасын төлөөлөгч Израилийн цохилтод амиа алджээ

Хамас зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Убайда Газа хотын орсон сууцын хороололд хийсэн агаарын довтолгооны үеэр нас барсан Израилийн зэвсэгт хүчин мэдэгдэв. Гэхдээ уг мэдээллийг Хамас батлаагүй байна. Тодруулбал, Израилийн зэвсэгт хүчин болон дотоод аюулгүй байдлын алба (Шин Бет) хамтран мэдэгдэл гаргаж, Убайдагийн байршлыг урьдчилан тагнан, судалсны үндсэн дээр энэ ажиллагааг гүйцэтгэсэн гэжээ. Цохилт Бямба гаригт (2025.08.27) Газар хотын Аль-Римал дүүрэгт болсон бөгөөд орон сууцны барилгын хоёр болон гуравдугаар давхарт таван пуужин зэрэг харвасан байна. Тус байранд шүдний эмнэлэг байрлаж байсан бөгөөд үүнд Убайда орогнож байсан гэж үзэж байна.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн цохилтын үеэр дор хаяж долоон хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсан.

Орон нутгийн үсчин Мухаммед Эмад "BBC"-д хэлэхдээ, "Бөмбөгдөлт үнэхээр аймшигтай байсан. Би хөдөлж ч чадаагүй. Цусанд будагдсан хүүхдүүдийг харсан. Хүмүүс яг л дэлхий сүйрч байгаа мэт зугтаж байсан" гэж ярьжээ. "BBC"-н баталгаажуулсан бичлэг дээр айж сандарсан иргэд гудамж руу зугтаж, шархадсан хүмүүсийг зөөж буй дүр зураг харагджээ. Израилийн зүгээс Бямба гаригт болсон цохилтын дараа мэдэгдэл гаргахдаа, иргэдийн амь насыг хохироохгүй байхад анхаарсан гэж онцолсон байжээ. Мөн нарийн тусгалтай зэвсэг ашигласан, агаараас тандах ажиллагаа болон нэмэлт тагнуулын мэдээлэл авсны үндсэн дээр цохилт өгсөн гэв.

Абу Убайдаг 40 орчим насных байсан гэж үзэж байна. Тэрээр Аль-Кассам бригадуудын олон нийтийн өмнөөс ярьдаг,мэдээлэл өгдөг байсан бөгөөд нүүрээ нуусан масктай байсан ч олонд танигдсан байв. Тэрээр дуу хоолой, зан байдлаараа Хамасын дэмжигчдийн дунд баатар мэт шүтэгдэж байв. Тэрээр Баасан гаригт сүүлчийн мэдэгдлээ хийхдээ, Израиль Газа хотод довтлох аваас барьцаанд байгаа израильчууд Хамасын дайчидтай ижил хувь тавилантай байх болно” гэж анхааруулсан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-01 178.174.229.45

NER NUUREE NUUSAN MUU HUGIIN a*******n MUSLIMIIG ASHGUI DALD ORUULAV

Avatar

хөх 2025-09-01 66.181.164.23

Лалууд ч нээх олигтой улс биш шүү дээ, Монголчууд ч гэсэн их давраах юм бол Аллах акбар гээл гэрт чинь бөмбөг дэлбэлчихээд бурханы хүсэл гээд хуцаад сууж байхаар улс ер нь тэгдэг л улс. 5000 жил алалцсан Израйл жүүдүүд 5000 жил алалцсан Монгол хятад 2 шг л гээд бодчих. Юугаа ч мэдэхгүй байж нээх палестиныг өмөөрсөн гарууд хахаха, Арабууд нь өөрсдөө үнхэлцгээ хагартал айдаг даа Палестинаасаа, тгд бүгд хилээ хаагаад 1 ч дүрвэгч оруулахгүй байгаамаа

Avatar

Нэргүй 2025-09-01 202.131.225.242

Тэнэг "ХАМАС" хүмүүсээ бододгүй зүгээр л амиа хичээсэн бүлэглэл. Исламын шашин хэзээ ч Израйлын нутаг дэвсгэр дээр оршин тогтохгүй. Энгийн эргэдийн алсан барьцаалсан тамалсан хүчиндсэн -изралийн баярын өдрөөр нь. Хамас энэ дайныг эхэлсэн тэсвэр тэвчээр дээд цэгт хүрнэ гэж байдаг. Одоо бол ул мөргүй болтол нь устгахаар улаарч байгаа. Бодоод үз Цагаан сар наадмаар баярлаж байгаа хүмүүсийн буудаж алаад эмэгтэйчүүд охидуудын барьцаалаад очиж хүчиндэж байвал яах уу? Уйлж гуйж суух уу уурлах уу?

Avatar

Нэргүй 2025-09-01 59.153.112.243

ИЗрайль ямар эрхтэй гэж ингэж олон хүнийг онгоцоор бөмбөгдөж алж бдаг бна аа.

Avatar

Нэргүй 2025-09-01 202.9.46.5

Ислам бол сүйрэлд хүргэх зам. Исламтай холбоотой бүхнийг жигш. Израилийг дэмж. Католик Протестант шашинтай тулдаа америк европ барууныхан дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна. Исламын улсад хүний эрх гэж байдаггүй. Эмэгтэйчүүдийг эд бараа мэт үздэг. Ард иргэдээ шашнаар тархий нь угаадаг. Муслимчууд бол бүгдээрээ жихадист. Өөрсдийгөө хамгаалж л жихадистуудыг алж байна. Муслимчууд маш олон хүний аминд хүрсэн. Тийм болохоор зөвхөн исламыг л жигш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж