Ардчилсан намын сонгууль болж, амжилттай өндөрлөлөө. Цаг хугацаанд хариулт байдаг гэдэгчлэн өнгөрсөн 20 жилийн турш Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын улс төрд нуруугаа авахуулж, лидерүүдээ зодуулсан Ардчилсан нам энэ удаад жинхэнэ утгаараа Х.Баттулгаасаа зугтаж чадлаа. Түүний хар пиарт нүүр нүдгүй сийчүүлж, хууль шүүхээр дарамтлуулж, олон нийтийн өмнө гүтгүүлж явсан лидерүүд нь анх удаа бараг нэгдүгээр эгнээнд санаа амар, сэтгэл тайван сууж хуралдаа оролцлоо. Харин гайхмаар нь тэр өөрөө ирсэнгүй. Ирсэнгүй ч гэж ирэх нүүргүй гэдгээ мэдрээд хойшоо харж суулаа.
Түүх сөхье. “Монгол Улс хил дамнасан нүүрс тээврийн төмөр замтай болох хэрэгтэй” гэдэг асуулт яригдахтай зэрэгцэн тэрбээр Монголын улс төрд хар үр цацаж эхэлсэн. УИХ-ын гишүүн асан, талийгаач Г.Батхүүг тангаргийн буг болгож, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг агсныг Тайванийн тагнуул болгож, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ц.Баярцогтыг хууль шүүхээр дарамталж намынхаа ч зэргэлдээ намынхаа ч улстөр төрд толгой өндийж, өөрийнх нь өөдөөс үг хэлсэн болгоныг нийгмийн ялтан болгосон. Харин энэ хугацаандаа тэрбээр Сайншандын аж үйлдвэрийн парк, Төгрөг нуурын орд, Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн сан гээд эрх ашиг, ашиг сонирхол бүхнээ хольж, хутгаж, холбож ашиглаж болох бүхнийг идсэн, шамшигдуулсан. Эцсийн бүлэгт тэр үнэнд гүйцэгдэж, үнэн түүнд нүүрээ харуулав.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хурал анх удаа хэрүүл тэмцэл, атаа чөтөө, хов хоргүй зохион байгуулагдлаа. Нэр дэвшсэн улстөрчид нь, нийт гишүүд нь ялсан намын даргадаа анх удаа хамтдаа алга ташиж баяр хүргэлээ. “Ардчилсан нам даргаа анх удаа ховгүй, хоргүй тодруулсан нь түүх байлаа” хэмээн тэд ярилцлага өглөө. “Ардчилсан нам хоёр дахь удаагаа том хямралын ард гарч чадлаа”, “Ардчилсан намд одоо дотоодын улс төр, атаа жөтөө хэрэггүй” гэцгээлээ.
Үндсэндээ Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл сонгогдсоноос илүү Ардчилсан нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас зугтсан нь энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны хурлын гол үр дүн байлаа. Ардчилсан нам, чадлаа одоо харин МАН…?
3,595.72






















































Холбоотой мэдээ