НЭМЭЛТ:
Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаныхан өнөөдөр /2025.09.01/ мэдээлэл хийлээ.
Өмнөх зохицуулалтаар хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв.
70 МЯНГАН ИРГЭНИЙГ "ХАР ЖАГСААЛТ"-ААС ГАРГАХ УУ?
ЗээЗээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар баталсан. Тус хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хар жагсаалтыг халж, зээлийн зэрэглэл тогтоох хууль эрх зүйн орчин бий болсон. Тус хууль хэрэгжсэнээр 70 мянган иргэн хар жагсаалтаас гарах эрх зүйн орчин бүрдэх юм.
Гэвч хуулийн хэрэгжилттэй холбоотой журмыг Монголбанк батлаагүйгээс хэрэгжих боломжгүй байгаа талаар ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар мэдээлсэн. Тиймээс “Зээлийн мэдээллийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг яаралтай хангуулахаар Монголбанканд шаардлага хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас холбогдох журмыг гаргаж өнөөдөр буюу есдүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлэхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор албаныхан өнөөдөр нэгдсэн мэдээлэл хийх аж. Тус журмын хэрэгжилттэй холбоотойгоор гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Дашрамд дурдахад, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан.
Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд төвлөрүүлэх нарийвчилсан зохицуулалт байгаа ч зээлдэгчийн зээлийн мэдээллийг ашиглах, зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх, онооны аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтгүй байгаа юм. Иймд тус хуулийн шинэчлэлээр,
- Олон улсын жишиг, зарчмыг баримтлах,
- Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох,
- Зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах,
- Энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан юм.
3,595.72






















































Холбоотой мэдээ